
Монгол Улс 2023 оны 4-р сард боомт хариуцсан сайд гэгчтэй болж байлаа. Тодруулбал Буяагийн Тулгыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргаар томилсон юм. Б.Тулга гэх Н.Энхбаярыг дагаж явснаас өөр хийсэн бүтээсэн зүйл багатай нэгэн уг албан тушаалд томилогдсоноос хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Монгол Улсад боомтууд сэргэж, сайн сайхан болчихсон уу? гэвэл үгүй.
Харин ч эсрэгээрээ БНХАУ-ын Тяньжин боомт-Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, олон тооны чингэлгийн түгжрэл үүсээд олон хонож байна.
Гэтэл хариуцсан сайд нь болох Б.Тулга: "Хятадын талаас тодорхой хариу ирүүлээгүй" гэсэн тайлбартай л сууж байна.
10 300 чингэлэг гацна гэдэг Монголын эдийн засагт шууд сөрөг үр дагавар дагуулна. Гэтэл энэ асуудлыг хариуцах ёстой боомтын сайд нь ичих ч үгүй УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байна. Тяньжиньд боомт гацсан нь улс төр, геополитикийн шалтгаантай гэж Б.Тулга өөрийгөө хаацайлах байх л даа. Тийм. Гэхдээ чухам геополитик, улс төрийн нөхцөл байдлыг судла, асуудал үүсэхээс нь өмнө зохицуул, урьдчилсан арга хэмжээ авч Засгийн Газарт танилцуул, хамтран шийд гэж л Боомтын асуудлыг хариуцсан улс төрийн албан тушаал болох сайд бий болгож, чамайг томилсон юм шүү дээ.
Товчхондоо бол Боомтын Сайд Б.Тулгын ажлын үр дүн- боомтод гацсан 10 300 чингэлэг болж байна.
С.Сарнай
Сэтгэгдэл13
Ene tsunh barigchid yamar ch geopolitikiin medleg baihgui. Chadvar ch baihgui
Хуучин машин Оросруу гаргаад байвал чингэлэг гацнашдээ
Женко, Монголын төмөр замынхан Орос руу ачааг нь түрүүлж гаргаж байгаа гэсээн
Hudlaa gar daa. Avilgaas uur yum boddoggui gar
Сэргэлт нь хаагуур зөрчвөө!
Jinhene avilgach daa
Арай л балчирдаад байна даа
Боомтын сайд Монголынхоо боомтын асуудлыг хариуцахаас биш Хятад улсын боомтын асуудлыг хариуцахгүй байх. Энэ бол цэвэр тээвэр зуучын болон төмөр замын хариуцах ажил байхаа.
Чи Батшугар уу?
Боомтын сайд Монголынхоо боомтын асуудлыг хариуцахаас биш Хятад улсын боомтын асуудлыг хариуцахгүй байх. Энэ бол цэвэр тээвэр зуучын болон төмөр замын хариуцах ажил байхаа.
Чи Батшугар уу?
Н. Энхбаярын бөгс долоогч .. өөр чадах юм байхгүй адгийн шаар !!!
Тулга маш шаргуж хөдөлмөрч өоловсролтоыхүн. Гэрдээ Тянжинд очоод контейнертчиоээд ирж чадхшүй байлгүй.