Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас дараах зүйлийг тодруулав.
-“Монполимет” ХХК-ийг шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгнө үү.
-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монполимет” ХХК, түүний охин компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарт давуу байдал бий болгосон байж болзошгүй хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнд:
Нэгдүгээрт, Хөгжлийн банкны зээлийг зээлийн шаардлага хангаагүй байхад авч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй;
Хоёрдугаарт, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлон байгаль орчинд хохирол учруулсан;
Гуравдугаарт, төрийн нууцыг хууль бусаар олж авсан байж болзошгүй;
Дөрөвдүгээрт, мөнгө угаах;
Тавдугаарт, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг авлига, албан тушаалын хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Энэ дашрамд хэлэхэд, Авлигатай тэмцэх газар нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг прокурорын зөвшөөрөл, хяналттайгаар хуулийн хүрээнд явуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Бизнес эрхлэгчдийг хууль бусаар хэн нэгний ашиг сонирхлын үүднээс шалгаж дарамталсан зүйл огт байхгүй ээ гэдгийг онцлон хэлмээр байна. Мөрдөн шалгах ажиллагаа эрүүгийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын хүрээнд явагдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Авлигатай тэмцэх газар баримтлан ажилладаг гэдгийг хэлье. Бид хэнийг ч ялгалгүй хуулийн дагуу эрх тэгш шалгах ёстой.
-Нэгжлэг хийсэн талаар тодруулж болох уу?
-“Монполимет” ХХК болон түүний охин компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 оффис, уг компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын оршин суух Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах 5 орон сууцанд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэгийн ажиллагаа явуулж, 500 гаруй боть санхүүгийн баримт бичиг, хэрэгт ач холбогдол бүхий цаасан болон цахим эд зүйлүүдийг хураан авсан.
-Дансны гүйлгээг хязгаарласнаас болоод ажилчдын цалин хөлсийг олгож чадахгүй байдалд хүрсэн талаар тус компанийн удирдлагууд мэдэгдэж байгаа. Энэ үнэн үү?
-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд уг компанийн зарим хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжилсэн. Тухайлбал:
“Монполимет” ХХК болон түүний охин компаниуд болох нэр бүхий 17 хуулийн этгээд, мөн дээрх хуулийн этгээдүүдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч 5 иргэний арилжааны банкан дахь бүх төрлийн дансны зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр түр хязгаарласан.
Дээрх 17 хуулийн этгээдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг улсын бүртгэлийн байгууллага дээр хязгаарлалт тогтоосон.
“Монполимет” ХХК болон түүний охин компани болох нийт 4 хуулийн этгээдийн эзэмшиж байгаа ашигт малтмал ашиглалтын болон хайгуулын 6 тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа алтны уурхайнуудыг битүүмжилсэн.
Тодотгож хэлэхэд, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авч ашигласан, Туул голын голдиролыг өөрчилж алт олборлосонтой холбогдуулан энэ чиглэлийн компанийнх нь дансны гүйлгээг хязгаарлаж битүүмжилсэн. Шалгалтын явцад нөхцөл байдалтай уялдуулан үндсэн үйл ажиллагааны, цалингийн, зээлийн зэрэг нийт 18 дансны зарлагын гүйлгээний хязгаарлалтыг цуцалж, одоогоор гүйлгээ хэвийн хийгдэж байна.
-Бас нэг зүйлийг асуумаар байна. “Монполимет” компанийг яагаад заавал сонгуулийн үеэр шалгаад байгаа юм бэ?
-Энэ хэрэг 2018 оноос шалгагдаж эхэлсэн. Тухайн үед компанийн үүсгэн байгуулагч нь улс төрд нөлөө бүхий этгээд байсан. Улмаар энэ хэрэг хаагдсан байдаг. Харин 2022 оноос Хөгжлийн банкны зээл олголтын асуудал яригдах үед хэрэг дахин шалгагдаж эхэлсэн. Сонгуулийн үеэр зориуд мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа явдал байхгүй. Мөн сонгуулийн дараа шалгая гэж хойшлуулах хуулийн үндэслэл байхгүй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь өөрөө хуульд заасан хугацаатай байдаг.
