Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 768 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, оросын СВО нь цэргийн гэмт хэрэг мөн эсэхийг магадласан “war.ukraine.ua/russia-war-crimes/” сайтын эх сурвалжаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Оросын цэргийн ярганд байсан Буча хот, эзлэхээр завдсан Киевийн хойд хотуудыг чөлөөлсөний хоёр жилийн ойг Украин даяар, Украины шударга дайныг дэмжигч эрх чөлөөт ертөнц энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Нэг сар нэг 7 хоног оросууд тэнд эзэгнэхдээ ямар их хорлол ярга үйлдсэнийг хүн төрөлхтөн мэднэ. Энэ бол уучлагдашгүй явдал билээ.
Фронтын байдал хоёр талдаа тогтвортой, стратегийн давшилт, томхон операц хийгдээгүй боловч Украин нь үргэлжлүүлэн алсын тусгалтай дрон ашиглан Оросын нефть-шатахууны бааз, нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байна. Чухамдаа нефтийн бүтээгдэхүүний экспортоор Орос улс төсвөө, тэр дундаа цэргийн төсвөө нөхдөг. Тиймээс украины зэвсэгт хүчин эдгээр орлогыг аль болох багасгах, унагах, тэгснээрээ Путины хүчилтөрөгчийн хангамжийг таслахаар идэвхтэй ажилласаар. Орос нь нефть боловсруулах нийт 32 үйлдвэртэй. Түүнээс одоогоор 13 нь цохилтод өртсөнөөр Орост бензиний үнэ өсч, олдоц ховордож, нефтийн экспорт буурах хандлагатайгаас гадна Оростой орос рублиэр тооцоо хийхгүй, зөвхөн доллараар тооцно гэсэн шалтгаар банкуудаа олон улсын санкцаас хамгаалан Хятад, Турк, АНЭУ Оростой төлбөр тооцоогоо хэргээр гацаажээ.
Украинд явагдаж буй энэ дайн Орост хохиролтой тусч, алагдсан шархадсан цэрэг нь хагас саяас хол давж, олон арван мянган байлдааны техникүүдээ гарздаж байгаа ч “нацист Украин”-ы эсрэг залхаан цээрлүүлэх дайнаа ил цагаан үргэлжлүүлж, “нацистуудтайгаа хуйвалдсан” гэх үндэслэлээр бүхэл бүтэн ард түмний эсрэг террорист дайнаа огт ажралгүй явуулсаар байгааг дэлхий нийт харж байна. Гэтэл хүн төрөлхтөн дайн явуулах дүрэм журам гэдгээ аль дээр үеэс мөрдөж эхэлсэн, аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд энгийн номхон хүн ардыг бөөнөөр алж устгаж болохгүйг хориглон хуульчилсан байдаг нь өнөөгийн Оросын эрх баригчдад огт хамаагүй мэт авирлана.
Энгийн номхон, иргэний хүн амыг алж болохгүй, эрүүдэн шүүж болохгүй, хамгаалалтгүй хот сууринд үхэл таригч зэвсэг хэрэглэх болохгүй гэж заасан олон улсын хууль, тухайлбал Женевийн конвенц, Ромын статут гээд ОХУ өөрөө нэгдэж орсон олон улсын эрх зүйн норм, хэлэлцээр олон байна. Гэтэл Украинд түрэмгийлсэн оросын цэрэг, түүний Дээд ерөнхий командлагч В.Путин өөрөө энэ олон норм дүрэм, хэлэлцээрийг хангалттайгаар, бүр айж ичихгүйгээр зөрчиж ирэв.
