Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 797 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс “хар хурандаа” хэмээн алдаршсан оросын улс төрч Виктор Алкснисын бичсэнээс (https://t.me/s/blackcolonel/Черный полковник/) орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Украины цэргийн оператив-стратегийн группын мэдээгээр бол дорнод фронтод Орос нь хүн хүч, байлдааны техникийнхээ 85 хүртлэх хувийг тогтмол алдаж байна. Асар их хүн хүч, асар их сум, байлдааны асар их зэвсэг техникийн нөөцтэй тулдаа Орос Украинд тэссээр, ганц нэг сууринг эзлэн авсан, тактикийн ийм жижиг давшилтаа том ялалт болгон тэмдэглэсээр, харин оперативын давуу байдал хаана ч тогтоож чадаагүй.
Гэвч энэ бол Оросын ард түмний дайн биш, харин В.Путин гэдэг ганц хүнийг алдаршуулж дэлхийд мандуулахын төлөө дайн, нэг үгээр зөвхөн В.Путинд таашаал өгөх, сайхан мэдээ дуулгах зорилготой, ямар ч өө сэвгүй үргэлжлэн буй, мөд “ялах” дайн ажээ. ОХУ-ын БХЯ-ны дэд сайд армийн генерал Тимур Иванов тэрбум рублийн хахуульд унаж, улмаар гэмт хэргийн үзүүр С.Шойгу руу чиглэх өдөр ойртсон тухай сайтуудад шуугиад эхэллээ. Оросын арми ялахгүй, маш олон зуун мянгаараа алагдаж шархдаж, олон арван мянган зэвсэг техник сөнөж устаж байгаад хэн нэгэн генерал буруутах ёстой бол эхний буруутнаар БХЯ-ны дээд удирдлагаас Барилгын цэргийн генералыг нь тодруулаад авлаа. Хоёр бизнесмен хамт баригдлаа. Дараагийнх нь том нөхөр (маршал Шойгу?) тодорч л таарна.
Үүнтэй холбогдуулан ОХУ энэ дайнд ялагдах магадлалтай төдийгүй ялагдаж эхлээд байгаа тухай Оросын өөрийнх нь улс төрчөөс хөрвүүлж сонирхуулъя. Энэ бол Виктор Имантович Алкснис гэх хурандаа. СССР улсын ардын депутат, мөн Төрийн Думын депутатаар хоёр сонгуулийн жилд ажилласан мэргэжлийн цэргийн хүн. Түүний бичсэн нь:
Оросын арми, флот дийлдэшгүй хүчтэй тухай үлгэр домгийг Украин үгүй хийлээ. Орос нь Киев, Харьковыг эзлэн авч чадахгүйгээр үл барам өөрийнхөө хил хязгаарыг ч хамгаалах чадваргүй байна. Яг ийм үед Кремлийн суртал нэвтрүүлгийн машиныг Шойгу өөрөө биечлэн удирдахаар шийджээ. Дайны зорилгын тухай Шойгу санаатайгаар амаа үдсэн, гэтэл оросын цэргийн давшилтыг украины цэргийн эр зориг, бас барууны зэр зэвсэг зогсоочихлоо.
Тийм ээ, барууны зэвсэг техник хамаагүй давуу, илүү гэдгээ Украины дайнаар нотлочихлоо. Өөрөөр хэлбэл Орос нь аль хэдийнээ энэ дайнд санаачилгаа алдсан, харин ч энэ өнгөн дээр АНУ-ын Конгрессоор урьд өмнөд үзэгдээгүй их цэргийн тусламжийн пакет батлагдлаа.
Нэгэнтээ санаачилгаа алдсан учраас оросуудын итгэл үнэмшил гээгдлээ, одоо бидэнд кремлийн пропагандын шинэ өгүүлэмж хэрэгтэй болж байна. Энэ нь юу вэ гэвэл Украин нь Орос руу довтлоод түүнээс болж байлдсан гэж дэлхий дахинд итгүүлж харуулж байснаа орвонгоор нь эргүүлж ойлгуулах тухай юм. Энэ нь юуг харуулав гэвэл Кремлийн стратеги бүтэлгүйтэж паниктлаа гэдгийг дахин нотлон харуулав.
Украин руу анх халдахдаа Оросын зорилго нь денацификац (нацизмыг устгах), демилитаризац (цэрэг армигүй болгох), мөн десуверенизац (бүрэн эрхт байдлыг нь хасах) гэж байсныг эргэж сануулъя. Украинд эдгээр зорилгынхоо ганцад нь ч Путин хүрч чадсангүй.