Сэтгэгдэл31
Төрийн нууц гэдэг нь МАН-ын дарга нарын улсаа Хятадад зарж ууж идсэнийг хэлээд байна уу..
та яаж мэдчив
Хойяаа энигэ мидаха амаррхан баа..Танай Жа овогтан мидахаагүй баа..
202.9.47.62 хятад хун болж бичээд Бг юм уу? Соцын уеийн Кино узэж хумуужсэн 60 нас аль хэдий хурсэн оолд овгоний улдэгдэл ?кк За чи боль дурак! Козел ! Эцэг мал чи элдэвээр майлаахаа боль! Нохой долоож ух ! Канай отсюда шнурок задрипанный !
Чи ямар ч ма фан биш мунаг монхор мулгуй мал!
haiguulin bolon ashiglaltin tusgai litsenziig huul busaar olj awsan geed bga ym shig bn
Buriaduud Mpngolyg Orosod zarsnaa martdag.
Удаан мордож мошгомон байна шуу Гарамжавыг номер нэг улсынидайсаниболгожээ Ногоо яэрдэгэтийн 49 яасан бэ Элбэгдоржийн том том хэргууд яасан бэ Тэднээс том дайснвг олчихжээ яза даа Хоронготэй хумуус гадаадад бизнес хийсэн нь дээр юм байна даа Нутагтаа бол захын мордогч прокурор чллахтюм байна язуний ходолмор бол огт хамаагуй Зовхон монго монго Гэтэл торийнибайгууллагууд тосвийн монгоо яаж зарцуулдаг билээ Иргэд ч гадагшаа гармаар ябизнесийнхэн гадаадад бол джгуй ажиллана даа
"Болзошгүй" гэх хий хардлагаар хүнийг эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэн шалгах ёсгүй, харин тийм гэмт хэрэг үйлдсэнийг батлах бодитой нотлох баримт байсан цагт шалгадаг юм!!!
Уншихад төвөгтэй юм биччих юм.
ЖИНХЭН ТОРИЙН НУУЦЫГ ТОМ ДАРГА НАР,ТОМ ОРДОТОЙ ХУЛГАЙЧ НАР АЛЬ ХЭДИЙН ХЯТАДУУДАД АВААЧААД ОГЧИХСОН БАЙГАА. ХАРИН ТЭР УЙЛДЭЛИЙГ НЬ ИЛЧИЛСЭН ХУМУУСИЙГ "ТОРИЙН НУУЦ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН", "ТОРИЙН НУУЦ ЗАДАЛСАН",ЭХ ОРНООСОО УРВАСАН" ГЭЖ ЯЛЛАЖ БАЙГАА
Төрийн нууцыг хадгалж хамгаалах үүрэг нь жирийн иргэнд падгүй, түүнийг хариуцсан төрийн албан тушаалтны л үүрэг байдаг юм!!! Хэрэв төрийн нууц мэдээг алдсан бол энэ авгай биш, төрийн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой!!! "Зэрэг нэмэхийн өмнө" кинонд ноёны малгайг зүүгээд зугтдаг нохойд хариуцлага хүлээлгэнэ гэсэнтэй утга нэг!!
Би хуучны МАХН одоогийн МАН гишүүн байна! МАН н удирдлага гээд хогийн хөгийн новшнууд аа! Та нар Монголоос зайлаад өг!
10-р Богдын эмээ шт.. энэ чаавка байгаагүй бол 10-р богд байхгүй байх байсаан..
Өршөөчих л дө ..
Зүгээр л больчих за юy ингэж болохгүй ажил хийсэн хүн буруутдаг дургүй хүрч бна монголд шүүх хууль гэж ялзарсан э газар шүүх засаглал буруу бол улс дампуурдаг гэдэг эби жэнконарын томилсон шүүгч прокурор
За одоо ингээд Ц.Хулангийн араас орж дээ хөөрхий. МАН-тай арсалдсан эмс ямар байдалд ордогийг жинхэнэ утгаар нь харуулна. Төрийн нууц хадаглах үүрэг нь төрийн албанд баймаар. Мөнгөтэй босс авгайд төрийн нууцаа алдсан эрхэм бас л төрийн нууц байх даа.
