Украинд үргэлжлэн буй Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр жил гурав дахь сар дээрээ өрнөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс, мөн энэ дайндаа Орос ялахгүй байх шалтгааныг эрэлхийлж оросын www.kommersant.ru/30.04.2024/ сайтад оросын сэтгүүлч Андрей Егупец юу гэж бичсэнийг бүрэн эхээр нь орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
ОХУ-ын БХЯ гэдэг нь авилгын үзүүлэлтээр Орост толгой цохих байгууллага болоод байгааг маршал С.Шойгугийн хоёр орлогчийг одоо ФСБ мөрдөн байцааж байгаагаас харж болно. БХЯ-ны дээд иерархийн дотор дээрээсээ гуравт сайд Шойгу, ЗХЖШ-ын дарга Герасимовын дараа орох Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Руслан Цаликов мөрдөгдөж байна. С.Шойгуг халах солих хэзээ мөдгүй, оронд нь 52 настай хурандаа генерал Алексей Дюмин гэх хүний нэр цухалзаад эхэллээ. Одоо Тула мужийн губернатор байгаа түүнийг Путины залгамжлагч хэмээн Жириновский аль эрт нэрлэж байсныг онцлон ярьцгаана.
Хээл хахуулийн хэрэгт ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов ч татагдаж орж мэдэхээр эвгүй хэрэг Москвад дэгджээ. Хоёр сараар шоронд сууж хэргээ шүүлгэж буй армийн генерал Тимур Иванов нь олон тэрбум рубль хахуульд авсан, авилгын их мөнгөөр тансагласан тухай биш ОХУ-ын цөмийн зэвсгийн нууцыг гадаадад зарсан (нэг бол Британид, нэг бол Хятадад) гэх хэргээр ял авна гэсэн албан бус мэдээ гадаадын зарим сайтуудад явж байна. ОХУ байгуулагдсан цагаас эхлэн гучин хэдэн жилд БХЯ-ны удирдлагыг авилга гэх торон сүлжээ багалзуурдан авч өнөөг хүргэжээ. “Хээл хахууль гэдэг нь Оросын БХЯ-ны үндсэн асуудал болоод удаж байгаа”-г 2019 онд ОХУ-ын Цэргийн ерөнхий прокурор анхааруулж байжээ. Армийн генерал Тимур Иванов сүүлчийнх нь нэрсийг толгойлж байгаа бол эхнийх нь Зөвлөлтийн үед, Герман дахь Зөвлөлтийн цэргийн командлагч хурандаа генерал Матвей Бурлаковоор овоглодог ажээ. Матвей Бурлаков нь Ардчилсан Герман дахь Зөвлөлтийн цэргийн командлагчоор томиглогдохоосоо нэлээд өмнө 1981-1983 онд БНМАУ дахь Зөвлөлтийн 39-р армийн командлагч байсан, БНМАУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одонт домогт генерал байжээ.
1.Герман дахь өрнөд цэргийн бүлэглэлийн “хулгай”
1990-1994 онд энэ үйл явдал өрнөжээ. Мэдэлд нь байсан асар их зэвсэг техник алга болсон будлиан. Үүнд 5000 танк, байлдааны 10 мянга гаруй бусад техник. Буудлагын зэвсэг, сум галт хэрэгсэл тоогоо алдсан, гэхдээ ихэнхи нь гурав дахь ертөнцийн орнууд руу зарагдан алга болжээ. Бурлаковын мэдлийн ахлах офицерууд нь 17 сая дойч маркийн хадгаламжаа АНУ, Швейцарь, Финландын банкуудад нууцаар шилжүүлсэн аж. Энэ бусармаг хэрэгт нь хурандаа генерал Бурлаковыг огцруулж хэрэгт татахыг ОХУ-ын Улсын ерөнхий байцаагч Юрий Болдырев шаардахад харин БХЯ-ны сайд армийн генерал Павел Грачев нь өмгөөлөлдөө авч дэвшүүлэн бүр БХЯ-ны дэд сайд болгожээ. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Александр Лебедь хүртэл тэмцээд дийлээгүй, түүний илтгэснээр лав 1600 танк хулгайд алдагдсан байсныг хожим 1995 онд Ерөнхийлөгч Борис Ельцин гэнэт ойлгож, “Зэвсэгт хүчний нэр хүндийг хамгаалах” үндэслэлээр Бурлаковыг ажлаас нь буулгаж, Ерөнхий прокурорын газарт хэрэг нээн 18 хэрэг дээр дээд тушаалын 24 офицерыг яллажээ.
