Украинд үргэлжлэн буй Оросын цэргийн тусгай ажиллагаа 852 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Defence Blog media group-ын defence-blog.com; rusi.org сайтын “Russias-artillery-war-ukraine-challenges-and-innovations” мэдээллээс үргэлжлүүлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа улам хурцдаж байгаа энэ үед байлдагч талууд өөрсдийн байрлалаа бэхжүүлэх, цэргүүдээ хамгаалахын тулд олон төрлийн хориглолтын арга, биет саадыг ашиглаж байна. Бариад босгоод бэхжүүлсэн саадууд нь дайны талбарт тактик, бүр стратегиийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Окоп буюу шуудуу-нүх, нуувч ухаж өөрсдийгөө хамгаалсан, дайсны давшилтыг зогсоосон тухай бид дэлхийн I ба II дайны тухай киноноос бишгүйдээ үздэг. Харин орчин үеийн дайнд окоп ухах шаардлагагүй гэж олонхи цэргийн мэргэжилтэнүүд үздэг ч эндүүрэл болох шиг боллоо. Учир нь Украинд окопны дайны арга дахин чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Оросын ба Украины арми фронтын шугамын дагуу өргөн хэмжээний окопны сүлжээ, нүхэн байр, хориглолтын байр барьж, тэдгээр нь артиллерийн болон пуужингийн цохилтоос хамгаалах чухал хамгаалалт болж, цэргүүдэд тухай бүсэд харьцангуй аюулгүйгээр хөдлөх боломж өгч байна.
Орчин үед хуурай газрын дайны довтолгооны үндсэн гол зэвсэг нь танк хэвээр байна. Учир нь өөр орлуулах зэвсэг дайтагч хоёр талд алга. Орос танкныхаа нөөцийг үлэмж дундалж, шавхаж байгаа боловч фронт руу яаж ийгээд танк аваачсаар байна.
Барууны танкийг бодвол орос танк маш хялбар сөнөдөг. Чанар төрлөөсөө хамаарч 2-20 сая долларын үнэтэй, зам туулах чадвар муутай зэвсэг болох нь Украины фронтод илэрхий харагдаж байна. Танкийн халз тулалдаанд ялахгүй тул украины танкийн давшилтыг зогсоохын тулд оросууд фронтын шугамын дагуу 3 метрийн өргөнтэй, 3 метрийн гүнтэй уртаас урт шуудуу ухсан нь Украин шиг чийглэг, шаварлаг хөрстэй нутгийн хувьд танкийн давшилтыг саатуулах зогсоох бодит саад, оросуудын хувьд аврал болжээ.
Зураг-1 Окопны зураг
Оросуудын хэрэглэж буй өөр нэг арга байна. Төмөр сараалжин хашаа, бетон саадыг хамгаалалтын байрлал бэхжүүлэхдээ ашигладаг. Эдгээр биет физик саадууд нь украины явган цэрэг, танк, хуягтын хөдөлгөөнийг саатуулах зориулалттай. Украины цэргийн шууд довтолгоонд саад учруулж, хөдөлгөөнийг нь удаашруулдаг. Иймэрхүү саадын ард оросын цэргийн мэргэн буудагч, пулемётны тоотууд бүгнэ. Тэгээд танк, хуягт техник устгагчтай хослуулж дайсныхаа довтолгоог няцаасаар байна.
Зураг-2 Бетон саад /Оросуудын нэрлэснээр лууны шүд/
Мина булсан талбай гэж Орос, Украины цэргийн нийтлэг тактик байна. Явган цэрэг ба танк эсэргүүцэх минануудыг стратегийн байршилд амдан тавьж, дайсныхаа давшилтыг удаашруулах, эсвэл зогсоох арга сонгосон. Мина булсан талбай гэж хэрэг нь дууссан хойно цэвэрлэгээ явуулахад цаг хугацаа шаардсан, нэн аюултай ажил болдог. Украин энэ талаар барууны тусламжтай нөр их ажил өрнүүлэхээр зэхэж байна.
Физик саадаас гадна электрон болон кибер хамгаалалт гэж стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг энэ дайнд өргөн хэрэглэгдэж байна. Электрон дайны ангиуд нь дайсны холбоо, навигацын системийг саатуулах болон хууран мэхлэх аргыг өргөн ашиглаж байна.