Миний олон уншигч захиалагчид ганц л зүйлд итгэлтэй байна, тэр нь ОХУ Украинд ялагдлаа гэхэд Орост ямар ч ноцтойгоор тусахгүй гэдэгт. Орос олон дайнд ялагдаж байсан. Орос нь дайн болгонд ялж ирсэн гэдэг домог худлаа. 1853-1856 оны Крымын дайнд ялагдсан, 1904-1905 оны Орос-Японы дайнд ялагдсан. Гэвч эцсийн бүлэгт Орос тэсч тогтоод л ирсэн. Энэ удаа ч Орос тэсч тогтоод л өнгөрнө.
Орос ялагдлаа гэхэд яах вэ? Тийм ээ, Крым, Донбасс, Запорожийг Херсонщинтой нь Украинд буцааж өгч таарна. ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу эдгээр нутаг дэвсгэрийг ОХУ бүрэлдэхүүнд оруулчихсан, гэтэл гадаад улсад шилжүүлэх нь төрөөс “урвасан” хэрэг болно. Тэгэхлээр ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “шинэ нутаг дэвсгэр”-үүдийг ОХУ-ын бүрэлдэхүүнээс хасч таарна. Тийм ээ, цэргийн тусгай ажиллагааныхаа явцад нураасан сүйтгэснээ сэргээн босгоход Украинд олон зуун тэрбум долларын нөхөн төлбөр бид төлнө. Мэдээж байлдагчдаас эхлээд генералуудыг хүртэл цэргийн гэмт хэрэгтнүүдийг Хаага дахь Олон улсын цэргийн шүүх рүү илгээх болно. Цаашлаад оросын эдийн засгийг демилитаризац (цэрэгжүүлэхээс чөлөөлөх) болгоно, энэ хүчирхэг армиасаа татгалзана, манай цөмийн зэвсгийг олон улсын хяналтад өгнө. Тэглээ гээд Орос эх орон маань үлддэгээрээ л үлдэнэ.
Энэ бүхнийг бид тэсвэрлэхгүй гэж бодож байна уу, эрхэм ноёд оо? Үгүй тэсвэрлээд л гарна. Манай дайснууд олон зуун жилд анх удаа “Оросын асуудал” гэдгийг эгнэгт хаах бодит боломжин дээр ирчихлээ. Зуун зуунаар тэд Оросын төртэй тэмцэлдсэн, тэр дарамтнаасаа салах нь байна.
Бид Украинд ялагдал хүлээж, тэгээд манай эрх баригчид тэр фактыг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл Орос орон хэдэн арван улсуудад хуваагдаж сална гэсэн үзэл бодол байдаг. Орос орон нэгдмэл төвлөрсөн төр улс байснаа алга болж мэднэ. Ингэж салж бутрахыг хүсэгчид ОХУ-ын дотоодод хангалттай олон байна. Ялангуяа үндэсний БНУ-ууд хамгийн түрүүн тэгж хүсдэг. Тэгээд ч зогсохгүй 1990-ээд оны Россель гэдэг губернаторын Уралын БНУ, өнгөрсөн зууны 1920-иод оны Алс Дорнодын БНУ гэж байсныг эргэж саная.
Барууныхан энэхүү салан тусгаарлахыг маш чухал ажил болгон бэлтгэж байна. Энэ бол яадгаа алдсан русофоб-улс төр судлаачдын дэмийрэл биш шүү. Энэ бол дээд тушаалын түшмэдүүдийн танхимд нам дуугаар яригдаж хэлэлцэгдэж байгаа сэдэв. Одоо албан ёсоор зарлан мэдэгдэх рүүгээ дөхөж очсон. Гэхдээ Орос орон үлдэнээ.
