Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 800 дахь хоног руугаа дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Украины Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хэрхэн Орост урваж байсан тухай https://www.unian.net/ сайтад бичсэнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Виктор Янукович гэх Ерөнхийлөгч Украинд Төрийн эрхэнд байж байгаад Майданы хувьсгалаар түлхэгдэн унаж, эдүгээ Москвад бүгэн сууна. Түүнийг “Харьковын хэлэлцээр” гэгчээр хэрэг үүсгэн шалгаад баривчлахаар Шүүх шийдвэрлэжээ.
Украины эсрэг ОХУ-аас хагалан бутаргах, хорлон сүйтгэх үйлсэд тэрээр Орост тусласан гэх ял дээр буув. Киевийн Печерскийн дүүргийн шүүхээс Януковичийг баривчлах тогтоол батлажээ. Украины Ерөнхий прокурорын газрын Тамгын газраас тэр тухай мэдээлжээ. Хэрэг хэрхэн өрнөв. Орост хайртай, Оростой үхсэн ч сэхсэн ч хамт байна гэсэн тангарагтай, тэгсэн хэрхээ тусгаар тогтносон, бүрэн эрхт өөр нэг улсын Төрийн тэргүүн болчихоод Орост саймширч эх орныхоо эрх ашгийг хохироочихсон Виктор Янукович нь 2010 оны 4 дүгээр сарын 21-нд Харьков хотноо тэр үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй нэгэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан ажээ. Тэр нь ОХУ-ын Хар тэнгисийн флотын Севастопольд байрлах хугацааг 2017 оноос 2042 он хүртэл сунгах тухай Украин ба ОХУ-ын хоорондын хэлэлцээр гэсэн байв. Тэгж сунгахдаа хямд газ Оросоос авч хариуд нь оросын флотыг тав таван жилээр сунгаж байхаар тохиролцжээ. Ийнхүү Орост ашигтайгаар “Харьковын хэлэлцээр” байгуулснаар экс Ерөнхийлагч нь эх орноосоо урвасан (Украины эрүүгийн хуулийн 111-ийн 1-р зүйл анги) ялд унахаар байна. Гадаад нэг улсын (ОХУ) эрх ашигт үйлчлэн, түүнд туслан, тэгснээрээ Украины эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн гэсэн зүйл анги ажээ.
Ийнхүү Янукович Орост хайр зарлаж Оросын өмнө долгинон бөхөлзсөний шанд Украины нутаг дэвсгэрт Орос нь цэргийнхээ тоог нэмж, зэвсэглэж, сайжруулж, хожим Крым ба Севастополийг эзлэн авах, 2022 онд эзлэн түрэмгийлэх дайн өдөөх хөрс сууриа тэрхүү “Харьковын хэлэлцээр”-ээр Орос бүрдүүлж авчээ.
“Харьковын хэлэлцээр”-ийг тууштай хэрэгжүүлж Орост ашигтай бүх байдал бүрдүүлж өгсөн хэрэгт тэр үед Ерөнхий сайд байсны хувьд Николай Азаров эх орноосоо урвасан ялд бас унана. 2010 онд тэрхүү хэлэлцээрт гарын үсэг зурсных нь төлөө 2021 оны нэгдүгээр сарын 28-наас асуудал босч шуугиан тарьжээ. Украины батлан хамгаалах чадварыг сулруулж, хариуд нь Оросоос Украинд цэргээ үргэлжлүүлэн байрлуулах нөхцөл боломж гаргаж өгсөн хэмээн үзэж асуудлыг дээд түвшинд мөрдлөг шалгалт явуулжээ.
ОХУ нь 2010 оны хэлэлцээр байгуулахдаа Украины авдаг хий-газны үнэ дээр тоглолт хийжээ. 2008 оны сүүлчийн байдлаар Орос нь хий нийлүүлэхдээ 1000 кубметр тутамд Украинаар 179.5 долларын төлбөр хийлгэж байсан бол 2010 он гэхэд 352.33 доллар болгон үнээ огцом нэмж Украиныг дарамталжээ.
