Монголын, улс төрийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн 9 дэх удаагийн УИХ-ын ээлжит сонгууль анх удаа томсгосон холимог тогтолцоогоор явагдаж өндөрлөллөө. Дотоод, гадаадын ажиглагчдын анхаарлыг ихээр татсан тус сонгууль ардчиллын замд гарсан чухал үеийг харуулллаа. Нийгэм, эдийн засгийн томоохон шилжилтийн босгон дээр явагдаж буй энэхүү сонгууль зөвхөн төлөөлөгчдийг сонгох бус Монгол Улсын ирээдүйн хөгжил, чиг хандлагыг тодорхойлох явдал байв.
Сонгогчдын идэвх, оролцоо өндөр байсан нь иргэний ухамсар хүчтэй байгааг, улс орны засаглал, бодлогод нөлөөлөх хамтын шийдэл, эх орныхоо хөгжлын замналыг тодорхойлох хүсэл эрмэлзэлтэй залуу үеийнхэн гарч ирсэнээр чамалхраагүй өөрчлөлтийг авчирсан түүхэн сонгууль болов.
2024 он дэлхийд төдийгүй Монгол Улсын хувьд маш чухал жил болж байна. Дэлхийн өнцгөөс харахад, хоёр туйлт удирдлагын тогтолцоо задарч, шинэ хүчний төвүүд бий болж, улс төр болон эдийн засгийн эмх замбараагүй байдал хурдацтай өрнөж байгаа билээ. Дэлхийд шинэ тогтолцоо үүсэж, эдийн засгийн хямрал зэрэгцэж байгаа энэ үед манайх шиг хөгжих гэж будилж яваа улс орнуудад аюул ба боломж аль аль нь тулгарах магдалтай.
Монгол Улс дэлхийн хоёр том гүрний дунд олон талаараа хязгаарлагдан оршин тогтносоор ирсэн. Өнөөдрийг хүртэл Засгийн газар геополитикийн энэхүү сөрөг нөхцөл байдлаасаа гарах оновчтой шийдлийг олж чадаагүй байна.
Дэлхий, дахин нэг шинэ дэг журам тогтоох гэж байгаа нийгмийн энэ эгзэгтэй үед ард түмний төлөөлөл болон Засгийн эрхийг барих гишүүдийн оновчтой зөв бодлого, шийдэл, шийдвэр чухал. Өмнөх Засгийн газруудаас илүү оновчтой шийдвэр гаргах, улс орныхоо хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлох шинэ парламент өчигдрийн шинэ хуулиар явагдсан сонгуулийн үр дүнгээр байгуулагдах тул ард түний төлөөх шинэ Засгийн газрыг иргэд хүлээж байна.
Тиймээс шинэ Засгийн газар ард түмнийхээ эрхийг хангах үүднээс тэдний үзэл бодлыг сонсох, олон нийтийн дэмжлэг чухал.
Багахан саналын зөрүүтэй олонх болсон МАН шинэ Засгийн газараа дангаараа байгуулах нь онол хийгээд хуулийн хувьд боломжтой ч ниймгийн энэхүү эгзэгтэй цаг үед “Ардчилсан” нам, “Хүн” нам хамтарч, хамтарсан шинэ Засгийн газрыг байгуулснаар Монгол улсын хөгжилд шинэ хуудас нээж, цаашлаад өнөөгийн нийгмийн эмх замбраагүй үеийг ард иргэд хохирол багатай даван туулах болов уу. Дэлхий дахинд болж буй улс төр, эдийн засгийн хямарал, үүсч болзошгүй дайны үеийг хүчирхэг төр засаг, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр даван туулах нь Монголын улсын ирээдүй, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм. Монголын Засгийн газрын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэх тул шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд хувийн эго сэтгэлгээгээр биш иргэдийн сонголт, хүлээлэгсэн итгэлийг дааж тэдний төлөө ажил хэргэгч, өндөр хариуцлагтайгаар хүчээ нэгтгэн ажиллсанаар Монгол улсад хөгжилийг авчирах юм.
Б.Алтантуул
Сэтгэгдэл9
Мангар нохойнуудаа, дэлхийн дайн болох гээд бүх улс цэрэг армийнхаа бэлтгэлд анхаарч байхад Монголд хэнд ч хэрэггүй гахай нар төрийн өндөрлөгт гарч байх гэж. Муу новшнуудыг цаашид ямар нэг алдаа гаргавал шоронд хийж яллах шаардлагатай. Дайны цагийн хууль бэлэн болгох хэрэгтэй байхад зүгээр нэг хүүхэд шиг юм яриад сууж болохгүй.
Төр улс оршин тогтнохын тулд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг огт хайрлахгүйгээр дайн хийдэг. Ийм цаг үе дэлхийг эрс өөрчилдөг. Оновчлол энэ тэр гэж дэмий бүү донгос муу гичийнүүд. Онох гэж юу болохыг мэдэхгүй байж олон юм гичийнүүд хуцаад байх.
Төр гэдэг тоглоом биш. Улсын их хурлын гишүүний тангараг өргөхөөс татгалзах хүн байвал одоо татгалзах цаг юм. Нэгэнт тангараг өргөсөн бол алдаа болгон чинь шоронгийн хонгилд ялтан болж хэвтэх учиртайг сайн ойлгоорой.
шинэ эрин ирж ыайна шинэ үе ирж байна би өнөө өглөө монголоо бодон сэолээ
Khugjil avchirch chadakh uu? Medekhgui dee. 34 jil yarilaa sh dee.
Монголыг баян хөгжилтэй улс болгох сонирхолтой нэг ч том улс байхгүй. 34 жил харин ч оршин тогтнож ирлээ. Одоо цаашид орших уу эсвэл гэсэн зам хүлээж байна.
Парламент биш торицн албаныхан л бух ачааг нуруундаа уурч байгаа юм Торийн албыг чадваржуулах ард иргэдийн санал зусэлтийг сонсож оргон оролцоог хангаж байж амжилтанд хурнэ
Шаа муу гишүүн байх ёсгүй шүү. Чадваргүй хүмүүс шууд өөрөө өргөдөлөө өгөөд архангай нүүрсний хулгайч Мөнхбат шиг их хурлаас зайлах хэрэгтэй.
Төрийн сэнтий өндөр босго шалгууртай байх ёстой байтал манайх ингэж тодорхой заасан шалгуургүй учир бараг л хэтрүүлсбэл гудамж явж байгаад попордож байгаад сонгогддог жишиг тогчихож магадгүйл дүр зураг харагдаж байна,энэ нь ард түмний Төрд итгэх итгэлийг сулруулахын дээр,Төрийн нэр хүндэд ч сөргөөр нөлөөлнө,Оюун-эрдэнэ мөн л гадаадын жишгийг хуулбарлан олон намын төлөөлөлтэй шудрага тогтолцоо бий болгоно гээд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахдаа Монголынхоо хөрсөнд сайтар буулгах талаас нь тааруухан судалсанаас яаруу сандруу олон түмний,эрдэмтэн мэргэдийн санал тэр бүр хангалттай авч тусгаагүйгээс бүрхэг,манантай тэнгэр шиг л Төр,засаг бүрдэхээр болчихвуу яав гэж санаа зовнино.