Энэ авгай Эрдэнэбилэг энэ тэр бүгдээрээ НЭГ ТОГООНЫХ нь үнэн , үе үеийн төрийнхөнтэй сүлбэлдсэн их гарын ХУЛГАЙЧИД . Арцалдацгааж бие биеэ илчилж байгаа нь уг нь" улныханд " муугүй зүйл ... Шашиныг нь бас атгачихсан , том шүү ...
чипний полиметалл зөвхөн хятад энэтхэгт л бий шүү дээ
Хууль хяналтынхан ажлаа хийж байна. бүү саад уд.
"Болзошгүй" гэх хий хардлагаар хүнийг эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэн шалгах ёсгүй, харин тийм гэмт хэрэг үйлдсэнийг батлах бодитой нотлох баримт байсан цагт шалгадаг юм!!!
Одоо тэгээд ард түмний охиныг бариад хорьсон бла бла
ард тумнии омч орд уурхайг бугд л хууль бусаар эзэмшиж байгаашдээ!
Төрийн нууцыг хадгалж хамгаалах үүрэг нь жирийн иргэнд падгүй, түүнийг хариуцсан төрийн албан тушаалтны л үүрэг байдаг юм!!! Хэрэв төрийн нууц мэдээг алдсан бол энэ авгай биш, төрийн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой!!! "Зэрэг нэмэхийн өмн" кинонд ноёны малгайг зүүгээд зугтдаг нохойд хариуцлага хүлээлгэнэ гэсэнтэй утга нэг!!
За ёстой энэ хэдэн хүрэлсэлэмийн цүнх бариачидыг буулгах цаг нь болжээ
"Мөн сонгуулийн дараа шалгая гэж хойшлуулах хуулийн үндэслэл байхгүй" гэнэ үү. тэгсэн мөртлөө наад авгайгаа сулласан биз дээ, тэгэхээр дээрээс үүрэг өгч суллуулсан байх магадлалтай.
Сэтгүүлч гэх Өнөрцэцэг зээлээ төлөхгүй байна гээд мөрдөж мөшгөөд байсан. Тэр асуудал л үргэлжлээд явж байна. Зээлээ төлж л байсан юм байна лээшдээ. Зээл аваад Монголд хэрэгтэй юм хийсэн хүн шүү! Цементийн үйлдвэр барьсан хүн. Алаг үзэлгүй бусад бүх хүмүүсээ шалгаарай даа.
төрийн нууц гэдэг юм нь нууцлагддаггүй юм уу нэг сэтгүүлч олоод авчихдаг нэг бизнесмен олоод авчихдаг яасан ил задгай нууц вэ. эсвэл хэнийг ч хамаагүй ингэж хэлмэгдүүлдэг болоод байна уу
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн дүрэлзүүлсэн шударга ёсны галд Элбэгдорж, Хурц, Бадамжунай, Сахал Элбэгдорж, Сайханбилэг, М.Энхболд, Лу.Гантамар, С.Эрдэнэ, С.Баярцогт, Гарамжав, Нямтайшир, Номтойбаяр нарын хулгайчдын бүлэг хуйхлагдан шатаж, орлиж, чарлаж, амиа тавьж байна.
Энэ нөхрийн хүүхэд болон хүргэн нь америкт олон жил сурсан.мөн амьдарсан.Одоо ч амьдарч байгаа.Тэгэхээр энэ авгай хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалиын бусаар л зарцуулсан байж таарна.Мөн энэ авгай чинь энэ шашны нөхдүүдэд нилээд мөнгө өгч байж л ачийгаа Х Богд болгосон байж таарна.Ер нь их зальтай авгайдаа.
Төрийн нууцыг хууль бусаар олж Х богдыг худлаар тодруулж богдын нэр барьж газар ухаж яваа хүн дээ...