Кибер хамгаалалт нь дайсны халдлага болон кибер тагнуулын оролдлогоос цэргийн сүлжээ, чухал дэд бүтцийг хамгаалж, команд-хяналтын үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Энэ үзүүлэлтээр Украин нь Оросоосоо түрүүлж явна. Украины фронтын нөхцөл байдлыг суртал нэвтрүүлгээр сэвэх талаар Орос гаргуун ажилладаг. Тэр нь сэтгэл зүйн нэг ёсны дайралт болсон. Суртал ухуулга нь цэрэг, энгийнгүй сэтгэл санаанд нь том хөшүүрэг болдог. Худал мэдээлэл түгээх болон айдас төрүүлэх тактикийг аль аль тал нь эсрэг талынхаа хүн амын сэтгэл санааг сулруулж, моралийг нь унагахад ашигладаг. Үүнийг “сэтгэл зүйн саад” хэмээн цэргийн шинжлэх ухаанд нэрлэдэг ба ялангуяа эзэлсэн бүс нутгаа хянахад физик саадтай яг адил үр дүн өндөртэй гэж үздэг. Учир нь тухайн эзлэгдсэн ба яг тулалдаан өрнөж буй бүс нутагт мэдээлэл авах дамжуулах боломж үлэмж хомс тул өөрт байгаа мэдээллээрээ бөмбөгдөөд байх хэрэгтэй. Энэ талаар Орос гаргуун ажиллаж ирсэн хур туршлагатай. “Ялахын тулд аль болох худлаа их ярь, давтан ярь” гэсэн зарчмаар Оросын дайны суртал ухуулгын машин ажилладаг.
Орос-Украины дайнд хоёр талаас ашиглаж буй хамгаалалтын саадын тухай өгүүлэхэд ийм байна. Окоп, мина гэх физик саадаас эхлээд электрон хамгаалалт, сэтгэл зүй-мэдээллийн дайны хүчин зүйлсийг стратегийн зорилгодоо хүрэхийн тулд хоёр тал ашиглан байлдаж байна.
Энэ дайн үргэлжлэхийн хэрээр дээр дурдсан хамгаалалтууд дайны талбарт тактикийн болон геополитикийн чухал хөшүүрэг болох нь тодорхой. Түүнийг хөгжүүлэх, боловсронгуй болгох туршилтууд хором бүр хийгдэж, туршигдаж, өргөн утгаараа Украины фронт дэлхийн цэргийн шинжлэх ухаанд том түлхэц үзүүлж байгааг үгүйсгэх аргагүй ээ.
англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл23
Энэ жил оросууд дайрч байгаа шүү, бага зэрэг бүтээл муутай байгаа болохоос
энэ Дүгэржавын Номиндарь гэгч баахан худлаа тоо зохиож бичдэг байснаа ичээд больжээ, ха ха ха
хохолын байгуулсан саадыг оросууд фаб-3000 гэдэг асар их сүйрүүлэх чадвартай бөмбөгөөр үнсэн товрог болгож байна,түүнийг зогсоох ямар ч боломж алга гэж барууныхан гасалцгааж байгааг номиндарь олж хараагүйг бодвол зөвхөн нэг талыг дөвийлгөх санаатай бололтой ,нөгөө бодит байдлыг мэдээлж байнаа гэдэг нь худлаа бололтой
Фаб3000 харин ч оросуудад гай болж байгаа юм гэнэлээ шүү,,,лркоо,,,
Ха ха ха.Бүтэлгүйгээ хүлээн зөвшөөрч байх шив
Оросын хориглолтын саадыг нь Америк НАТО зайлуулаад өг гэж нацист алиалагч Зеля гуймаар юмаа, ха ха ха
Эх орноо хамгаалсан хүнийг элэглэн шоолох оороо та хэн байж таарах вэ, Орос Путины оймосны шивэр үү... аан ?!
Эх орноо хамгаалсан хүнийг элэглэн шоолох оороо та хэн байж таарах вэ, Орос Путины оймосны шивэр үү... аан ?!
Украйнчууд Оросууд харин нацист Бандер фашист Хохолуудаас эх орноо чөлөөлж байна мулгуу илжигэн шаахайнцараа!