2.Рохлины “илтгэл”
1996 онд БХЯ-нд дахин хэрэг мандав. Павел Грачев тэргүүтэй Генералитет төрийн өмч шамшигдуулсан хэрэгт унав. Нэг дор 7 генерал ял сонссоны дотор хурандаа генерал Дмитрий Харченко, Вячеслав Жеребцов нар байв. Төрийн Думын Батлан хамгаалах эрхэлсэн хорооны дарга Лев Рохлин хэрэг илрүүлэх ажлыг гардан явуулав. Харченко нь $5 сая хулгайлсан, Жеребцов нь БХЯ-ны мэдэлд боолчуудын батальон байгуулж, өөрсдийнхөө тансаг хэрэглээний зуслангийн байр бариулсан хэрэгт унав.
3.Орон сууцыг “авилга” болгосон нь
1998 онд бас нэг дайчин генерал авилгын хэргээр ял авлаа. Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн академийн дэд дарга Владимир Соломонов доод албан тушаалтнууддаа орон сууц хуваарилахдаа хахууль авч байсан нь илрэв. Ганц өрөө байрны төлөөсөнд мань генералд $4500 төлж байсныг 1996 онд олж тогтоожээ. Соломоновын цолыг хурааж жирийн дэглэмтэй шорон руу 4 жил зааж илгээжээ.
4.“Хуягласан хантаазны хэрэг”
2006 онд БХЯ-ны Пуужинт-их бууны цэргийн командлалын ар тал-хангамжийн дарга хошууч генерал Валерий Знахурко өөрөө толгойлон 1999-2005 онд үл мэдэгдэх нэгэн фирмээс 14 мянган бронежилет худалдан авч, Чеченьд тусгай ажиллагаа явуулж байсан цэргийн ангиуд руу шахжээ. Гэтэл нөгөөх нь чанарын доод түвшинд хийгдсэн, бууны сум өлхөн нэвтэрдэг, их бууны сум, гранатын хэлтэрхий орчихдог хариугүй эд байсныг олон мянган цэргийн аминд хүрсний дараа бүр сүүлд 2006 онд олж тогтоожээ. Генерал Знахурко нь чанаргүйг нь мэдсээр байж үнийн зөрүүн дээр тоглож улсдаа 200 сая рублийн хохирол учруулсны 93 сая нь хулгайн замаар оржээ. Ялтан генерал уламжлал ёсоороо 4 жилийн ял сонсож шоронд явжээ.
5. “Сайдын хөрш бүсгүй”
“Оборонсервис” холдинг БХЯ-аа хахуулийн хэрэгт татан оролцуулжээ. БХЯ-ны Өмчийн харилцааны газрын дарга хатагтай Евгения Васильева Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковыг татан унагасан хэрэг мандав. Тэр хоёр нэг байранд зэргэлдээ аж төрдөг, гэтэл мөнгөний хэрэгт хамт хутгалджээ. Хоёр хөршийн байрнаас үнэлбэл $3 сая болохоор үнэ цэнэтэй түүх дурсгалын олон зүйлс, уран зураг хураагджээ. Евгения Васильева нь санхүүгийн элдэв луйвар, үл хөдлөхийн хувьцаа зарсан зэргээр улсдаа 3 тэрбум рублийн хохирол учруулаад 5 жилийн ял сонсон шорон явжээ. Анатолий Сердюковыг сайдаас хөөж буулгасан ба нийт 12 хүн ял сонсжээ. Сердюковын орыг Сергей Шойгу залгамжлав.
