Манай улсын нэг малчин айл сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд энэ байдлаар цаашид улам ядуурдаг нөхцөл бий болсныг МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан удаа дараа ярьж, энэ байдлаас гарахад хууль эрх зүйн орчныг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж үзсэн юм.
Тэрээр сүүлийн үед малчид нийлж хоршоолж ажиллавал асуудлыг давж, амжилтад хүрнэ гэсэн санаагаа идэвхтэй ярьж Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн гол автор болон УИХ-аар батлуулж чадлаа.
Энэ хууль батлагдсанаар:
-Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хуримтлагдах хүүгийн төлбөрийн 75 хувийг улсын төсвөөс, 25 хувийг малчид өөрсдөө төлөх юм.
-2024 оны эхний хагас жилийн мал тооллогын дүн гарсны дараа цас зудад малаа алдсан малчдыг малжуулахаар улсын төсөвт 22 тэрбум төгрөг тусгасан байна.
-Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газар боловсруулж малчдын сайн дураар нэгдсэн хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгох юм.
-Малчдын хоршоод 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх юм.
-Мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шимтэй болгож хөгжүүлснээр малын тоо буурч, орлого нэмэгдэнэ. Ингэснээр нэг малчин айлын сарын орлого 5 саяд хүрнэ гэж Засгийн газар тооцоолж байна.
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гэх бас нэгэн чухал хуулийг УИХ-аар батлав. Ингэснээр монголчуудын өдөр тутамд иддэг гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ буурах бодит боломж бүрдэв. Тодруулбал, гадаадаас импортоор хямд өртөгтэй гурилыг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав. Ингэснээр дараах бодит үр дүн гарна гэж үзэж байна.
-Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ.
-Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно.
-Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно.
-Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ.
Сэтгэгдэл17
Гурил үйлдвэрлэгч компаниуд өөрсдөө гурил оруулж ирээд л бахь байдгаараа.өөрчлөлт оруулахгүй байхдаа.энэ тал дээр анхаарах л хэрэгтэй дээ!!!.бусад нь яаж ч чадахгүй
амарбаясгалан хэмээх орк,тариаланч гурил үйлдвэрлэгчидийг хорлон сүйтгэж сөнөөгөөд,,,,хамтрал хомоон сэргээж,,,малаа барсан малчидыг самрахаар болждээ,,,,
монгол орны хилийн тойргийн дагуу байгаа хилээс хол улаанбаатраас хол орших амгийн төв сум баг сууринд гурил дэндүү үнэтэйш дээ монголын ард түмэн бүгд малчин ард шдээ малчин ардын эсрэг гурил үйлдвэрлэгчид ингэж болохгүй монголын далан сая мал барагдчихвал юу идэх вэ далайн атомын станцын хортой загас идэх үү дарь хүхрийн амттай бальтийн загас идэх үү гадаадынхан шиг гахай нохойн мах идэх үү галуу ШУВУУНЫ ХАНИАДТАЙ МАХ ИДЭХ ҮҮ
амарбаясгалан хэмээх орк,тариаланч гурил үйлдвэрлэгчидийг хорлон сүйтгэж сөнөөгөөд,,,,хамтрал хомоон сэргээж,,,малаа барсан малчидыг самрахаар болждээ,,,,