Үнээ Орос огцом нэмснээс үүдэн Украины хувьд хиймэл өр үүсч, өр нь хуримтлагдсаар, дараа нь маргааны сэдэв болжээ. “Өр төлөх”, “байгалийн хийн үнийг буулгах” хоёр шаардлага Украин өмнө босч иржээ. Ингэснээр Орос нь Украиныг өрөөр дөрөөлөн уургалан аваад бодлогоо тулгаж эхэлжээ. Өрнөөс гарах цорын ганц арга Украинд үлдсэн нь нутагтаа түр байрлаж буй Хар тэнгисийн флотынх нь байрлах хугацааг сунгах. Зүгээр ч сунгах бус бие бүрэлдэхүүнээ нэмэх, шинэ шинэ зэвсэг техникээр хангах бүх болзлыг Янукович, Азаров нар хүлээн авчээ. ОХУ-ын флот тус улсын нутаг дэвсгэрт байрлах болсноор Крымын хойгийг ОХУ-д хавсарган нэгтгэх ажиллагааг түвэггүй хийж, тусгаар тогтносон Украиныг дотроос нь хагалав. Дорнод Украин буюу Донбассыг дотроос нь бужигнуулан уугуул орос иргэдийг нь төрийнх нь эсрэг өдөөн хатгаж тухиран, зэвсэгт бослогыг Оросын ФСБ, цэргийн тагнуул оролцон байж дэгдээлгэн Дорнод Украиныг дотор нь байлдуулан 8 жилийг туулуулав. Дотроосоо хагаралтай, Крым нь Оросын мэдэлд, Хар тэнгисийн флот өвч бүрэн зэвсэглэн байгаа нөхцөлд Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлж, Киевийг гурван хоногт, нийт Украиныг 7 хоногт эзлэн авах нь цаг хугацааны хувьд энхүүхэн асуудал болж Кремлийн эрх баригчдад харагджээ. Янукович, Азаров нарын хийсэн балгаар эх орных нь эсрэг Оросын түрэмгийлэл ийнхүү нөхцөлджээ.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлөөс 2021 оны гуравдугаар сарын 11-нд шийдвэр гаргаж 2010 оны Харьковын хэлэлцээрт дүн шинжилгээ хийж, Дээд Радад дүнгийг нь танилцуулахыг Украины аюулгүй байдлын албанд үүрэг болгожээ. Ердөө маргаашнаас нь энэхүү хэлэлцээрт эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ.
Оросын хувьд байгалийн хий, нефть гэдэг ямар чухал түүхий эд болохыг энэ түүх хэлээд өглөө. Эхлээд хямдаар нийлүүлнэ. Нийлүүлэлтийн явцад Украины төр, засаг, ард түмэн Орост хэрхэн хандаж байгааг дагалдуулан хянана. Оросын талд ашигтай, Орос хожих, Орос Украинд байнга давамгайлах, Украиныг дагуул улсаа болгох, үнэнч холбоотон болгох үйл явц байгалийн хийн нийлүүлэлттэй хослон явагдах ёстой гэж Москвад тооцжээ. Гэтэл Украины нийгэм Оросын талд 100% зогсож өгөхгүй байв. “Славын гурван ахан дүүс” гэдэгт Беларус нь 100% Оросын дагуул, бүр боол нь болчихсон байтал Украин тэгж өгөхгүй, харин ч Оросын тал баримтлагч Янукович заль мэх, авилга, саналын хулгай хэрэглэн зүдрэн байж Ерөнхийлөгч болсон үед байгалийн хийн нийлүүлэлтийнхээ үнийг огцом нэмж Украиныг өрөнд оруулж эхэлжээ. Өрнөөс мултран гарах арга нь Орост томхон буулт хийж “Харьковын хэлэлцээр” байгуулснаар төгс төгөлдөр болчих ёстой байлаа. Гэтэл 2013 онд Украин нь Европын Холбоотой ассоциацын хэлэлцээр байгуулах болоод ирмэгц Орос тус улсын дотоод хэрэгт оролцон дотроос нь бужигнуулжээ. Тэгж бужигнасны дүнд Киевээс Янукович, Азаров нар Орос руу дүрвэж, харин Крым нь ОХУ-ын бүрэлдэхүүнд хүчээр хавсрагдан, Дорнод Украинд иргэний дайн дэгджээ.
Фронтын байдалд гэнэтийн том хувиралт гараагүй, орон нутгийн тулалдаанууд үргэлжилсээр байна. Харин Харьков мужийг авчих санаатай Оросын арми тасралтгүй давших боловч амжилт ололгүй хохирол амссаар, араасаа хангалт тасралтгүй хийгдэж байгаа тул дахин давшиж хохирол амсан байлдсаар байна. Фронтын бүх хэсэгт Оросын талын хохирол ямагт давсан хэвээр байна. Араасаа байнгын нөхөн хангалттай тулдаа тэсч байна. Украин нь фронт дээр зарим нэг хэсгүүдийг түр орхисон. Гэвч ОХУ-ын нутаг дэвсгэрт, бүр гүн рүү (1400 км) нь цохилт өгөхөө дайны нэг тактик болгон төгөлдөржүүлсээр. Оросын НПЗ буюу газрын тос боловсруулах завод үйлдвэрүүд украины агаарын дайралтын бай болох нь ихсэв. 2024 oн гарсаар Украин нь Оросын 40 нефтийн байгууламжуудыг довтолжээ.
Freeдом ТВ-ээр эрчим хүчний зах зээлийн шинжээч Геннадий Рябцев ярьж харагдав. Орос нь сөнөөлгөж шатаалгасан НПЗ-гээ бүрэн хэмжээгээр сэргээн босгож чадахгүй байна. Салангид заримдаг байдлаар сэргээж байгаа боловч бүхэлдээ эргэж сэргэх боломжгүй. Орос нь 31 сая тонн боловсруулаагүй түүхий нефтиэ алдсан, одоо 15-18 сая тонныг дөнгөн данган боловсруулж бүтээгдэхүүн болгож байна. Боловсруулсан нефтиэр хахдаг үе өнгөрсөн. Энэ байдлаараа бол тун удахгүй Орос нь нефтиэр экспортын хүчирхэг зэвсэг хийдгээ өнгөрнө гэж ярив.
Opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл13
Хэнд хэрэггүй мэдээ орчуулсан болж тавихаа болиоч дандаа үлгэр
Оросын фашист түрэмгийллийг үе үе,шат шатаар нь тодорхой хэлсэн сайн нийтлэл бнаа. 2010 оны Харьковын хэлэлцээр л хамаг булай булхайны үндэс болсым бна ш дээ !
Путин Шойгуг ҮАБЗ дарга болгон дэвшүүлж БХ сайдаараа аж ахуйн хүн тавьж байхыг бодход ЦТА амжилттай явагдаж, нацист Хохолуудаас чөлөөлөгдсөн нутаг дэвсгэртээ бүтээн байгуулалт хийх шатандаа оржээ, сайхаан сайхан, бас фашист НАТО дайнч Америкт "та нар амжихгүй шүү!" гэсэн мессеж давхар өгчихлөө, ккк
Яая яаг үнэн
Бадарч тахар нь өнөө өглөө 100 грамм татчихаад тулаанд оройтож орлоо ! Чихэр шокаладны үйлдвэрийн эзэн Порошёнко Януковичоос засаг эрх аваад Путинтай мууяадаж эхэлсэн юм ! жүүд Зёлинский тэр үёд хошин шогт тоглоод хажуугаар нь бас кинонд тоглоод явж байсан юм яг манай Бооёо Аглуу шиг ! Путин 14 онд Донбасст цэргэээ оруулаад цаашилбал 15 онд Киёвийг авчих байсан юм ! Тэгэхгүй Ангёла Мёркёль гэдэг чуганцтай аальгүйтэж байгаад сүүлдээ хулхидуулчихсан юм ! Ингэхэд Номиндарь авгай долоо хоногийн 100 долларын хөлстэй бичвэрээ бичээд бас овоо удчихлаа шүү ! Ах руу га нэг цагаан долгорын юм шидчихээрэй шилжүүлчихээрэй !
7 хоног бүр л явуулж буй шүү. Киевийг авчих байсан ч гэх шиг. Даварсан гар
Дэлхийн 2р арми 3 хоногт дуусгах ёстой байсан тусгай ажиллагаа 3 жил үргэлжилж нусгай ажилалгаа болж дайнд ялагдаж байгаад бухимдсан Путлер уурлаад Шойгу Патрушев хоёрыг огцоруулчихлаа Монгол улс Энэтхэгийн 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар Дорноговь аймагт шатахууны үйлдвэр 2021 онд ашиглалтанд оруулахаар шийдсэн байсан Харамсалтай одоо 2024 он гарчихлаа Яагаад 2021 онд үйлдвэр нээгдээгүй шалтгааныг Энэ нийтлэл хэлээд өгчихлөө Оросын тал Энэтхэгт хүчтэй нөлөөлсөнөөс болж шатахууны үйлдвэр нээгдэхгүй улам хойшилсоор байна Путлерийн орос ялагдсаны дараа Монголын олон төсөл урагшилж Монголчууд ядууралаас гарах өдөр ирнэ Украйн баатруудын агуу ялалт ойртсоор байна
Сүйрсээн,,,орос орон,,,ялгадсандаа живсэн модон жорлон болсон,,,аугаа хятад агаа нь өөд нь татахгүй бол дууслаадаа,,,,
ОРОСОД ҮЙЛДВЭРЛЭЛ ДОГОЛДВОЛ ЧАМД АШИГТАЙ ЮУ МОНГОЛД АШИГТАЙ ЮУ
Одоогийн орос манайд дандаа таагүй бодлого барина, дээрэлхэнэ хаана бооно хагаралдуулна улстөрд оролцоно, хоолой бол хэрэггүй хол байсан нь дээр
оросын нутагт болсон байшинг оросууд өөрсдөө рязаны сахар гээч операци явуулж дэлбэлээд украйнчууд точка- У гэдэг пужингаар нураасан гэж сурталт ухуулга хийж байгааг мэргэжлийн шинжээчид тодруулсан байна лээ. өмнө москвад болсон халдлагыг мөн оросууд зохион байгуулсан бололтой юм билээ.. Белградын олон давхар байшин доод хонгилоосоо дэлбэрч нурсан нь видео бичлэгээс харагдаж байна лээ. Оросууд хэцүү улс шүү
Chingis.haan.baisan.bol.Pugiin.tolgoig.ali. ert.avchihsan.baigaa.3.jil.boldog.tsergiin. tusgai.ajillagaa.gej.uy.baihavdee.odoo. bolivol.taarna
ОРОС ДОТРОО ХАГАРААД,ГАДНААС НАТО ДОВТЛООД, ДАРГА НАР НЬ ЗАРАХ НЕФТЬ ГҮЙ БОЛООД СӨНӨХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