
БНХАУ-ын “Шэньжөү-20" сансрын хөлгийн нисгэгчдийн багийнхан ойрын хэдэн хоногт тохиромжтой үед гурав дахь удаагаа сансрын станцын бүхээгээс гарч, задгай сансарт үйл ажиллагаа явуулах гэнэ.
2025 оны 6-р сарын 26-нд, “Шэньжөү-20" сансрын хөлгийн нисгэгчдийн багийнхан бүхээгээс гарч задгай сансарт үйл ажиллагаа явуулах хоёр дахь удаагийн үүрэг даалгавраа амжилттай биелүүлснээс хойш тус багийнхан “Тяньжөү-8” ачааны хөлгийг үдэж, “Тяньжөү-9” хөлгийг угтан авч, станц доторх орчны хяналт шалгалт, тоног төхөөрөмжийн үзлэг, засвар хамгаалалт, материалын тооллого, цэгцлэлт, бүхээгийн гадна үйл ажиллагаа явуулах бэлтгэл зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн сансар дахь амьдралын шинжлэх ухаан, хүний биеийн судалгаа, бичил таталцлын үндсэн физик, сансрын шинэ технологи, хэрэглээний салбар дахь туршилт зэрэг үүрэг даалгавар биелүүлжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Хөөрхий муу Луна 25 аа л санах юм даа