2024 оны хоёрдугаар сарын 29-нд Европарламент Оросын сөрөг хүчнийг дэмжих тухай тогтоол батласан. Тогтоолд ийм үг өгүүлбэр явж байсан. “Украины шийдвэрлэх ялалт нь ОХУ-ыг үндсээр нь өөрчлөхөд хүргэнэ. Тухайлбал ОХУ нь ДЕИМПЕРИАЛИЗАЦ (империализмгүй болгох), ДЕКОЛОНИАЛИЗАЦ (колоничлох бодлогоос нь татгалзуулах), РЕФЕДЕРАЛИЗАЦ (Холбооны улсыг дахин шинэчлэх)-д орно. Энэ бол Орост ардчиллыг ялуулж ардчилал тогтоох зайлшгүй нөхцөл байх болно” гэжээ. Тогтоолыг Европарламентад 506 саналаар үнэмлэхүй олонхиороо дэмжиж, 9 нь эсэргүүцэж, 32 нь түтгэлзэж байсан. Гэтэл Европарламентын тэр тогтоолыг дэмжиж, Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейгаас саяхан Оросыг “деколонизац” болгох нь чухал болох тухай тогтоол батлалаа.
Та бүхэн хэл л дээ, евродепутатуудын солиорлыг тоох хэрэггүй юү? Тэд бол ердөө л Европын Холбооны удирдагчдынхаа улс төрийн захиалгыг биелүүлж байна гэж үзэх үү? Оросыг деимпериализац, деколонизац, рефедерализац болгоход Кремлиэс ямар хариу үзүүлэх нь вэ гэж сорихоор ийм бөмбөлөг хийсгэсэн гэж үзэх үү? Кремльд энэ тухайд одоо болтол амаа үдсэн хэвээр, уг нь барууны ямарваа нэг ханиалгад хариу өгдөг дөө, байдаггүй.
Үнэндээ дээр бичсэн аюул маш ноцтой нь бүхнээс харагдаж байна. Гэвч бүрэлдэн бий болсон нөхцөл байдлыг бид мэдэхгүй байна. Хоёр жилийн өмнө 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Ерөнхийлөгч В.Путинээс улс үндэстэндээ хандаж хэлсэн Цэргийн тусгай ажиллагаа “хуучин” Оросын нутаг дэвсгэрт явуулах нэг ч зорилго нь биелээгүйгээр үл барам одоо Оросын нутагт шилжээд ороод ирлээ. Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд бэлэн байгаа тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж, түүнийг нь төрийн тэргүүний пресс-төлөөлөгч Дмитрий Песков ТВ-ийн нэгдүгээр сувгаар зарлахдаа энэ бол энх тайванч санаачилга биш гэлээ. Ингэж будлиулах хэрэг юу билээ?
Украины байр суурийг дэлхийн ихэнхи улс орнууд дэмжээд байна гэдгийг Ерөнхийлөгч Путинд илтгэдэггүй юм уу? Тэд хэлэлцээнийхээ үндсийг 1991 оны Украины хилээс Оросыг гаргаж явуулсны дараа гэж нотлоод түүнийг нь дэлхийн ихэнхи улс дэмжчихээд байна. Өөрөөр хэлбэл Украинд тэр Крым, Донбасс, Запорож, Херсоныг нь бид буцааж өгнө гэсэн үг. Манай талд, Орост ашигтайгаар байр сууриа эргүүлэх боломжгүй гэдгийг дэлхийн олон арван улс орон бидэнд итгүүлэх гэж ядаж байна. Тиймдээ ч Орос орон олон улсын харгис хатуу ганцаардалд орчихоод байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч ийм нөхцөл байдалтай эвлэрэхэд бэлэн биш байна гэж үү? Гал зогсоосон шугамын дагуу эвлэрэл тогтоох “Солонгосын хувилбар” бүтэхгүй гэдэгтэй би санал нэг байна.
Хэрэв тэгэх аваас Донецкийн БНУ-ын гуравны хоёр нь, мөн Луганскийн БНУ-ын үлэмж хэсэг нь Украины хяналтад үлдэнэ. Бас Запорож, Херсон мужийн үлэмж нутаг дэвсгэр Украиндаа үлдэнэ. Манай Үндсэн хуулийн нөгөө заалт яах вэ?
Ерөөсөө Украинтай хэлэлцээ хийнэ гэж байнга чалчихаа болих хэрэгтэй. Украинд бид ялахгүйгээр шатрын шалаанд нүүдэлгүй орчихоод байна, манай ямарваа алхам болгон нөхцөл байдлыг улам муутгаж байна–Виктор Алкснис бичжээ.
Opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл88
яах аргагүй үнэн нь орос ялагдаал хохолын нутгийн гүн рүү нь "ухраад" байгаад л байна даа яанам бэ дээ???