6.Васильева хатагтайн “өв”
Сергей Шойгу БХЯ-ыг толгойлох болсон ч хахууль, мөнгөний хэрэг тасарсангүй өнөөг хүргэжээ. 2015 онд түүний өнгөн дээр анхны том хэрэг дэгдэв. Москва мужид түүнийг дарга байх үед Өмчийн харилцааны газрын дэд дарга нь байсан Александр Горшколепов баривчлагдав. Энэ газрыг өмнө нь нөгөө Евгения Васильева толгойлж байсан нь будлианы сэжүүр болжээ. Хувийн бизнестэй Андрей Князеваас 37 сая рублийн хахууль авч түүний хүмүүсийг өмчийн харилцааны янз бүрийн албан тушаалд томилдог байсан нь илрэв. Горшколеповын хүргэн бөгөөд “Оборонсервис”-ын ерөнхий захирал Сергей Дробыш хахуулийн гол зуучлагч байсан ба энэ хэрэгтээ Горшколепов нь 9 сар хоригдож, 310 сая рублийн торгууль төлөөд мултарчээ. Хэргийг Шойгу цээжээрээ хаасан гэдэг цуурхал тархжээ.
7. “Воентелекомын махинац”
БХЯ-ны төсвийн мөнгийг цувчуулсан энэ хэргийг 2013 оноос мөрдөн шалгаж 2017 онд илрүүлжээ. “Воентелеком” гэх хувьцаат нийгэмлэг ОХУ-ын зэвсэгт хүчинд спецтехник нийлүүлнэ гэх нэрийн дор асар их мөнгө эргэлдүүлж, шамшигдуулж, үргүй зарсан ба “Воентелеком”-ын ерөнхий захирал Александр Давыдов, түүний орлогч Олег Савицкий, зөвлөх Дмитрий Семилетов нар 2017 онд баривчлагдан ял сонсов. Армид радиотехник маш ихээр шахахдаа үнийг нь хэт өндөр болгож мэдүүлэн төсөв батлуулсан ба ихэнхийг нь Хятадад захиалсан, улсад учруулсан хохирол нь 1.4 тэрбум рубль, Давыдов, Савицкий, Семилетов нар мөн л 4 жилийн ялаар шийтгүүлжээ.
Ийнхүү Оросын яруу алдарт БХЯ нь авилга хулгайн 7 том хэрэгтэй, одоо 8 дахь нь Тимур Ивановын хахуулийн хэргээр баяжаад цаашаа өрнөж байна. Украинд байлдаад ялахгүй, асар их хохирол амсаж байгаагийн нэг гол шалтгаан нь ОХУ-ын БХЯ, Жанжин штабт олон жил нүүрлэсэн авилга хахууль, хулгай, шамшигдуулалт хэмээн оросын өөрийнх нь улс төрчид, эрдэмтэд, цэргийн зүтгэлтнүүд ам мэдэн ярих болсоны ганц нэгхэн жишээг дээр хөрвүүллээ.
Орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл29
ЯЛЗАРСАН ӨМХИЙ ОРОСУУДЫН БАЙЖ БУЙ ҮНЭН ТӨРХ. ДООДУУЛ НЬ ӨМЧ ХУЛГАЙЛЖ ПҮТИН МЭТ ДЭЭДЧҮҮД НЬ ТУСГААР УЛСЫГ ИДЭХ ГЭЖ УЛАЙРААД МУУ ЁРЫН НОВШНУУД. БУТРАААСАЙ ЭНЭ ГҮРЭН
Угаасаа,,,,бөгспутины 25 жил байгуулсан орос улс авлига, хээл хахууль, хулгай дээрэмдээ ялзран мөхөөд дуусаж байгаамдаа,,,,дээр нь оросын шовнизм нэмэгдээд бүр сайхан булшилж байгаам,,,
Umii hujaa hurliiz haa ybsan gazaraa orosiig muudag hvn l dee chi. getel mongoliig tanai hujaa hurlizuud idej uuj hulgai hiij duusgaj bna. Hujaa Enhsaihan, hujaa Bayrtsogt, Hurliiz Saihanbileg, Da. ganbold, hurliiz hujaa Zorigt, Hovdiin hujaa s.Barsbold, geed mongoliin turiig hulgai luivariin gazar bolgoj haysan hurliizuud zunduu bii shuu..