Хотуудыг хайр найргүй бөмбөгдөнө, эвдэн сүйтгэнэ, нураана, гэмгүй энгийн иргэдийг алж тална. Дайны явцад өдөр бүр шахуу ийм гэмт хэрэг үйлдэнэ. Санаатайгаар хот суурингуудыг бөмбөгдөнө, пуужиндана, иргэний дэд бүтэцгүй болгохыг зорино. Эхчүүд, хөгшчүүл, хүүхдүүд үрэгдэнэ, хүмүүнлэгийн үйлсээр очсон аврагчдыг давхар алж устгана, санаатайгаар. Оросын суртал нэвтрүүлэгчдийн оношилж байгаагаар бол алагдаж шархдаж, үрэгдэж байгаа бүхэн неонацистууд, хар тамхичид, ерөөсөө алуулж байхдаа таарсан украинчууд, эсвэл урвасан уугуул оросууд, хохь нь болохоос яахав гэнэ. Энэ дайны нэг онцлог бол дэлхийн II дайнаас хойш Европын зүрхэнд дэгдсэн хамгийн том, үхэл дагуулагч дайн, европчуудын тархинаас аль хэдийнээ арилаад алга болчихсон дайны сэтгэхүйг шинээр өдөөсөндөө хамаг учир нь оршино. Украин нь эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс болчихсон, украины ард түмэн хөгжил дэвшлийн замаа Кремлиэр заалгахгүй байх эрхтэй. Гэтэл үүнийг зөвшөөрөх тэнхээгүй Орос, түүний эрх баригчид цэргийн гэмт хэрэгтнүүдээ Украин руу илгээн, ялахгүй атлаа ялагдсангүйд нь, бууж өгөхгүй байгаад нь өширхөөд хорлол аллага үйлдэх ба түүндээ ял сонсоно, түүхийн өмнө буруутан болж хоцроно гэдгийг ойлгодоггүй. Өширхөлд нь эцэс төгсгөл байдаггүй.
Оросуудын үйлдсэн болгоныг зөвхөн украинчууд төдийгүй Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүх баримтжуулан, хавтаст хэрэгт аваад байгаа гэдгийг оросууд ойлгох сэхээгүй байлдаж байна.
Бодит баримтаар жишээлье. 1949.08.12-ны Женевийн конвенцын P.1.IV-ийн 3-р зүйлд ингэж заажээ: Дайны ажиллагаанд шууд оролцоогүй этгээдэд ямар ч тохиолдолд хүмүүнлэгийн үүднээс хандах ёстой. Конвенцын заалтыг оросууд уландаа гишгэсэн. Украины эсрэг дайндаа оросуудын зэрлэгээр хөнөөсөн гэмгүй хүмүүсийн тоо хэтэрсэн. Алагдсан иргэд бол цэргийн бус, цэргийн формгүй, зэвсэггүй, цэрэг-армитай холбоотой ямар ч үүрэг даалгаваргүй, ердөө л энгийн иргэд, зарим нь хүүхэд. Хуугаар нь оросууд алсан тохиолдол олон байна.
Женевийн конвенцын 1977.06.08-ны нэмэлт 1-р протоколын 52-р зүйлд ингэж заажээ: Иргэний объектууд бол довтлох, дайрах, хэлмэгдүүлэх объект байх ёсгүй. Довтолгоо нь зөвхөн цэргийн объектоор хатуу хязгаарлагдана. Конвенцын заалтыг оросууд өдөр бүр зөрчиж ирэв. Украины иргэний барилга байшин, дэд бүтэц рүү Орос нь хамгийн хэрцгийгээр халдсаар байна. Энэ бол Оросын дайны бай биш юм. Орон сууцны хорооллууд, иргэдийн сууц, эмнэлэг байнга пуужиндуулна. Эмнэлэгт хүний амь насны төлөө тэмцэж буй эмч сувилагчид, өвчтөнүүд хөнөөгдөнө. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, бүр бөмбөгнөөс хорогдох байр руу хүртэл агаараас атаклана. Хүн ардын толгой хорогдох, амьд гарах сүүлчийн найдварыг нь бартал пуужиндаж бөмбөгдөж дрондоно.
1950 оноос мөрдөж буй Нюрнбергийн зарчмууд гэж байна. Зарчмуудын VI (b) зарчим: Хот, тосгоныг үндэслэлгүйгээр эвдэн сүйтгэх, цэргийн зорилгогүйгээр үгүйрүүлэн хоосруулах нь цэргийн гэмт хэрэг мөн. Гэтэл хоёр жилд оросын цэрэг энэ зарчмыг өдөр алгасахгүй зөрчиж ирэв. 2022 оны хоёрдугаар сарын 24-ийг хүртэл украины хотуудад амьдрал буцлаж байв. Бүр цэцэглэж байв. Мариуполь, Чернигов, Харьков, Буча, Ирпень, Гостомель...яг Европын бусад хотууд шиг энгийн тайван, аюулгүй, хүмүүс нь хэвийн аж төрсөн, амьдрал өрнөсөн хотууд байв. Гэтэл Орос бүх хот, тосгодыг “неонацистаар дүүрсэн” хэмээн оношлоод газрын хөрснөөс арчихыг завдав. Одоо украины хотуудад айдас, үхэл, цөхрөл ноёрхож байна.