Генералаасаа эхлээд гоожуураа хүртэл,,,,ерөнхийлөгчөөсөө эхлээд бомжи хүртлээ,,,,шат шатандаа,,, зэрэг дэвээрээ,,,зөвхөн аллага, хулгай л хийж амьдардаг,,,, орос хэмээх энэ ялзарсан улс задран мөхөх нь гарцаагүйшдээ,,,,түүхийн сургамж,,,
Hehe tsag hugatsaanii l asuudal . Tun udahgui ooriin nutgaas ch aldaj magadgui.
Хэхэ энэ сэтгүүлчийг хошин шогийн хамтлагт өгчихвөл яг таарах амьтан бна. Ёстой элгээ хөштөл инээж авлаа. Ямарч логикгүй , Ногооноогийн хүснэгтээр төмсөг сийгтэл үлээдэг амьтан юм.
бодит мэдээлэл тавьдаг Номиндарьд баярлалаа
Ишш
шаадаг номиндоо баярлалаа бавалцанаа
Та нар тэнэгүүд байхаа. Украйн бол улс болж чадахгүй. Чернобыл гэж аймшигтай осол болсон газар байна. Украйны дайн дууссан ч украйны ард түмэн чернобылтойгоо хамт эдийн засаг нь сүйрнэ. Япон хүртэл Фүкүшимагийн ослоос болж улсаараа дампуурч байна. Нөгөө сайхан япон орон долларын ханш чангаарсаар бүүр сүүлдээ ядуу буурай улс боллоо. Орос тэгэхээр дайн дуусаад эргээд хүчирхэг улс болно.Украйн гэж улс дууссан байгалын хүчийг хэн ч дийлэхгүй. Чернобылтойгоо үхэж далд орцгоо.
Номиндариа Оросын ялалтын мэнд хүргэе. Өнөөдөр хэд хэдэн суурин газрыг Укр фашистуудаас чөлөөлж, нэлээд хэдэн Франц хөлснийхөн шарсан тахиа боллоо. Ахиж хандалт авах худал мэдээлэл тавихгүй байхыг хүсье.
Украйны арми худ ухарч байгаад гэнэт цохилт хийж Оросын армийг бүслэн авахаар тооцолж 60.5 тэр бумын зээл авсан байх нь.Хүнээс гуйж жил бүр 60- 100 тэрбум авлаг энэ Зэлэнский их эрээ!
нэгд украйнд ЗХУ-ын зэвсэг техникийг орос өөрөө устгасан хоёр сая шахам украйн устсан гурав украйнд байлдах цэрэггүй болсноос гадаадт гаосан украйн чуудын паспортыг хүчингүй болгож элчин сайдын газар сунгахгүй сунгасан элчин толгойгүй шинэ паспорт украйн орж авна тэнд очвол цэрэгт орсын махны машинд орно тав украйн цэрэг фронтоо хаяад олуулаа орос руу бууж өгч орж байна зургаа молдов румын руу зүгтаж хоёр мянган ёврогоор иргэий паспорт авч байна ОДОО бүгд белорус руу зугтан орох болтой ЁВРОПИЙН УЛСУУД ХҮНИЙГ АЛБАДАН ГАРГАЖ МАХНЫ МАШИНД ОРУУЛЖ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИХГҮЙ БАЙЛГҮЙ ЗУРГАА шинэ зэвсэг орос фронтод өгснөөр өнгөрсөн долоо хоногт украйны зургаан мянган цэрэг үхсэн олон тосгоон хот орсын мэдэлд ирлээ долоо украйныг бүрэн орос дууёгахыг сүүлийн үед цаад эзэд нь илэрхий хүсээд байна уу өөрсдийгөө хамгаалах зэвсэггүй болсон уу орос ялалтын баяраа
Нэгд ,,,,чи эмээ уу,,,хоёрд,,,чи эмээ уу,,,гуравд ,,,чи эмээ уу,,,,бас дахин давхарлаад эмээ уу,,,олон үг бичсэн,,,бөгспутин шиг тэнэг ээ,,,
Saikhan khudlaa bichikh yumaa. He he ene teneg
Unentei ewlerehed hetsuu bga bh l daa Putlerchuud hehe
Фронт дээр украинчууд ухарч байна шүү дээ жаахан бодитой юм орчуулааж танай сайт бодит байдлаас нэлээд гажаад байна шүү
Ухралт ялагдал биш, тактик байж болно
Укрианы талд ам хэл үзгээрээ байлдаж байгаа олон орос урвагч байдаг юм тэдний нэг л байна ! Дайн эхэлсэнээс хойш Укриан 700 мянган цэргээ алуулсан ! Одоо 300 мянга л үлдсэн ганц ч танк хуягт тээвэрлэгч онгоцгүй болсон ! Их буунууд бол байгаа гэхдээ сум их цөөхөн үлдсэн Оросууд 10 буудахад хариуд нь нэг буудах жишээний ! Амёрикийн одоо өгөх 60 тэрбум долларын талыг нь төрийн албан хаагчиддаа цалин болгож өгөх юм гэсэн ! Нөгөө тал нь тээвэр ложистик шатахуун гээд үлдсэн 1 тэрбум нь л их бууны сум болж ирэх юм гэсэн ийм л улс да ! Гадаад ру цэргийн насны 4 сая залуус зугтчихсан хичнээн уриад уриад ирэхгүй ийм л улс да ! Ганц найдвар нь Путины гэнэт алагдахыг хүлээх явдал юм !!!
