УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ч өчигдөр албан ёсоор эхлэв.
Тус намаас УИХ-ын гишүүн Э.Батшугар, Соёлын Сайд Ч.Номин, Сонгино Хайрхан дүүргийн Засаг Дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг Даргын Орлогч П.Сайнзориг, Эрүүл Мэндийн Сайд асан Н.Хүрэлбаатар нар нэр дэвшиж буй.
Э.Батшугарын хувьд санхүү, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, ёс зүй, хүмүүжил сайтай залуу. Ч.Номин ч өндөр боловсролтой, ажил хэрэгч бүсгүй. Н.Алтаншагай өнгөрсөн дөрвөн жил даруухан атлаа чамгүй хөдөлмөрлөсөн, аж ахуйн ажлын туршлагатай, дүүргээ маш сайн мэддэг залуу.П.Сайнзоригийг чамгүй сайн хуульч гэдгийг нь олон нийт мэддэг болсон.
Харин Н.Хүрэлбаатарын хувьд авилгын ноцтой хэрэгт холбогдож байсан этгээд.
Одоогоос 13 жилийн өмнө буюу Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг, “Рапид харш” хотхоны орон сууцнаас төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Улмаар төмөр шүүгээг онгойлгож чадалгүй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаясан байсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн олж, тогтоон төмөр шүүгээг онгойлгоход дотроос нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарсан байна.
Энэ тухай Н.Хүрэлбаатарын хүү Энхбат мэдүүлэхдээ “Энэ төмөр шүүгээг аав манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэсэн байдаг.
Шулуухан хэлэхэд УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч, нэг багийнхныгаа Н.Хүрэлбаатар л муухай харагдуулж байна. Авилгын хэрэгт холбогдсон Н.Хүрэлбаатар өөрөө сонгогдож чадахгүй төдийгүй нөгөө дөрвөн нэр дэвшигчийнхээ рейтингийг унагаж болзошгүй болжээ.
С.Сарнай
Сэтгэгдэл23
МАН Ы ХУЛГАЙЧУУД БҮГД ЯЛГААГҮЙ НОВШНУУД. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА.
Жинхэнэ алдартай авилгач биз дээ, энэ чинь
Орос авгайтай Женког дэмжигч Буриадууд "залхуу тэнэг аймхай Монгол" болцгоож нүүрээ нуугаад хүн биш, хужаа ,хасаг гэж турхидаг нь социализм.
Манай сонгогчид ГЭНЭН ДЭЭ - ГЭНЭН , МАН - ынхны ХУЛГАЙНУУДЫГ махтсан байгаа , гоё хувцас өмөч - нүүрээ угаасан нөхдийг " яасан сайхан хүмүүс " вэ л гэх жишээний ...
ан-гээчийнхээ "цаад"-хүмүүсийг нь хараач, ан-гээч нь бүр "төрөлхийн"-шунал гэж шулмас болчихсон хогнууд,бүгдийнх ярьж байгааг сонсоорой юм л бол нэмж уурхай ашиглана,гадныханыг оруулна гэх шиг,одоо цагт ан-гээчээс нэг ч хүн гаргаж болохгүй ,эс бөгөөс Монголын нэг ч ажил явахгүйгээс гадна Оростой муудаж Монголын бүх эрчүүд "элбэггайн"-хугацаагүй цэргийн албанд "мордож"-,хамаг төсвөө зэр зэвсэг, цэргийн хоол хүнсэнд болон Оросын эсрэг суртал ухуулганд зарцуулах болно, 2 хөршдөө "алуулах"-болно,өмхий хогнуудаас болж
хамт яаваа нэгнээ Энхбаярын сонин аймаар бичих юмаа кккк нам дарга данхад хэлэхгүй хог гар юмаа араас хутга шаадаг....
Буриад Энхбаяр МАН-г хагалсан.Орос эхнэртэй Женко АН-г хагалсан шиг.
Нөгөө “хотгор шанагыг “бас энд будлиан тарьж явна уу гэж бодлоо шүү. Ёо гээ гэж. Тэгсэн хүрэлбаатар #2 нь байсан юм байжээ. Тэр сейфийг хог дээр байхыг би эхэлж үзээд цагдаад хэлчихсэн юмаа. Арай л ам түргэдсэн бна лээ. Төмрийн хөрөө, лоом олж очиж байгаад үзэх байсан бна лээ. Тэсэрдэг юм байж мэднэ гээд айчихсан юм л даа. Хулчигар зан ч заримдаа дэмий юмаа…
Женкогийн Хотгор шанагын үлгэрийг гүтгэлэг гээд шүүх тогтоочихсон.
Батсугар, Сайнзориг нар сайн ажиллаж байгаа ирээдүйтэй сайхан залуус. Эднийг бараадуулж хэн ч үл таних хороон дарга ч хийж үзээгүй нөхөдүүд оруулах гээд байгаа нь харалган захиалагчтай байж болох тун онцгүй сонголт болно.
sainzorig hudlaaa altanshagai bol sn
Хүрэлбаатарын авилгалч гэдгийг мэдсээр байж яах гэж дэвшүүлсэн юм вэ? Нээрээн бусадыгаа харлуулах этгээд биш үү, гэхдээ нөгөө 4-ыг нь сонгох байлгүй
Хүрэлбаатараас гадна номин батшугар бас муухай харагдуулж байна ер нь ардын намын бүлэг хулгайчид бүгд сайхан харагдахгүй байна
Хүрэлбаатараас гадна номин батшугар бас муухай харагдуулж байна ер нь ардын намын бүлэг хулгайчид бүгд сайхан харагдахгүй байна
Хүрэлбаатараас гадна номин батшугар бас муухай харагдуулж байна ер нь ардын намын бүлэг хулгайчид бүгд сайхан харагдахгүй байна
Дарангуйлагчид гарч чадахгүй э
Олон мал нар барсан гэж ярьдаг хүнийг сонгох гэж бгаа юм уу
Сарнай сэтгүүлч ямар зорилгоор хэний захиалгаар нэр дэвшигчдийн хооронд яс хаяж байгаа болдоо
Чаддаг юм бол таалдаа, гошного минь
хэн нь хэнийгээ муухай харагдуулж байгаа юм бол. Аман дээрээ атгасан гар шиг тав гэчихээд аягүй бол дотроосоо л ийм хөгийн юм хийж байгаа байхдаа
Н.Хүрэлбаатар л нөгөө дөрвөө муухай харагдуулж байна
наад мөнгө чинь германд бүгээд бгаа баз хүргэн газрын наймаачин чингис хааг банкыг дампууруулсан гол хувьцаа эзэмшигч батаа гэгч нөхрийх дол
ХҮРЭЛБААТАР гэгч авилгачин тэр сейфтэй мөнгөөрөө намаа худалдаж аваад нэр дэвшиж бгаа юм бна лдаа.