Болоод өнгөрсөн зүйлийг яагаад ч өөрчлөх боломжгүй гэх утгатай «история не терпит сослагательного наклонения» («өнгөрсөн зүйлийг магадлах нь түүхэнд нийцдэггүй», «түүх аливаа таамаглалыг тэвчихгүй») гэсэн нийтлэг хэллэгийг олон хүн сонссон байх.
Тэгэхдээ түүхийг өөрчлөх боломж байсан бол яах вэ? ХХ зууны ямар үйл явдлыг түүхийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон «эргэлтийн цэг» гэж нэрлэж болох вэ? Яаж ч бодсон энэ нь 1938 оны 9-р сарын 29-ний Мюнхений бага хурал буюу ихэвчлэн «Мюнхений хуйвалдаан» гэж нэрлэж хэвшсэн явдал юм.
«Old World» буюу Америк тивийг нээхээс өмнөх Афроевроазийн ертөнцийн тэргүүлэгч гүрнүүд болох Их Британи, Герман, Итали, Франц улсуудын оролцоотойгоор болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтаар Гуравдугаар Рейхийн түрэмгий төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгон «ногоон гэрэл» асаасан.
Дээд хэмжээний уулзалтын оролцогчид үг дуугараагүй учир тэднийг зөвшөөрсөн хэмээн үзэж, Европын томоохон улс болох Чехословакийг «татан буулгаж», Герман, Унгар болон Польш улсуудын хооронд хувааж, газар нутгийг нь хуваарилсан.
Ташрамд хэлэхэд, Польш улс дараа нь өөрийгөө «тоталитар дэглэмтэй улсуудын» гэм зэмгүй хохирогч гэж өмгөөлөхийг оролдсон. Сонирхолтой нь, Чехословакийн төлөөлөгчдийг Мюнхенд уриагүй.Чехословакийг эзлэн түрэмгийлснийг эрс шүүмжилсэн цорын ганц улс нь ЗХУ байсан бөгөөд 1939 оны 3-р сарын 18-нд Москва Германы засгийн газарт нот бичиг илгээж, НҮБ-ын үндсийг тавьсан Үндэстнүүдийн лигт нөхцөл байдлыг хэлэлцэхийг уриалж байсан. Гэвч Москвагийн дуу хоолойг хэн ч сонсохыг хүсээгүй тул ийнхүү шаардлагууд нь хариултгүй үлдсэн.
Сталинградын тулаан. «Германы агаарын дайралтын дараа Сталинград хотын төмөр замын вокзалын дэргэдэх тоглоомын талбай дээр тоглож буй хүүхдүүд» уран баримлын хэсгээс. Чехословакийг хэрхэн олон хэсэг тасдан, өөр хоорондоо хуваан авсныг өөрийн нүдээр харсан гэрчүүд тус улсыг өмөөрөхийн оронд дуугаа хурааж, «гай хажуугаар өнгөрөх байх» хэмээн найдаж суусан.
Европын стратегичид Герман хүссэндээ хүрсэн тул газар нутгаа цааш тэлэх төлөвлөгөөгөө орхино гэж итгэж байсан учир тэдэнд бусад олон улсыг аврахын тулд нэг улсыг золиослох нь мэргэн санаа мэт санагдаж байв.
Гэвч гай хажуугаар бус дайран гарч, түрэмгийлэгчийг тайтгаруулж, эвийг нь олох гэсэн бодлого нь түрэмгийлэгчдийн шуналыг улам бадраав. Яаж ч дур зоргоороо аашилсан хэн ч түүнийг яллахгүй гэдгийг ойлгосон Гитлер тун удалгүй Мюнхений хэлэлцээрийн үр дүнд бахдаж байсан Польшийн хил рүү цэргээ татаж, бүдүүлэг өдөөн хатгалга явуулж, түүнийгээ casus belli буюу дайн дэгдээх шалтаг болгон ашиглаж, 70 сая гаруй хүний амийг авч одсон, хэд хэдэн үеийнхний хувь заяагаар тоглосон, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цуст дайныг эхлүүлэв. Европын томчуудын ийнхүү идэвхгүй байдал нь «сонгодог улсуудын аюулгүй байдал» гэх онолын хуурмаг мөн чанарыг илт харуулж, хамтын аюулгүй байдлын талаар нухацтай бодоход хүргэсэн бөгөөд үүний үр дүнд Гитлерийн эсрэг эвсэл байгуулагдав. Харин хамтын аюулгүй байдлын зарчим нь олон улсын шинэ ба бүх нийтийн механизм болох НҮБ-ыг бий болгох үндэс суурийг тавьсан юм.
