Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн төлөөллийг жигд хангахад чиглэсэн хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжиж УИХ-ын сонгуулиа Монгол Улс анх удаа явуулсан. Үр дүнд нь олон нам, нийгмийн бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үе шинэ 30 жилийг эхлүүлж байгааг онцлов.
Мөн өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь Засгийн газрын насжилт богино, улс төрийн намууд тогтворгүй явж ирсэнтэй шууд холбоотой. Харин АН, ХҮН намуудтай хамтарч өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтвортой орчин бүрдүүлэх эрхзүйн шинэчлэлийг бид хамтдаа амжилттай хийсэн. Тогтолцооны энэхүү реформын хүрээнд сонгодог парламентын жишгээр өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулж байна.
Ингэснээр Засгийн газрын үйл ажиллалааны хөтөлбөрт УИХ-д суудалтай бүх намууд саналаа тусгах боломж бүрдлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг намууд байгуулна. Олон жил ужгирсан олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэнэ.
Монголчууд олон жил хангалттай улстөржсөн. Одоо улс орны хөгжлөө нэгдүгээрт тавих цаг болсон. Эрчим хүчний үнийн либералчлалаас эхлээд томоохон олон төсөл, хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх болно. Илүү хурдан шийдэхийн тулд, илүү хурдан хөгжихийн тулд зориглоцгооё гэлээ.
АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар Засгийн газарт хамтрах болсон талаараа энэ үеэр тайлбарлав. Олон жил улстөржсөн Монгол Улс өнөөдрөөс улс төрийн хувьд шинэ хандлага, шинэ соёл, шинэ бүтэц бүхий Засгийн газар байгуулж, бие биедээ саад тээг тавьж биш, харин Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэгдэж байгаагаа тэд илэрхийлэв.
Энэхүү баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудал тусгагдсан байна.
Сэтгэгдэл25
хамгийн гол нь цахилгааны үнэ нэмэхийн бол бүх юмны үнэ нэмэгдэж,ядуус улам дордож,баячууд таргалаад,удахгүй төрийн өмчит компаниудаа либералчлах нэрээр хувьчилж,хөрөнгөний дахин хуваарилалт олигархуудын дунд явагдаж бүүр дашийн шог болох юм бнадаа,юун эдийн засгийн өсөлт,хамтарсан засаг нэрээр МАНАН-НҮХ үүсэх юм бнадаа???
цахилгааны үнэ нэмэгдэх нь зайлшгүй байх, гэхдээ эрчим хүчний системийн зардлыг оновчтой болгож тогтолцоог сайжруулах нь чухал, нүүрс олборлолтоос эхлээд айл гэр, үйлдвэрт хэрэглэх цахилгаан дулааны эрчим хүчийг бий болгох процесст бүхэлд нь реинженеринг хийж үргүй зардлыг ТЭГ рүү дөхүүлэх, магадгүй ингэснээр цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэхгүй ч байж болох талтай. Харин үүнийг хийх мэдлэг чадвар, улс төрийн зориг бий юу? Төрийн дэмжлэгтэйгээр халуун цинкний жижиг үйлдвэрийг бий болгож эрчим хүч дамжуулах шугамыг зэврэлтээс хамгаалах уг технологийг хэрэглэдэг болбол бид төмөр хийцүүдээ өөрсдөө хийх бололцоотой болно. Мөн Өмнөговьд илэрсэн метан хийг цаашдаа цахилгаан станцууд нүүрсний оронд хэрэглэдэг болгох, нар, салхины станцуудын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулж эрчим хүчийг Хятад улс руу экспортолдог болох боломжтой.
Ene bangladesh bas yuvdee
Төрийн өмчийн ХК-иудыг хувьчлалгүй яахав дээ, хө ! Чи чөлөөт эдийн засаг гэдгийг ойл гоогүй л яваа дүнхүү юмаа даа, 103...126гуай!
202.126.89.229 Таниас Азид дайсагнадаг Орос шовинизм үнэртэж байна. Бурят? Доржханд эрүүл зах зээл ярьдаг. Дотроо улс төрөөс гадна эдийн засаг байдаггүйг ч хүлээн зөвшөөрдөг Монголын төлөө хүн.Удам угсаанаасаа татгалзсан Оросуудын шээс та нар биш.