1949.08.12-ны Женевийн конвенцын P.3.IV-ийн 32-р зүйлд гэмгүй иргэдэд ямар нэгэн арга хэмжээ авах, бие махбодийг хохироох, эрүүдэн шүүх, хэрцгий хандаж харилцахыг хориглоно гэжээ. Хоёр жилийн турш украины ард түмэн тийм хэрцгийлэл, дарамт, цээрлүүлэлтийг оросуудын зүгээс амслаа.
Украины нацист гэж үзсэн болгоноо алж устга, тамла, цээрлүүл, амьтан болго хэмээн командлал нь тушаал буулгасан бололтой авирласаар байна. Оросын суртал нэвтрүүлэгчид аллагыг хамгийн ихээр уухайлан уриалж, аллага таллагыг дэвэргэгчээр тодров. 1949.08.12-ны Женевийн конвенцын P.1.IV-ийн 34-рт барьцаанд авч болохгүй, хүмүүсийг барьцаалахыг хориглоно гэсэн заалт ч зөрчигдөөд дууссан. Украинд ОХУ-ын зэвсэгт хүчний болон улс төрийн удирдагчдынх нь өдүүлсэн цэргийн гэмт хэрэгтэй холбогдуулан дэлхийн 42 улс Хаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд хандан мөрдөн шалгалт эхлүүлэх хүсэлт хоёр жилийн өмнө тавьсан. Шүүх Оросын гэмт хэргийн эсрэг шийдвэр гаргах аваас цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэн боловч эрүүгийн хариуцлагад, хаана ч татагдах учиртай хэмээн “war.ukraine.ua/russia-war-crimes/” сайтад бичжээ. Төгсгөлд нь Зеленскийгээс эш татъя. “Дайн хэзээ дуусах вэ?” гэсэн асуултад тэр ингэж хариулжээ:–Дайныг дуусгахыг хүсэхгүй байгаа нэг л хүн байна. Учир нь тэр үхэн үхтлээ засгийн эрхэнд байхыг хүсч байна. Тэр хэзээ ч Кремлиэс өөрийнхөө хөлөөр гарахгүй. Түүнийг тэндээс хөөж гаргана, эсвэл дамжилж гаргана. Зөвлөлт Холбоот Улсын үеийнх шиг. Түүний дараа л хэлэлцээ явагдаж эхэлнэ гэжээ.
Opoc, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл37
"Crocus City Hall"-д болсон террорист алан хядлагын дараа Укрийн ҮАБЗ дарга Данилов гэгч "Сайхан байсан уу Оросуудаа! дахиад ч олон сюрпрайз хүлээж байна!" гэж жиргэсэн. Комедиан Зеленский яаран сандран Даниловыг албан тушаалаас нь огцруулсан. Америк Английн захиалгаар нацист фашист Киев зохион байгуулсан алан хядлага гэдэг нь тодорхой болсон!
За шаа чи,,,,
Путин ах нацист болчихсон гээд цуураад байна , үнэн үү
Украйны Хмельницк мужийн Староконстантинов аэродромд Польшийн нисэхийн инженер мэргэжилтэн 15 хүн байнга тэнээд явчихдаг Английн Storm Shadow пуужингийн оновчлол сайжруулалт хийж байгаад дроны цохилтонд өртөж Storm Shadow пуужинтайгаа хамт дэлбэрч байхгүй болцгоожээ, тавилан юмдаа, ккк
Ми-8 нисдэг тэрэг хулгайлж нацфашист Киевт урвасан Максим Кузьминов гэгч этгээд Испанийн Вильяхойс хотод 6 буудуулан алуулах үедээ Игорь Шевченко гэсэн Украйн пасспорттой байсан гэнэ, тэрээр урвасныхаа шанд нацист Киевээс 500 мянган доллар авсан нь батлагджээ, урвагчдын тавилан хаа ч адил юм даа, ккк
НАТО-гийн шилдэг танкнуудын нэг гэж нэрлэгддэг Шведийн Stridsvagn 122 танк бүрэн бүтнээрээ Оросуудад олзлогджээ.