1941-1945 оны Аугаа их Эх орны дайн. Широбоков цэрэг үхлээс аврагдсан эгч дүү нартайгаа уулзсан нь.
Гэвч энэхүү түүхээс бүх улс орон сургамж аваагүй аж. Хувь заяаны эрхшээлээр 1938 оны Мюнхений бага хурлаас бараг 70 жилийн дараа буюу 2007 оны 2-р сарын 10-нд мөнөөх Мюнхен хотод ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Евроазийн тивд нэгдмэл, хуваагдашгүй аюулгүй байдлын талаар чухал илтгэл тавьж, «улаан шугам»-ыг тодорхойлон НАТО-г Оросын ашиг сонирхлыг харгалзан үзэхийг уриалсан. Харамсалтай нь, 1938 оны үйл явдал давтагдах шиг зарим улс орнууд Москваг сонссонгүй, зарим нь дуугаа хурааж, биднийг дэмжсэнгүй. Үүний үр дүнд Хойд Атлантын стратегичид яаж ч дураараа авирлаж болно гэж бодох болов. Тиймээс ЗХУ-тай байгуулсан НАТО-г зүүн зүгт тэлэхгүй гэсэн аман хэлэлцээрээ зөрчиж, дөрвөн хошуут цагаан одтой цэнхэр туг улам их Европын нийслэлд мандах болов.
Зарим улс орны аюулгүй байдал дахин бусдынхаас дээгүүр тавигдаж, Оросын дипломатуудын бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн уриалгууд хоосон үг мэт салхинд нисэн одох болов.
Аз болоход өнөөгийн Орос нь 1938 оны Чехословак биш бөгөөд «Барууны хамтын нийгэмлэг» эсэргүүцсэн хэдий ч өөрөө өөрийгөө өмөөрөх чадвартай. Энэ хооронд НАТО-гийн гишүүн орнууд нацист дэглэмтэй Киевийг өөрсдийн нөлөөллөө тэлэх бодлогын хэрэгжүүлэгчээр сонгон, өөрсдийн амбицыг дэмжихийн тулд олон тэрбум доллар зарцуулж байна. Энэ их зардал мөнгө нь эдгээр улс орнуудын татвар төлөгчдөд (ташрамд сануулахад, эдгээр улс орнуудын ард иргэд нь төр засгийнхаа үзэл бодлыг тэр болгон дэмждэггүй) хүнд дарамт учруулаад зогсохгүй дэлхийн ядуу буурай орнуудад шаардлагатай дэмжлэг, хөгжлийн тусламж олгох боломжгүй болгож байна.
Дэлхийн шинэ дэг журам бүрэлдэн тогтнож буй өдгөө цагт бидний нүдэн дээр өрнөж буй эмгэнэлт үйл явдлуудаас сургамж авах нь туйлын чухал юм. Аюулгүй байдал нь зөвхөн хамтын бөгөөд хуваагдашгүй байдаг гэдгийг ухаарч, түншүүдийнхээ санаа бодлыг сонсох хэрэгтэй.
Харин «гай хажуугаар өнгөрнө» хэмээн найдаж, гараа хумхин суух нь тийм сайн стратеги биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй болоод байна. Хэрэв 1938 онд германчууд Чехословак «өмөөрөх хүн»-тэй юм байна гэдгийг харсан бол, харин 2007 онд дэлхийн бусад удирдагчид В.В.Путины байр суурийг дэмжсэн бол цуст дайн, мөргөлдөөн болохгүй байх байсан болов уу?
Брест цайз дахь дурсгалын цогцолборын хэсгээс.
1941-1945 оны Аугаа их Эх орны дайн. Эзлэгдсэн газарт үлдэхгүйн тулд эгэл жирийн ард иргэд гэр орноо дүрвэж буй нь.
Берлин хот дээр мандсан ялалтын туг.
Сэтгэгдэл15
эх орны дайнд ялсан оросын ард түмний суу билэг мандан бадраг. түүхийг хэн чгуйвуулах ёсгүй
Гитлерийн германаас зөвлөлт улаан оросд большевизмын эсрэг явуулсан “”””цэргийн тусгай ажилгаа”””байсан болохоос ямар ч эх орны дайн майн гэсэн юм байгаагүй юмшүүдээ,,,энэ бол германы энхийг сахиулагчид оросын нутагт хийсэн “”” сво”””юмаа,,,
Фашист Германыг ялж хүн төрөлхтөнийг фашизм нацизмын гамшигаас авран хамгаалсан баатарлаг Оросын ард түмэнд Ялалтын 79 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Дахин өндийх гэж оролдож байгаа НАТО Америк Украйны нео-фашизм нео-нацизмын гамшигийг ч гэсэн Оросын баатарлаг ард түмэн итгэл төгс дарж чаднаа!!!