66...141 гуай андуураад байгаамуу,эсвэл зах зээлийг үл үзэгдэх гар удирддаг гэдэг үлгэрт гүн мансуурсан этгээд юмуу???Хүүкийг чөлөөт ЭЗ гэж байхгүй гэхэд чам мэтийн гарууд тэчьяадан өмдөндөө асгаж байв даа,дэлхийн ЭЗийн харилцааг анусын банкны эзэн еврейчүүд атгаж зохицуулдгийг мэддэггүй юмуу эсвэл мэдэн будилдаг юмуу???үнэхээр чөлөөт юм бол яагаад харилцан хориг тавьж, худалдааны дайн зарладагийг нэг сайхаан тайлбарлачихаач чадгийм бол,төрийн зохицуулалттай,төрийн өмчтэй хятад яагаад №1 ЭЗ болоод байгааг харж ухаардгүй сохор амьтан вэ?
Данх ,Жамбии, Бангладеш гурав Элбэгдорж Сайханбилэг нарыг дархлан хамгаалах тохиролцоогоо хийчихлээ.
МАН-ын хамтрах шийдвэрт Францын сонгуу лийн дүн, Ромын пап ламын хэлсэн үг нтр нөлөөлөх шиг боллоо. Данх овоо мэдрэмж тэй л хандаж бна даа !
Ингээд украйн шиг гадны удирдлагатай морь унасан толгойгүй улс боллоо доо. Родшилд гуай юу ши юу эсвэл путин уу гэдэг л ганц асуулт үлдэж дээ. Монголд болох бүх хариуцлагагүй шийдвэрүүдийн эзэн хариуцагч нь монгол дотроо бол байхгүй болж байна.
Ротшилдийн тухай чих цохисон Монгол нь байгаад баярлаж байна. Хялбарчилсан ч (Хүмүүст ойлгуулахын тулд) та голоор нь бууджээ. Нармай Ази,тэр тусмаа бидний төрөл Түрэгүүдийг үзэн яддаг хульхи Европ Оросуудын саймширч дээш татдаг, дэлхийн алтыг 2-4 мянган жил цуглуулж байгаа мөнгө хүүлэгч Еврейчүүд мэдээж ганц Ротшилдынхноор төлөөлөгдөхгүй. Бас жижиг улсууд тэртэй тэргүй бие даах боломж байхгүй. Хүчтэйг нь өөрийн ухаантай дагах нь харин бага(Орос Буриадуудын сургадаг шиг Монгол бага биш Азид нөлөө түүхээрээ 2-т ордог, Европтой танилцуулсан их үндэстэн!) бидний smart улс төр.Жич Украйны Порошенко Зеленский ерөнхийлөгчид ашкенази Еврейчүүд гэдгийг та мэдэх байх.Ах дүү Оросынх нь бүх баячууд эрхтэн дархтанууд нь Еврей Арменичууд байдаг шиг.
Засгийн газрын ажлыг дугнэх гол шалгуур бол ард тумний аж амьдралын тувшинг дээшлуулэх Нам харгалзпхгуй мэдлэг чадва ур алгаар хуний нооцоо сонгох хэрэгтэй Чадах уу яхарая даа
Азийг арьс өнгө,яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлаж доорд үздэг Орос Буриадуудын саад хийж ирсэн 1)ус, 2)цахилгаан,3)зам тээвэргүй бол үйлдвэржилт, хөдөө аж ахуй байхгүй гэдгийг гурван нам ойлгож хамтарч ажиллах гэж байгаа нь сайн хэрэг.Гэхдээ Женкогоос эхлээд саад хийх дайснууд олон бий гэдгийг ойлгож Оюун Эрдэнэ хамтрах шийдвэр гаргасан гэдэгт эргэлзэхгүй байна.
Бас гадаадын хөрөнгө оруулалтанд хүргэн Женко Оросуудын шээс Буриадуудтайгаа зүгээр нэг саад хийж байгаа юм биш.Гадаад гэдэг нэрэн доор Хужаа танкны Орос үлгэр давтагдаж байгаа.Женкогийн ганц төмөр сам саатуулсан нь гэхэд Монголоос 45 их наядын боломжийг хулгайлсан. Монголын 5 жилийн төсөв!