данилов хятадуудыг ху гэдгээр нь хуй гэж доромжилсон шүү дээ
ДАНИЛОВ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ "" ХУ ГЭДГ НЭРТЭЙ ХЯТАДЫГ ХУЙ ГЭЖ ДОРОМЖИЛСОН ХҮН ХОГУД ЗЕЛИНСКИЙ ӨРСӨЛДӨГЧӨӨ БҮГДИЙГ ЗАМААС ЗАЙЛУУЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХИЙХГҮЙ БОЛ ФАШИСТ ЗЕЛИНСКИЙН ХУГАЦАА ТАВАН САРЫН ХОРИН НЭГЭНД ДУУСНА
НОМИНДАРЬ САЙН БАЙНА БИЧЭЭД БАЙГААРАЙ
орос,унгар,румын хэлээр ярихыг хориглож,2014 оноос одесс хотод орсуудыг байшинд хорьж гаднаас нь түймэрдэж,арай гэж мултарч гарч ирснийг нь буудан алж,донбасс,луганск зэрэг хотуудыг бөмбөгдөж ,порошенко манай хүүхдүүд сургуульд сурч,орос хүүхдүүд подвалд нуугдах болно гэж тавлаж байсан нь оросууд хүн биш учир хүний эрх мэрх хамаагүй гэсэн үг үү???тийм сүрхий хүний эрх ярьдаг юм одоо палестинчүүдийг бөмбөгдөж байгаа израйлуудыг яагаад хамаатуулж ярьдаггүй юм,палестинчүүд бас оростой адил хүн биш гэсэн ялгаварлан гадуурхалт гэж ойлгох уу???Freeдom ТВ,war.ukraine.ua гаас өөр эх сурвалж байдаг гэдгийг мэдэж ав,бучаг хохолууд өөрсдөө зориуд зохион байгуулсан нь батлагдаад,барууныхан чимээгүй болсон гэдгийг эрх биш мэдсэн баймаар,ингэж илт худлаа мэдээ тараахын цаад зорилго нь юу вэ???
Эмээ уу,,,
Орос ялначууд дайны гэмт хэрэгт хамсан оролцогч болоод олон улсын биш гэхэд, Путины дараах Ардчилсан Оросын шүүхээс ял сонсоно шүү, мэдээтэй байгаарай!!!!!!!!
ОРСЫН ОЛОН ҮНДЭСТЭН ЯАЖ ТҮЙМЭР БУУНЫ СУМАН ДОР ОЛОН ДАТООНЫ ХҮМҮҮСИЙГ ДАВХРУУДААС ЖОРЛОНГООС ӨРӨӨНӨӨС ХОНГИЛ ПОДВАЛААС ХАЙЖ ХААЛГА ЭВДЭЖ ТАТАЖ ЧИРЧ АМЬД АВАРЧ БАЙГААГ ҮЗСЭН УКРАЙН ТЭР ТЕРРОРИСТУУДЫГ КРИПТОВАЛЮТААР САНХҮҮЖҮҮЛЖ БАЙЖЭЭ
Владимир Путины духанд нь хяналтын буудлага хийчих аавын хүү укриан болон бүхэл баруунд байхгүй байгаад хамаг учир байна !! Уулзалт арга хэмжээнд оролцоод гадуур дотуур зөндөө л явж харагдах юм холоос мэргэн буудчихаж чаддаггүй юм байх да ! Намайг гуйвал ч би чадна л да гэхдээ би Оросын дарангуйлагч Путин ахыгаа буудахгүй !100 наслах болтугай ! Ядаж удахгүй болох цөмийн цохилтуудыг нь зурагтаар үзмээр байна ! Номиндарь авгай минь долоо хоног болгон бичээд байгаарай !
ингэхэд чи арай шинзо абег буудсан этгээд биш биз,анус хэдийг чамд төлсөн бэ?
Шинзо абё чинь анусын талын хүн юм чинь юу гэж анус төлөх юм ! Ойрын зайнаас гар буугаар нутгын гар нь нударчихаа биз дэ !
