sonin.mn

БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орны Лхасын гаалийн газраас мэдээлснээр, энэ оны эхний долоон сард Төвдийн бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ бараг 5 тэрбум юань буюу 4 тэрбум 905 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6%-иар нэмэгдсэн байна. Үүнээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт экспортын хэмжээ 4 тэрбум 798 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5%-иар нэмэгдэж, Төвдийн нийт гадаад худалдааны 97.8%-ийг бүрдүүлсэн гэнэ.


Г.Бямба