OPOC iig XURDAH DUUSGAACH EE
Дэлхийн хуваагдаж байна. Удахгүй дэлхийн дайн нэг мэдэхэд эхэлж мэднэ. Жижиг улсад тусгаар тогтнол, баян чинээлэг болох гэсэн 2 зөрчилтэй хувь тавилан хүлээж байдаг. Жижиг улс хэзээч баян болохгүй учир нь том улсууд баян жижиг улсыг үлдээхгүй дээрэмдэх тул тухайн жижиг улс сүйрдэг жамтай. Монголд гадаадын хөрөнгө оруулалт нэрээр орж байгаа бүхэн бидний ирээдүйг хоосруулж дээрэмдэж байна. Монголын ирээдүй хойчис мянга мянган жил аажуухан тайван хэрэглэх шавхагдах баялаг энэ 30 жилд хоосорлоо. Элбэгдоржийн ярьсан бүхэн худал. Монгол улсыг сүйрэлд хүргэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоо. Олон хятадуудыг монголоос гарга. Жижиг улс баян байх тавилангүй. Харин үүнийхээ оронд зэвсэглэлдээ анхаарч дайнд ялвал жижиг биш том улс болдог.
Эмээ уу,,, эргүү балай оркоо,,,,
Фронтын хүч ойролцоо зууралдсан тулалдаан үргэлжилж байгаа нь тийм сонин зүйл биш эцэстээ хэн хэн нь сульдаад өнхөрч унахад нато хожино америк тактик ийм байдаг
Зеленский гэгч Хогийн тантан Украйны ард тумэнд мон ч их Гай авчирч Байна даа, Орос АНУ тэргуутэй Дэлхийн бух шувдаг сэтгэтнуудтэй тулалдаж байгаа болохоос Украйнтай тулалдаж байгаа юм биш, Империалистууд Аугаа их Оросын газар нутагт нь шугаж Зеленский гэгч шуналын тулмыг монгоор угжиж Байна
Их танил сонсогдож байх чинь.Чи чинь харин жинхэнэ коммунист мал эргүү оорк улны архичин Оросын манкурт боол байх шив.
Укрианы эх оронч дайчид элгэн нутгаа үнэхээр сайн хамгаалж байгааг бахадмаар. Энд хүний нутагт өнгөлзсөн фашистуудыг өмөөрч байгаа троллууд бол хамгийн түрүүнд гараа өргөөд буугаад өгөх усан зүрхтэнүүд. Тангараг өргөсөн эр цэрэг бол сөөм газрын төлөө амиа өргөдөг юм.
Тэнэг
Эргүү тэнэг юм хаанаас гарч ирдэг юм болоо, баавар гээч новш тийм ид шидтэй юм уу, эсвэл энэ юмнууд бөөсөн тархитай юм уу, өгөр баавар "Оросын колони Монгол "-гэнээ, мөн хуцваа, тэгвэл Америкийн колони япон,ө.солонгос,герман, франц,англи,канад,австрали...гэх мэтийг юу гэхэв, тэд америкийн үгнээс гаралгүй үргэлж Монголыг НҮБ -д элсэхэд саад боож байсан тэд тийм л бие даасан юм бол Монголтой харьцаарай байна гэж бие даан хандахгүй яасын-бүгд гөлөг ,колони байж одоо ч гэсэн-өгөр толгой баавараа эднүүсрүүгээ хуцаа
Оросууд ч балрах дөхжээ.Украйны хөрс муу Оросуудыг аваржээ.Украйны армийн гол танк нь Т 60 хуучин соц, болон Африкаас цуглуулсан хаа очиж тэр ер сөнөддөггүй юм гэнэ.
Украйнд цэргийн алба хаах хүнгүй болжээ дүрвээд нуугдаад дуусч байна гэж барууны мэдээлэлд үндэслэн dw мэдээлж байна
Украйн цэргийн амиа аврах ганц боломж нь олзлогдох арга болсон Щүү Галбадрах аа 3 дахь орны мэдээг үз
Энэ Галбадрахыг болдог бол Украйнд явуулах юмсан Ирээдүйд сайн дайчин болох нь баараггүй
Энэ Галбадрахыг болдог бол Украйнд явуулах юмсан Ирээдүйд сайн дайчин болох нь баараггүй