Хөөрхий энэ бүр солиорчихжээ
Хөөрхий энэ бүр солиорчихжээ
Дураараа унгадаг муу худгийн мэлхий чинь путины талд байгаад байна шүү.
Дураараа унгадаг муу худгийн мэлхий чинь путины талд байгаад байна шүү.
Yg ochood harsan ym shig chilchih ym.
Цагаан солиот байна даа. Орос хэрэв ялбал манайх тусгаар тогтнолоо алдана. 1691, 1915 онд орос манай тусгаар тогтнолыг хоёр удаа устгаж байсан түүх бий шүү.Орос манай мөнхийн дайсан байсан. Украйн руу орос 2022.02. 24 нд дайрахдаа Белорусс газар нутгийг ашигласан бол 1905 онд орос Япон руу ялагдсаныхаа өс хонзонг авахын тулд манай Халхын голыг ашигласан түүх байна.
Putlerchuuded unen baidliig sonsoh hetsuu l dee.hehe
Комунизмын эх орон. ОРОС ,агуа их удирдагч Комунист ах нар ВИ ленин, Ис.Исталин, Берэжнев ...нарыг өлгийдөн төрүүлж мандан бадарч явсан саяхан. Одоо Пүтин ахаас л ОРОС улсын хувь тавилан Монгол улсын комунистуудын хүвь зая шийдэгдэхнэдээ.
700 мянган хүнээ алдсан гэдэг Оросын л мэдээлэл шүү дээ
Францын нэгэн ТВ ээр 1 сая 270 мян. цэрэг үхэж , ор сураггүй алга болсон гэсэн дээ
Энэ харин бодит дүгнэлт байна‼️
Нөгөө л номиндар
Хуцаарай.7 сар гээд Хохолууд энхийн гэрээ байгуулахыг гуйнаа.Янкууд аль хэдийн зохицуулсаан.
7 сар гэхэд,,,чиний буяны ажил цэгцрээд,,,гашуудаад,,, дуусцан байна байхаа,,,санаа зоволтгүй ээ,,,
Д.Номиндарь яг л үнэн байдлыг үндэслэн тодорхой бичжээ энэ монгол бүсгүй улс төрийн өндөр мэдлэгтэй ухаалаг сэхээтэн аж
Балай шахуу юм даа
Та нар тэнэгүүд байхаа. Украйн бол улс болж чадахгүй. Чернобыл гэж аймшигтай осол болсон газар байна. Украйны дайн дууссан ч украйны ард түмэн чернобылтойгоо хамт эдийн засаг нь сүйрнэ. Япон хүртэл Фүкүшимагийн ослоос болж улсаараа дампуурч байна. Нөгөө сайхан япон орон долларын ханш чангаарсаар бүүр сүүлдээ ядуу буурай улс боллоо. Орос тэгэхээр дайн дуусаад эргээд хүчирхэг улс болно.Украйн гэж улс дууссан байгалын хүчийг хэн ч дийлэхгүй. Чернобылтойгоо үхэж далд орцгоо.