газар тариаланчид нь зүгээр харин гурил үйлдвэрлэгч нар нь оркууд байна лээ шдээ дэлхийп хамгийн үнэтэй гурил манай улсад зарж байна АНУгаас ч үнэтэй гэтэл манайхны цалин америкчуудаас өндөр билүү ккк буупайгаа авсан үнээсээ 3-4 дахин үнэтэй гурилтай, гэтэл боловсруулалтын зардал нь тийм ч их биш бна лээ шүү
МОРЬ УНАДАГ МАЛ МАЛЛАДАГ ОТОР НҮҮДЭЛ ХИЙЖ ШИНЭ ГАЗАР ХАЙЖ ОЛДОГ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ ЦЭРЭГ ДАЙНД ЯВДАГ БАЙШИН БАРИЛГАА БАРЬЖ ГУРИЛ БУДААГАА ТЭЭРЭМДЭЖ ШИГШИЖ ГАРГАДАГ ДИЙЛЭХГҮЙ АЖЛЫГ ОЛНЫ ХҮЧЭЭР ХИЙДЭГ ГАР ХӨДӨЛМӨРӨӨ МЕХАНИКЖУУЛЖ МАШИН ТРАКТОРААР ХИЙДЭГ ХҮМҮСИЙГ МАЛЧИН АРД БААТРУУД ГЭДЭГ ОРСОД БОЛ ДОНЫН СЭЛЭНГИЙН УРАЛЫН БАЙГАЛ НУУРЫН КАЗАКУУД ГЭНЭ ТЭД ЯМАРЧ КАЗАК ХЭЛ МЭДЭХГҮЙ ОРСООР ЯРЬДАГ ЗАПОРОЖИЙН КАЗАКУУД Л ГЭСЭН ҮГ МОНГОЛЧУУД ШИГ ХАЛУУНД Ч ХҮЙТЭНД Ч АЛЗАХГҮЙ МОРЬ УНАНА
Улсаас өчнөөн хөнгөлөлт авчихаад ард түмнийг шулжах дүүсээрээ баяждаг монополь болсон ёс суртахуунгүй дэарэмчидтэй шудрага тэмцэж буй Амарбаясгалан, Аямбаатар, Овун эрдэнэ нар ыг хөх тэнгэр, бурхан ивээж эрүүл энх байж урт насалж үйлс Буянт тань дэлгэрэх болтугай
Нямбаатар Оюун эрдэнэ гэж бичихдээ алдчихаж
МОНГОЛЫН МАЛЧИН АРДУУД НАМ ЗАСАГТАА ИХ БАЯРЛАЛАА
олон засгийн газар сОлИгдсон олон ерөнхий сайд сОлигдсог ИЙМ ШУДРАГА ЗАСГИЙН ГАЗАР ИЙМ ҮНЭНЧ ШУДРАГА УЛТАЙ СУУРЬТАЙ СИСТЕМ ЦОГЦОЛБОРААР НЬ ЭРҮҮЛЖҮҮЛЖ БАЙГАА УЧРААС МОНГОЛ ХҮНИЙ БИЕИЙН ЛОГАНИЗМ БИЕ СЭТГЭЛ ИЖ БҮРНЭЭР ЭРҮҮЛЖИЖ БАЙНА ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ НАР ШИГ ҮЗЭГДЭЭД ӨНГӨРӨХГҮЙ ӨНӨ МӨНХӨД МӨНХИЙН НАР ШИГ ЭЭЖ ГЭРЭЛТҮҮЛНЭ
Маш зөв, бүх салбарт монополийг задлах хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарт ч монопол бий болсон, салбар, тэр байтугай байгууллагад зориулсан хууль батлуулж, түүгээрээ монополдох болсон. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль үүний нэг илрэл. Энэ хуулийг хүчингүй болгож, шударга өрсөлдөх боломжийг бий болгох хэрэгтэй
Энэ амарбаясгалан гэгч этгээд яахаараа Таван толгойн нүүрсний ордыг эзэмшсэн байдаг билээ..
монголын гурил үйлдвэрлэгчид хамгийн муу тариагаар гурил хийдэг сайн тариагаа гадаад руу зардөг муу гурилаа монголчуудад өгдөг амтгүй бууз нь язардаг сайэ гурилаа хятад руу өгдөг хятадын гурил авчирж хольдог ха ха хаа
Amarbaysgalangiin hyyliyd bis bailgyi dee!!niit Mongoliin hyyli dyrem baih aa:
end myy helj baigaa hymyys 100 hyn bis bna,zyrgaan ardchilsan nam teleelsen orkuud baih sig ee!!dandaa ylas orniihoo heregtei bygdiig esreg hyzaj baidag gelegnyyd baih yum,ene chanaraaraa ted ydahgyi dee!!hegee heldee chirnee!!!!!!!!!!!
Яаран сандран баталсан энэ хууль амьдралд хэрэгжихгүй. ийм үл бүтэх хууль монголд зөндөө бий. амарбаясгалангийн сонгуульд оноо нэмэх гэсэн далд бодлын ил хэлбэр. энэ амарбаясгалан сонгуульд нам ялагдах нь улам тодорхой болж бна даа.
Илүү олсон ад үзнэ, эсвэл булааж авна Энэ МАН ын бодлого у