Мюнхёны хэлэлцээр гэж залилуулж байхын оронд Путин 2014 онд Донбаст цэргээ оруулах ёстой байсан юм ! Тэгээгүй байж байгаад Ангёла Мёркёль гэдэг чавганцад хулхидуулчихсан юм Путин ! Тэр хооронд Укриан зэвсэглэчихэж бас бэлдчихэж ! Одоо энэ дайн Путин гэнэт алагдсан нөхцөлд л дуусна бусад тохиолдолд дуусахгүй !
харин ч Путин амьд байж,дайснаа дарсан тохиолдолд энх тайван хэдэн жил ёвропт тогтох боломжтой,дайн бол империалистууд дайн хийж л амьд оршноо гэдэг аугаа Марксын сургаалаар бол ойрхи дорнодод,азид гээд дайны гал энд тэнд ассаар байх болноо гэж ...
41 оны намар Москва ру явж байсан танкийн хоёр армийг Гитлёр өмнө зүг Киёв рү эргүүлээгүй байсан бол 10 р сард Москваг эзэлчих байсан юм ! Том алдаа хийсэн дэ Адольф хүү !
гитлер май болж
ОРОСЫН ЭЛЧИНГЭЭС хийсэн ээлжит гүтэглэг л байна,,,,тэгж ярих юм бол,,,бөгспутин,,, гитлер польшиг эзэлдэг нь зөв байсан юм гэж балайрсаэ шүү,,,,улаан орос алуурчид польшийн 20000 цэрэг офицерыг хатынийн ойп бөөнөөр нь буудан алж булсан бузар яргаллалыг үйлдсэн алуурчид,,,,улаан орос гитлерийн герман яаг адилхан,,,,
бандер польшуудыг алсан сүүлдээ гитлерүүд хүртэл бандерт дургүйцэж шоронд хийсэн
Польш Хатыньд Оросууд л яргалал уйлдсэн яг эсэргээрээ хуучин худал туух бичээд яах нь вэ Польшын олон зуун офицер оросуудад алуулсан 1939 онд Монголын олон зуун офицер дарга нар оросуудад бас алуулсан мартаж болохгуй Оросгуй Сибир ирнээ
Халх голын дайнд аль тал нь Монголчуудыг хамгийн их хядсан бэ? Япончууд уу? Оросууд уу? Түүхийн тоо баримтыг эргэн нэг харж зөв дүгнэлт хиймээр байна. Тамсагийн морьт дивизийг оросууд бөмбөгдсөн болон тулааны турш явагдсан хэлмэгдүүлэлт баривчилгаагаар хэдэн офицер цэргээ алдсныг манай түүхчид одоо зоригтой гаргаж хэлмээр байна. Бас энэ аугаа эх орны дайн гэсэн балай нэрийг Монгол улс дотор хэрэглэхийг хорих хэрэгтэй. Тэр аугаа эх орон гээд байгаад нь Монголчууд ямар ч хамаагүй Энэ бол Сталин Гитлер гэсэн хоёр яргачин нэгнийхээ хулхидаж хядсан л түүх шдээ
Бичсэн ирүүлсэн нэргүй энэ бичвэр Путины л тайлбар байна. Худал хуурмаг гүтгэлгээсээ ичсэн юм байлгүй, нэрээ нууж. Гэвч шууд л Путин харагдаад бна.
ажил алба аваад архидаад хүүхэндээд сэлгүүцэж ажлаа хийхгүй бэрээдүүлнэ банздуулна ороолгуулна шдэ. ма олигархиудын онжиг умалзаж л
Гитлерийг тийм их хүчирхэг болгоход хэн мөнгө тенологоор тусалсан бэ. Мөн сталинийг тийм хүчирхэг болгоход хэн мөнгө тенологоор тусалсан бэ. Харин сталин гитлер хоёрыг байлдаад дууссаны дараа хэн асар их мөнгө технологтой болсон бэ. Америкийг еврей банкны эзэд ш дээ. Одоо украйны дайнд хамгийн их ашигийг тэд л олж байна.
ОРОСЫН ЭЛЧИНГЭЭС хийсэн ээлжит гүтэглэг л байна