
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа өнөөдөр болж байна.
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Монгол Ардын намын Бага хурлын IV хуралдаан 2024 оны 05 сарын 20-нд хуралдаж, Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвших 126 нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулсан.
Нэр дэвшүүлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 30.6. /Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ/, 30.2. /Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь....аль нэг хүйсийнх байна./ гэсэн заалтыг хангаж, эмэгтэй 38 буюу 30.2 хувь, эрэгтэй 88 нэр дэвшигчийг дэвшүүлжээ.
Нийт нэр дэвшигчийн дундаж нас 46 байгаа бол хамгийн залуу нэр дэвшигч 26 настай Завхан аймгийн СДМОХ-ны тэргүүн, Стратеги академийн судлаач Пүрэвдагвын Бодьсайхан, хамгийн ахмад нэр дэвшигч нь 72 настай Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Рэгдэл байгаа юм.
Нийт 126 нэр дэвшигчийн 66.7 хувь нь шинээр нэр дэвшиж байна. Үүнээс тойрогт 36 буюу 46.2 хувь нь анх удаа нэр дэвшиж байгаа бол, УИХ-д нэр дэвшиж сонгогдсон нь 42 буюу 53.8 хувь байна.
Жагсаалтаар нэр дэвшигчид 100 хувь анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс байна.
Боловсролын статистикийн тухайд дотоодын их, дээд сургууль төгссөн 57, гадаадад сургууль төгссөн 69 нэр дэвшигч байна.
Гадаад улс оронд суралцаж төгссөнийг улсаар нь ангилбал АНУ-д 26, Япон улсад 10, ОХУ-д 13, БНХАУ-д 4, бусад улс орнуудад суралцаж төгссөн 16 байна. /Харвард 10, Колумбын их сургууль 7 байна./
Мэргэжлээр нь ангилбал инженер 17, эдийн засагч 28, багш 11, эмч 7, эрх зүйч, хуульч 23, сэтгүүлч 8, улс төр судлаач 10, бусад нарийн мэргэжлийн биологич, геологич, антропологи, архитектур 5, бусад мэргэжлийн 17 байна. Үүнээс магистр 69, доктор 21, профессор, дэд профессор 11 байна.
Сэтгэгдэл14
Энэ хүн нөгөө АДМИРАЛ компаны АХ мөн үү ...
Ар талаас нь Хүй Сюй Жан,Дан Хао нар гэсэн бүдүүн данжаадууд хамгаалж байгаа..Эд нар бүгд админерал компаниих .Тэгээд ийм том байна..
С.Лавров: ШХАБ-д элсэх дараагийн улс Монгол байх болно. Бид хөршүүдээ ийм шийдвэр гаргахыг уриална
Сургуулиуд
Сургуулиуд уу Торийн уламжлал туршлага уу Ес зуй
Сонгуулийн шоу: Цавчаа ногоонуудын ГАНЦХАН нь оношлогоонд тэнцсэн ч хариуцлага хүлээх хүн алга!!!
МАН шинээр сэтгэж, сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж байгааг дэмжиж байна.Улсын эрх ашиг бадрах болтугай.
admiral shalgulsandr bha, nuurs ghr talhi guril admiral gheer horshoo yrd bga hundee. Huuli said hlj bsndaa
MAN-iig yaj ch myylaad ta nar tednii hychind dampyyraagyi amidarch baigaa bilee!!!tiimees dyygai baichgaa!!!!!ene nam ta nariin ter syrhii ardchilsan namiin chini doroityylsan Mongoliig erend oryylsan abraliin ehlel bolj sain ajillasan enyynd ta nar myy helj ataarhaad baigaam yy?esbel byyr sain yils hiisench ta nart taalagdahgyi boloo yu?.....yabal deer be?...alyyrchiniin namiin tagnyylyyd aa!!!!ene ydaa MAN-yalah ni ynen!!!!!!hosgorood baigaarai,hoolnii sabnyyd aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Амарбаясгалан чи Таван толгойн нэг ордыг хуйвалдаж авсанаа буцааж өг !!!!
Амарбаясгалан чи Таван толгойн нэг ордыг хуйвалдаж авсанаа буцааж өг !!!!
Амарбаясгалан чи Таван толгойн нэг ордыг хуйвалдаж авсанаа буцааж өг !!!!
Амарбаясгалан чи Таван толгойн нэг ордыг хуйвалдаж авсанаа буцааж өг !!!!
Амарбаясгалан чи Таван толгойн нэг ордыг хуйвалдаж авсанаа буцааж өг !!!!