sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх есдүгээр сарын дунд үеэр Их Британид хийхээр төлөвлөсөн айлчлалаасаа өмнө Израиль руу очиж магадгүй гэж Ynet мэдээлжээ. Энэ талаар Америкийн болон Израилийн албаныхан мэдээлсэн гэнэ.


"Трампын айлчлал нь гал зогсоох хэлэлцээрийн явц, Газын зурваст дайн дуусах нөхцөлөөс шалтгаална" гэж Цагаан ордны нэгэн төлөөлөгч порталд ярьжээ.


Мөн Израилийн нэгэн албан тушаалтан Ynet-д "АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын урьдчилсан төлөвлөгөө байгаа боловч одоогоор тодорхой зүйл алга" хэмээн баталсан байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minval.az