Орсуудад биеэ vнэлдэг янхан авгай лхамсvрэн гэрчтэй баримттай хэргийг битгий vгvйсгэж бур
Яшка Лхамсүрэн, нөгөө эдийн засаг нь зав өсөөд, шингэрүүлсэн хийн экспорт нэмэгдээд гээд бсан чинь 2023 онд Газпром олон тэрбум $ алдагдал шсн
ihenh here ni 1990-2000 onii horond byui Boris Elitinii ved bolson heregvvd bnaa. putinii ved bol iim hereg tun tsuun baiga shuu. Mongol ardchilsan uls geed bvh salvart orosoos sh ilvv hulgai hiij bgaa sh dee. odoo mongold bol bvh darga said ih huralin gishvvd ni hulgai hiij bvgd terbumtanuud bolson sh dee> Sanjiin Bayr, Elvegdorj Saihan bileg, Dorligjav, N.Enhbar, Bayrtsogt hurliiz geed say say dollaraar l ni hulgai hiisen dee. Mongold hulgai hiij baijaagui darga bhgui l dee. Nomuundariaa mongoliin hulgaig yrij bicheerei hoo, haa baisan orosiin dotood hereg mongold yamar sh hamaatai yum be de> Ardchilsan ulsd hulgai hiideggui gej arai burah geed baigaa yum bish bizdee.. mongold harin aimaar ih hulgai hiideg oron shuu hoo..yun oros baih be dee huu..
Эмээ уу,,, лхамсүрэн оркоо,,,
7 том хэргийн 4 нь Путиний үед байгааг хар. Сайтар унш
украйны тал ч авилгалаар бялхсан гээ биз дээ
Монголын арми цагдаа ялгаагүй оросын фашист генералууд шиг авилгалд идэгдсэн Хэдхэн хоногийн өмнө генералын баяр болж өнгөрсөн Генералын баяраар Монголд 222 генерал байдаг гэнэ Баярын өдрөөр ерөнхийлөгч Хүрэлсүх Сэлэнгэд 3 цагдаа охин хүчиндсэн асуудлаар огцоруулах ёстой байсан цагдаагийн Сүхболд хурандаад Бригадын генерал ахадсан цол өгсөн Түүнд генерал цол өгсөний дараа бараг маргааш нь Говьалтайд 3 цагдаа охин хүчиндсэн хэрэг дахиад гарсан Украйнд Оросын фашизм Путлерчууд ялагдсаны дараа Монгол улс хөгжил дэвшлийн замд орно Авилга гэмт хэрэг хулгай огцом буурна Путлерчууд зайлаагүй цагт Монгол улс хөгжих боломжгүй авилгалд идэгдсэн хэвээрээ байх болно
За ёстой,,,, үнэийг,,,, голоор нь хэллээ,,,
Энэ чинь 80 жилд генерал цол хүртсэн нийт хүний тоо.
Орос лчаад алдах юмгүй сууж бна украйны газар нутгийн 20 хувь крым одоо оросын мэдэлд бна барууныхан ялаад бна гэхийн газар нутгаа алдчаад ялаад бна гэх ойлгохгүй юм дай нэгэнт оросын талд ашигтай болчоод бна
Эмээ уугаачээ,,, балай минь ээ,,,чи юу бодож,,,юу бичиж байгаагаа мэдэж,,,ойлгож байна уу,,,малнаас долоон дор биш,,,бүүүррро долоо дахин дор оркоо,,,
Хошууны булайг дэлгэвэл далай гэсэн үг гэдэг шиг Монголын армийн авлигыг дэлгэвэл далай л гэсэн үг. 1990-1996 онуудад ЗХЖШ-ын даргаар ажилласан хошууч генерал Р.Гаваа гэгч Хятад руу танк гаргасан тухай БХЯ-ны ахмадууд ярьдаг.БХЯ-ны үе үеийн сайд дарга нар эсэн асуудлыг нууцалдаг. Тэрээр өөрийн гэсэн орон байртай хирнээ 1991 онд ЗХЖШ-д хуваарилсан орон сууцыг хувьдаа авсан.Үүнийг нь мэдсэн тухайн үеийн тус яамны дэд сайд генерал Л.