Энэ хүүхэн зөвхөн орчуулж тавьсанийг ойлго Орос ялагдахаа хүрвэл Цөмийн зэвсэг хэрэглэж Ёвроп газарын хөрмнөөс арчигдана
Путлерчууд дайнд ялагдчихаад байхад манай ояачууд босоо хөхчүүд женкочууд агуу орос ах ялаад давшаад удахгүй Берлинийг эзлээд НАТО бут цохино хуурамч итгэлд үнэмшсэн явж байна
украйн яагаад сая хэдэн зуун хот тосгоны нэрийг сольсон бэ мэдэх үү
украйн яагаад сая хэдэн зуун хот тосгоны нэрийг сольсон бэ мэдэх үү
Хуцаад бай,,чи,,,солих болоод л солисон байгаашдээ,,,
Номиндарь гэдэг орчуулагч ямар сайхан орчуулаа вэ? YouTube дээр ОХУ ын Батлан Хамгаалах Яамны орлогч сайд хээл хахууль, хууран мэхлэлтийн хэрэгт холбогдсон тухай мэдээ их байх юм.
Америкийн хүчирхэг зэвсгүүд Украйнд бүр оччихсон юм биш үү? Төсөв батлагдахгүй байна гэж шуугилдаж байх хооронд маш нууцаар оруулчихсан юм байна гэж ойлгосон ...
украйны абраиас масквагийн жанк ярд дээр тв харагдаж байсан
Түр зуурын ухралт ялагдал биш, тактик байж болно. Их эзэн Чингис хааны цэргүүд ухарч байгаад гэнэдүүлж бут ниргэдэг байсныг санагтун. 2 жилийн өмнө Киев, Харьков тулсан Оросуудыг амжилттай ухраасан. Эзлэн түрэмгийлэгч Оросыг өмөөрөгчид өмбүү тархитай хүмүүс байдаг биз
Хэн ч үнэмшихгүй юм бичих ямар шаардлага байдгийн, нөгөө уяанууд нь улгаа ташаад баадлер өвөөгийхөө бөгсийг долоогоо л хаха ногооноогийнхоо өмдиийг нь татаад нусыг нь арчаад бөгсөн дээр нь алгадаад үхэл рүү нь илгээгээ л
украйны бандерийг худлаа мандуулах гэж
Путин шар өвгөн шар хор ихтэй ч ЯЛАГДАЛАА хүлээх. цаг ойртжээ. Хөөрхий дөө ....
Халзаадай ч зул мөхөхийн өмнө гэдэг шиг л байна даа
Укрианы иргэд - Оросууд манайд довтлоогүй.. Путин л манайд дайрч довтолсон - гэж ярьцгаадаг. Тийм ээ энэ дайн бол зөвхөн Путлерийг л алдаршуулах Их Петр1 -ээс илүү агуугийн агуу болгох гэж солиорсон дайн
Нэг л өнцөг маш олон өнцөг бий
Энэ хохолуудыг баадаг өвгөн ,европийн бөгсрүү нь ахиж зухуйгүй болтол нь чихээрээ оросуудаа амжилт.
Энэ эргүү сайт юу л бичээд бнадаа хөөрхий
Худлаа юм бичиж хандалт авдагаа болих хэрэгтэйдээ бүх сувгаар бахардаж унах гэж бгаа алиалагчийн тухай ярьж бичиж байна шүү
Худал хуурмаг мэдээлэл байна. Мөрөөдөл д мөнгө төлөх биш. Барууны санаархал хэзээ ч бүтэхгүй.
Энэ нийтлэлд ингэж бичсэн б.а.Украинд бид ялахгүйгээр шатрын шалаанд нүүдэлгүй орчихоод байна, манай ямарваа алхам болгон нөхцөл байдлыг улам муутгаж б.а гэжээ. Үнэхээр сайхан орчуулжээ. Чихэнд Оросууд дүнгэнтэл ярилцаад байгаа мэт. Би зарим үгийн ойлгохгүй байдаг. Би ер нь орос хэлийг 65% мэдэх байх. Би дотоод техникум төгссөн хүн.
орчуулна гэж алаад хаядаг юм байна Google translate олигтой ашиглаж сураагүй гар байна кк
Украйнууд ухраад байгаан хүнээ гамнаж ороzуудыг хядаж байгаа хэрэг...хэдхэн пуужингаар буцаагаал нутгаа авчихаас хойш махан бай---ороzууд Жуковын стратёгиэс өөр....ороzууд удахгүй дуусна...❗❗❗
Та нар тэнэгүүд байхаа. Украйн бол улс болж чадахгүй. Чернобыл гэж аймшигтай осол болсон газар байна. Украйны дайн дууссан ч украйны ард түмэн чернобылтойгоо хамт эдийн засаг нь сүйрнэ. Япон хүртэл Фүкүшимагийн ослоос болж улсаараа дампуурч байна. Нөгөө сайхан япон орон долларын ханш чангаарсаар бүүр сүүлдээ ядуу буурай улс боллоо. Орос тэгэхээр дайн дуусаад эргээд хүчирхэг улс болно.Украйн гэж улс дууссан байгалын хүчийг хэн ч дийлэхгүй. Чернобылтойгоо үхэж далд орцгоо.
