
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 15 /DW/. Өчигдөр буюу пүрэв гарагт биткоины ханш анх удаагаа 124 мянган ам.доллароос давсан тухай Bitstamp биржийн мэдээлэлд дурджээ.
Арилжааны явцад ханш 124 279 ам.долларт хүрсний дараа 122 мянган ам.доллар болж доошилсон байна. CoinMarketCap цахим хуудасны мэдээллийг харвал, ханш өссөний дараа биткоины зах зээлийн үнэлгээ 2,5 орчим их наяд долларт хүрчээ.
Институтын хөрөнгө оруулагчдын зүгээс эрэлт нэмэгдсэн, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгө-зээлийн бодлого зөөлөрсөн, мөн хөрөнгийн зах зээл дэх ерөнхий уур амьсгал эерэг байгаагаас шалтгаалан АНУ-ын хөрөнгийн биржүүдийн индексүүд өссөн зэргээс шалтгаалан биткоины ханш нэмэгдсэн гэж трейдерүүд дүгнэж байна.
Мөн ханш нэмэгдэхэд нөлөөлсөн өөр нэгэн чухал хүчин зүйл бол Д.Трампын засгийн газар криптовалютуудыг дэмжих бодлого явуулж буй явдал юм. Он гарснаас хойш биткоины ханш 32 хувиар өссөн бөгөөд цаашдаа 150 мянган ам. долларт хүрэх магадлалтай гэж IG Market компанийн шинжээч Тони Сикамора таамаглажээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл3
хөөс -ний ханш өслөө гэхээр чинь одоо цаана нь 🧼
Койнд хөрөнгө оруулагчдийн тоо өсч байгаа болохоос койнд өөрийн бодит мөнгөний эх үүсвэр байхгүй.
Анх койн монголд дэлгэрч байхад учраа мэдэхгүй гэнэн монголчууд койн руу хошуурч койнд мөнгөө хийгээд ажил хийхгүйгээр зүгээр сууж байхад л мөнгө нь өсөөд байна гэсэн гэнэн бодолдоо итгэж мөнгөө орон сууц машин эд зүйлсээ луйвардуулж хохирсон. ккккк