12-р сарын 25-нд Хятадын Батлан Хамгаалах Яам хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр БНХАУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жан Шяоган АНУ-ын БХЯ-ы саяхан гаргасан 2025 оны “Хятад улсын цэргийн болон аюулгүй байдлын хөгжлийн тайлан" гаргасантай холбогдуулан сурвалжлагчийн асуусан асуултад хариулахдаа: "АНУ ийм тайланг жил жил гаргаж, Хятад улсын дотоод хэрэгт бүдүүлэг хөндлөнгийн оролцоо хийж, Хятад улсын батлан хамгаалах бодлогыг хорон муугаар мушгин тайлбарлаж, цэргийн хүчний хөгжлийг үндэслэлгүй таамаглаж, армийн хэвийн ажиллагааг гүтгэн харлуулж, Хятад улсын талаарх буруу ойлголт, геополитикийн өрөөсгөл үзлээр дүүрэн байж, “Хятадын цэргийн заналхийлэл" гэгч цуурхал дуулиан гаргаж олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлж байна. Үүнд бид маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна.
Хятад Улс хамгаалалтын шинжтэй батлан хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлж, идэвхтэй батлан хамгаалах цэргийн стратегийг тууштай баримталж, батлан хамгаалах болон цэрэг армийн шинэчлэлийг чанарын өндөр түвшинд урагш ахиулж байгаа нь бүхэлдээ үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусыг хамгаалах зорилготой бөгөөд ямагт дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг дэмжигч хүчин байсаар ирсэн юм.
Тайвань бол Хятад улсын Тайвань, Тайванийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Хятадын ард түмний өөрсдийн асуудал юм. АЧА үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, “тусгаар тогтнуулах оролдлого”-д цохилт өгч нэгдлийг урагш ахиулах нь зүй ёсны зарчим бөгөөд огт найр тавихгүй, АНУ-ын тал хөндлөнгөөс хошуу дүрэхийг ч тэвчихгүй. Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх арал олтриг, шүрэн арлууд болон түүний ойролцоох усан бүсэд маргашгүй бүрэн эрхтэй. Худал хуурмаг мэдээлэл зохиохоо зогсоож, сөргөлдөөнийг өдөөхөө больж, хоёр орон, хоёр армийн харилцааг буруу замд оруулахаас зайлсхийхийг АНУ-ын талд бид шаардаж байна гэв.
Г.Бямба
Баасан - 12 сарын 26,
2025

Сэтгэгдэл1
Япончууд Солонгосчууд хүртэл түрэмгийлэгч Хятадуудыг нутгаасаа хөөх хөдөлгөөн эхлүүлчиж (Хятадууд бүр дэлхийгээс зайлвал таарна ккк) Монголд бол хаа саагүй Хятадууд байдаг болсон байна лээ 😤Бүүүүр нэг Хятадаар ярихыг нь сонсохоор л уур хүрмээр ам руу нь алгадаад авмаар.