Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа.
Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 45 бие даан нэр дэвшүүлэгч баримт бичгээ ирүүллээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
Сэтгэгдэл9
3саяуулаа дэвшээд үзвэл яадын бэ
Өнгөрсөн сонгуулиар бие даасан бүх хүнийг хатуу шийтгэж тоглосон учраас одоо арай цөөхөн байхад юу хэлнэ вэ. Монголын намууд нэртэй илт дарангуйлал, дээрэм, хулгайн бүлгүүдийг сонгуулийн будлиан гаргавал бүгдийн цэвэрлэнэ.
3 ХҮНИЙ НЭГ НЬ ДЭВШСЭН БАЙНХ
Ямар үйлийн үрээрээ энэ оркуудын нутагт төрчихөв дөө.
саналаа ил, гар утсаараа хаанаас чиг л өгөхөд болно шдээ. тэртээ тэргүй саналын дүнг түрүүлээд мэдчихдэг гээз дээ. хэн нь хэнд санал өгснийг
6с 1нд мянган хүнийг уншиж эхлэх юмуу. хэд хоног унших
Бае даагчдаа дэмжих ганцхан зам л үлдлээ дээ
С.Лавров: ШХАБ-д элсэх дараагийн улс Монгол байх болно. Бид хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриална
Сайн мэдээ байна. Манайд 35 нам байна гэж байсан ч 5 намын дарга нь харьд мөнгө хөөгөөд цагаачлаад алга болсон,5 нам нь нөхөр нь дарга нь, эхнэр нь гишүүн дэмжигч нь болсон гэр бүлийн нам,5 нам нь хаана байгаа болон хариуцах хуулийн этгээд нь сураггүй "нам" ууд байсан.Эдэн дээр АН/Алны Нам/ гэсэн нэрийг улс төрд ашиглах аргагүй болтол бузарласан лидерүүд нь тус тусдаа хувийн тоглоомын нам байгуулцгаасан.АН с элбэгдорж ДМН,батүү ГХХН,оюунгэрэл ИОН,гүндалай АХН,эрдэнэ ЗОН,болд ШИНЭ,женко АТОЗН гэхчлэн 10 тоглоомын нам байгуулан тасарч гарсан.Одоо харвал улс төрийн орчин эрүүлжиж энэ хогийн наманцарууд хорогдож байгааг харж болохоор байна.Цаашдаа бүүр ч цэвэрших болно. Бид аажмаар зөв дүр төрхөө олж байна шүү.ХБНГУ зэрэгт байдаг шиг шар айрагчдын нам,ижил хүйстний нам гэхчлэн заваан юмнууд бүү орж ирээсэй билээ. Гудамжны комедиан амартүвшин-амаржин гэгч хог шаарнууд ижил хүйстний нам байгуулах санаатай байсан ч энэ удаа гишүүдийн тоо нь 300 с хэтрээгүй тул хасагдлаа.