Махан бай ....Жуковын стратёги...ороzууд тийм олон гэжүү...дуусахнээ тэд...сайн хэрэг❗
Д.Номин дарийн ОРОСУУД аүрзээр байлдаж байна.Ерөнхийлөгч нь нас баржээ.Дотроосоо Путиныг унагаахад бэлэн болжээ.сум зэвсэгийн нөөц нь шавхагджээ , Украйнчууд ялсаар гэсэн нь бүгд худлаа байлаа. Номиндарь авгай өөрт таалагдсан эрээвэр хураавар юмыг орчуулж тавиад байдаг.Гэтэл хүмүүс олон сувгаар Номин дариас ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛ авдаг болчихжээ. ИНЭЭДТЭЙ ЮМ
Д.Номин дарийн ОРОСУУД аүрзээр байлдаж байна.Ерөнхийлөгч нь нас баржээ.Дотроосоо Путиныг унагаахад бэлэн болжээ.сум зэвсэгийн нөөц нь шавхагджээ , Украйнчууд ялсаар гэсэн нь бүгд худлаа байлаа. Номиндарь авгай өөрт таалагдсан эрээвэр хураавар юмыг орчуулж тавиад байдаг.Гэтэл хүмүүс олон сувгаар Номин дариас ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛ авдаг болчихжээ. ИНЭЭДТЭЙ ЮМ
Д.Номин дарийн ОРОСУУД аүрзээр байлдаж байна.Ерөнхийлөгч нь нас баржээ.Дотроосоо Путиныг унагаахад бэлэн болжээ.сум зэвсэгийн нөөц нь шавхагджээ , Украйнчууд ялсаар гэсэн нь бүгд худлаа байлаа. Номиндарь авгай өөрт таалагдсан эрээвэр хураавар юмыг орчуулж тавиад байдаг.Гэтэл хүмүүс олон сувгаар Номин дариас ИЛҮҮ МЭДЭЭЛЭЛ авдаг болчихжээ. ИНЭЭДТЭЙ ЮМ
ёвроп руу нэгдэж орно РУСИЙГ ална гэсэн түрийний бөөснүүд их бий шал инээдэмтэй юм Сүүлдээ энэ ёвропийн холбоо америкийн улс төр дайн аргаа барсан хүний ажил ч юм шиг зүгээр солиорсон ч юм шиг нэг жүжигчин гарч ирээд л укрийн толгой эргүүлээд сая хүнийг алуулаад ч байх шиг цэрэг нэртэй укр нь очиж үхээд ч байх шиг ""солиорсон хохляндия"" нь ёвропт орноо ч гэх шиг ЁВРОПТ Л ОРЧИХЛОО ДИВААЖИНД ОРЖ БАЙГАА НЬ ТЭР ҮҮ Хаана очсон ч алуулахаа мэдэддэгүй юм байхдаа унтаж байсан баавгайг сэрээвэл яадгийг МЕДВЕДЬ үзүүлээд өг
Байдаг л 1 хөлсний урвагчийн үг байна.
Зугтаж б.гаад бүсэлж устагадаг хэний тактик билээ. Украйн үүнийг үзүүлэх гээд б.гаа юм бишүү.
Зугтаж б.гаад бүсэлж устагадаг хэний тактик билээ. Украйн үүнийг үзүүлэх гээд б.гаа юм бишүү.
Орос хэрэв ялбал манайх тусгаар тогтнолоо алдана. 1691, 1915 онд орос манай тусгаар тогтнолыг хоёр удаа устгаж байсан түүх бий шүү.Орос манай мөнхийн дайсан байсан. Украйн руу орос 2022.02. 24 нд дайрахдаа Белорусс газар нутгийг ашигласан бол 1905 онд орос Япон руу ялагдсаныхаа өс хонзонг авахын тулд манай Халхын голыг ашигласан түүх байна.
энэ сайт тарвагадоржийн 13 сая доллараас авшиг хүртжээ. шааж өгчээ
Укриан яахав эх орноо хамгаалж бгаа тусгаар улс. Олон улсын дэмжилгээр сэп хийтэл босоод ирнэ. Харин Путин ялагдаж Орсын ард түмэн эрх чөлөөтөй тайван амгалан амьдралд.шилжээсээ.