Пүрэвдорж ингэж болохгүйг хэлэхэд нь "Чамайг авахыг чинь хэн байг гэсэн юм" гэж хариулсан гэдэг.Монголоос гарсан хуучин Зөвлөлтийн цэргийн ангиудын байр савыг мөн энэ Р.Гаваа гэгч зувчуулсан. 1990-1996 онуудад БХ-ын сайдаар ажилласан Ш.Жадамбаа ч бас авлигач бөгөөд Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн 39-р армийн штабын байр болох Шархад дахь конторын барилгыг хүү Ж.Энхбаярынхаа шинэхэн байгуулсан "Газар холдинг" ХХК-д үнэгүй авсан нь хүүгийнх нь бэлжих хөрөнгөжих үндэс болсон. Налайх дахь Зөвлөлтийн нисэх ангийн орон сууцнуудаас заримыг буулгаж авцг
За,,,,ёстой,,,түүхэн гэрч,,,үнэнийг бичсэн байнаа,,,манай ерөнхийлөгч хүрэлсүх,,,, биокобинатын айлуудын гахайг хулгайлан,,,да хүрээ захад,,,,,хуушуур болгон,,, зарж байсан түүхийг гэрчтэй юутай нь хэлж чадна шүү,,,,ичихгүй бол,,,надтай шөргөөцөлдөөрэй,,,монгол улсын ерөнхийлөгч хүрэлсүхээ,,,
Цайз хэмээх батлан хамгаалах яамны харьяанд байсан түүхий эдийн захын түүхийг ж энхбхяр сайн мэднэдөө,,,
Тэгээд,,,ЛЮБЭг шүтээд,,,,бэлэг өгөөд байгаарай,,,монгол улсын ерөнхийлөгч,,,,,Хүрэлсүхээ,,,
Саяхан хоер том хар чихнээс өөр юмгүй шалдан гуйлгачин байсан гамин цэргийн бага дарга Хүй Сю Жанг гэнэт баяжин Тэрэлжид Бугат ресорт гэдэг эдлэн газар байгуулж даналзах болсон.Үүнийг учир мэдэх улс нүүрс хулгайлан Хятад руу гарган зарсан мөнгөөр барьсан гэж ярилцдаг.Бас Эрдэнэтийн зэс молибдений хулгайнаас олсон ашиг ч гэж бас ярилцдаг.
Манай украины авилга оросоос илүү гарна шүү дээ алдартай зэвсэгийн наймаачин бут гэхэд дандаа украины генералуудын зэвсэгийг наймаалдаг байсан шүү дээ
хулгайч наймаачин Бут оросын Ульяновск мужийн УИХ ын гишүүнээр ажиллаж амьдардаг оросын фашист хүн шүү
Дагзанд нь сум зоохгүй зүгээр 4 жил өгөөд шорон ру явуулдаг болохоор хэн ч гэсэн авна ш дэ ! би ч гэсэн авна ! Амёрикийн армид ч гэсэн авлига болон идэлт уулт асар их байдаг юм ямар бичээд байлтай биш ! Номиндарь авгайн Укриан нь одоо ялагдаад байгаа юмуу да чимээгүй болчихож !
Хайрт чукча дүү нь дутахгүй л байгаа даа
Орос агаа нар хулгай хийдэггүй сайхан хүмүүс. Ялангуяа П ах
Хаха маанаг сонгино толгойт оросууд авилгагүй амьдравал алдас болно, онигоо болно
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Их хуцах юмаа өөрсдийн толгой дээрэх баасаа яаж ч чадахгүй байж бас Оросыг яриад яахав дээ
Их хуцах юмаа өөрсдийн толгой дээрэх баасаа яаж ч чадахгүй байж бас Оросыг яриад яахав дээ
Орос дайнд ялж явна. Украйн ялагдвал хохь чинь. Монголоос харвал, хэн ялах нь ямар хамаа байхав. Манайх эдний дайнаас хол байхад болно. Мангар Америкууд зэвсэг өгөхөөс биш өөрсдөө үхэхгүй гээд цэргийн дэмжлэг 0 байна.Орос яахав, өөрсдөө унасан хүүхэд уйлахгүй гэж үгтэй хойно.