Монгол оронд 1000 сонгууль явуулаад юу ч өөрчлөгдөхгүй, харин монгол орон Америк ардчилалаас эрс татгалзаж, Хятад, Орос, Хойд Солонгос, Вьетнам шиг марксизмын замаар замнахаас өөр хөгжлийн зам байхгүй гэдгийг одоо хүртэл ойлгодоггүй монголчууд яасан тэнэг, ухаангүй ард түмэн вэ?
Эсвэл та бухимдсан Монгол,эсвэл Монголчуудыг дандаа аймхай залхуу тэнэг гэдэг "ажилсаг зоригтой Буриад" нь байх.Социализм биш Марксизм гэж бичсэнийг чинь харахад боловсролгүй Женко биш байна. Марксизм анхнаасаа Жүүдүүдийн Кибуцээс(Коммунити) гаралтай гэж та бодож үзсэн үү? Битгий Монголчуудыг Буриадууд шиг тэнэг ухаангүй гэж бай гуйж байна.Социализм дууссан. Буриадуудыг хаацайлдагОросууд явсан.Тэдний оюун санааны дайны сум одоо биднийг алах ёсгүй.
Саад болохгүй бол сансар хүртэл тэлэхэд иргэд бэлэн.
Энэ 3 нам анхнаасаа сонгуульд нэгдээд орохгүй яасан юм бэ? Баахан залуусын цөсийг хөөргөж алалцуулчихаад одоо бид нар нэг байна гэсэн нь хачирхалтай. Сонгууль хуйвалдааны сонгууль болсон юм биш үү? Ардын нам аархаад байсан хаана байна, Хүний гараар могой бариулах нь ээ.
Найзууд126 гишүүний тоог нэмээд, дараагаар нь 120 суудлыг бүгдээрээ хувааж аваад, ард түмэнд 6 суудал үлдээсэн байхгүй юу. Одоо засгийн газрыг маш томоор байгуулж бүх намынхаа гишүүнд албан тушаал өгнө. Иймд найдах хэрэггүй. АН+МАН+ХҮН= МАНАН болчихсон. Одоо зүгээр ард түмэн маш сайн зохион байгуултанд орж эдний түлхэн унагаахаас өөр замгүй байх.
Ард түмэн ОюунЭрдэнэ ерөнхий сайд болно гэхээр МАН намын засгийн газраар төсөөлж сонгосон болохоос биш ийм холимог хуурга болгоно гэж төсөөлсөнгүй. Их санасан газар 9 шөнө хоосон гэгчээр нөгөө авилгын асуудал ч өнгөрөв бололтой.
Том төслүүдээ хөдөлгөхөөс илүү Монголыг хулгайгаас л салгамаар бнаНөгөө 44 их Наядын нүүрснийХулгайч нь Хэн болсон бэ Төрд Хяналт л дутагддаг Ер нь Л энэтогтолцоо болохгүйбайгаа Шүү дэШүүхээ яах юмХонгилын Түлхүүр одоо хэнд бна Яаж шударга нийгмийгбүтээх юмбэНийгэм шударга бус бол ямарч сайхан хөгжил бидэнд хэрэггүй Одоо энэ4 жилд Тогтолцоо болон Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байсан юм да Буруу хазгай суурь тай юм чинь зөв болохгүй шүү дэ
Хулгайгаас салах ёстой. Авилга хээл хахуулиас салах ёстой. Шударга ёсыг шудрага ёс болгож болохгүй. Ард түмэн гэж зохион байгуулалтгүй хүмүүсийн олонлогт шударга байхгүйгээ тэд харуулж байна.
ХУЛГАЙЧ НАРЫН УЕ СОЛИГДЛОО. THE NEW MANAN IS COMING.
MANAN
Муу хогнууд ...ХҮН намд саналаа ахиж өгөхгүй
Монголд намууд эрх баригч биш сонгогдоогүй байхдаа шударга ёс ярьдаг. Харин эрх баригч болонгуутаа шудрага ёс ярьж эхэлдэг. Иймд шударга, шудрага хоёр асар их ялгаатай.