Медведев: Цөмийн зэвсэгтэй улс дайнд ялагдахгүй гэж хэлсэн байдаг. Бодох л зүйл шүү. Тэгээд ч дайн манайхаас цаашлах тусам сайн биш гэж үү. Бодох л зүйл...
NO WAR бүлгийн хөлсний бичээчид сайхан л зохиол бичих юм даа үлгэр амар сайхандаа жаргомой
NO WAR бүлгийн хөлсний бичээчид сайхан л зохиол бичих юм даа үлгэр амар сайхандаа жаргомой
NO WAR бүлгийн хөлсний бичээчид сайхан л зохиол бичих юм даа үлгэр амар сайхандаа жаргомой
Путинийг үхтэл лав байлдна …хэдэн жил гэдгийг хэнч хэлж мэдэхгүй ..ганц бодит үнэн гэвэл Украйн Орос хоёр байлдхад байлдаж байгаа хоёр л хохирноо .Өөр хэнч хохирохгүй ..бүр хэнч ..Дуртай юм бол байлдацгааж л байг
Мөрөөдхөд мөнгө төлөхгүй.....
урвагч хурандаагийн үлгэр бна. орос ялах нь тодорхой болсон. бүү горьд.
Баларсаан! ОХУ-ын БХЯ-ны 1-р орлогч сайд Руслан Цаликовыг ФСБ-д байцааж байна. Ажлаас нь халж тэтгэвэрт нь суулгав гэсэн байна. Шойгу руу ч дөхлөө шүү!
Орос хэзээ ч ялна....
Хуцдаг халтарууд...
За ямарч байсан Путлер оросыг өөртөөгөө хамт булшлах нь цаг хугацааны асуудал болсон гэдэг нь тодорхой болсон учир Путлертэйгээ хамт илийрсэн нөхдүүд амиа хорлох нь холгүй байх шиг байна.Цаашдаа орос ямар замаар явж ямар улс болох нь хэн гэдэг ерөнхийлөгч гарч ирж ямар бодлого хэрэгжүүлэхээс шалтгаалах нь тодорхой.Ямарч байсан барууны орнуудтай хэл амаа ололцож сүйрсэн э.засгаа сэргээхэд олон жил шаардагдах нь тодорхой.
Үнэхээр инээдтэй. Урагш давшаад бгаа тал нь ялагдаад жаахан үнэшилтэй бичмээр юмаа. Хүснэгт дээрх шиг хүч алдвал дэлхийн ямарч арми байлдах чадваргүй болж ялагдана биздээ. Гэтэл Оросын арми бүр хүчирхэгжээд 13 к бсан танк нь 16 к болж, 4 к бсан онгоц нь 5 к болж өсөөд бгааг юугаар тайлбарлах вэ. Дроны болон , бөөнөөр галлах систем, артиллерын тоог бол бүр дурдах ч аргагүй өссөн. Барууны тархи угаалт цаасан дээр аймаар юмаа хэхэ. Хямарч баларч буй баруун мэдээллийн дайнаар , бодит дайнд Орос нь хэмх авч бна.
Орос украйны зэвсэг сумны харицаа 7:1 байна гэж украйнчууд өөрсдөө яриад байна шүү дээ
Орос украйны зэвсэг сумны харицаа 7:1 байна гэж украйнчууд өөрсдөө яриад байна шүү дээ
Орос украйны зэвсэг сумны харицаа 7:1 байна гэж украйнчууд өөрсдөө яриад байна шүү дээ
Орос украйны зэвсэг сумны харицаа 7:1 байна гэж украйнчууд өөрсдөө яриад байна шүү дээ
Орос украйны зэвсэг сумны харицаа 7:1 байна гэж украйнчууд өөрсдөө яриад байна шүү дээ
Орос украйны зэвсэг сумны харицаа 7:1 байна гэж украйнчууд өөрсдөө яриад байна шүү дээ
Хаа хамаагүй болж байгаа зодооны төлөө бид талцах ямар хэрэг байна. Бид энэ хоёр улсын алинд ч өргүй.
Энэ сэтгүүлч бодит ертөнцөөс тасарчээ хөөрхий амьтан. Мэдээлэл ч олоод тавьчихаж чаддаггүй зүүдээ бичих юм. Аль улс нь ялж явааг дэдхий даяараа харж бгаа юмсан уг нь.