ОРОСТ ЦААЗЫН ХУУЛЬ ГАРАНГУУТ ДЭЭРХ АВГАЙ ХЯНАЛТЫН СУМ ЗООЛГОНО
Их гоё хэлжээ яанаа биднгий шүтээнийг дамжлах гэнээ
Их гоё хэлжээ яанаа биднгий шүтээнийг дамжлах гэнээ
Украйны фашистууд олон улсын болон Женевийн гэрээг мөрдөж энгийн ард орос иргэдийн эсрэг пуужиндаж байгаагүйг өнгөрсөн 2 жилийн дайн харууллаа Украйны фашистууд олзлогдсон олон мянган орос цэргүүдэд Женевийн гэрээний дагуу хүн ёсоор харьцсан бол оросууд Украйны олзлогдсон цэргүүдийг яргалж тамласан өлсгөлөн байлгасан эмчилгээг бүтэн өгөөгүй тахир дутуу болгожээ Украйныг фашизмаас чөлөөлөх уриатай оросууд Украйн айл бүрийн орон сууцыг пуужиндсаар байна 120 км радиустай газарт цохилт өгөх Точка У сайжруулсан хэдэн зуун тактикийн пуужинтай Украйнчууд жирийн иргэдийн эсрэг пуужиндсаны хариуд 120 км радиусын бүсэд орсон оросын хот тосгоныг пуужиндаж болох л байсан Тэд оросын фашистууд шиг зэрлэгүүд биш Женевийн гэрээгээ биелүүлсээр ирлээ Эцэст нь Орос ялначууд Босоо хөхчүүд Женкочууд та нар хичнээн ч дэмжиж орилоод дэлхийн 2т ордог гэх оросын арми дайнд ялагдсан
Орос дууссссаааан,,,
2014 оноос дайн эхэлтэл Донецк Луганск Зопорежийн 20 мянган Орос иргэдийг алж хядсан нь зүгээр л байх ёстой явдалуу хөсрий номиндарь гэх нууц нэртэй баасаа
20000 орос иргэдийг Путлерчууд баталж чадахгүй байхад чи батлаад байгаарай
Orosuud front deer bainga davshij gazar nutag hot tosgoniig chuluulij bainaa.ukrainuud udahgui ylagdahaa medeed say Zelenski 1991 onii hiliig bish 2022 onii dainii umunh hileer enhiin geree hiij boloh yum gej uharch bnaa. Getel Nomuundari ukrainuud ylaad l orosuud ylagdaj svireed dampuursan gej olon sar hudalaa burlaa daa. daanch tiim yum algaa. Oros uls dizeliin tvlshiig dotood hereglej bgaagaas 2 dahin ihiig hiij zardag tul yamarch homsdolgui bnaa. harin binzenii hubid gadaadiin oronuud zarahgui zovhon mongol kirgezstan armen ulsd ugun gej helsen iimees homsdold binzen odoogoor orosd ogt vvseegui l bna. Deer ni front zogsogo baidal ogt vvseegui orosuud davshiad l bna. deer bas orosiin hohirol mash baga baruuniihan 60000 geed bhad 0.5 say genee getel baruuniihan ukrainii hohirol 1 say hvn geed bga. Zelenski say ukraind odoo ih buu mash baga vldsen sum bhgui tehnik hyagt tank mash dutagdaltai geed bhad orosuud bvh tank hyagtaa ustguulsan ge
Эмээ уу,,,лхамсүрэн балай,,,,
Эмээ уу,,,лхамсүрэн балай,,,,
Галзуу солиотой амьтан оёг өвчин нь хөдлөөд эхэлчихээ. Чи одоо больчихлоо ээ. .
орос гитлерт хорин саяа алуулсан юм чин одоо жцсийг нь үзээрэй
Odessa Kharkov hotiin irged oros army irehiig tesej yadan huleej ba Ukraine gej tusgaar uls bish nato America tur zasagiig erinhiilugch iig tomilj ba Ukraine irged darlal hyargislald ba
Moscow dariuhan Kiev d 100%hyanaltaa togtoohgui l bol terrorism orosod auyltai Ukraine irged ch orosiin army irehiig bayrtai ugtana
yaj ch Baruunii surtal tarhi ugaalaa gesen gants unen bol Ukrain gedeg uls baihgui bolj bna haramsaltai ANU Baruunii hunii mosgui erguu udirdagch nariin 300 huviin buruu Bitgii tarhi ugaa hodoonii balai setguulch nertei pyaldaga mini
yaj ch Baruunii surtal tarhi ugaalaa gesen gants unen bol Ukrain gedeg uls baihgui bolj bna haramsaltai ANU Baruunii hunii mosgui erguu udirdagch nariin 300 huviin buruu Bitgii tarhi ugaa hodoonii balai setguulch nertei pyaldaga mini
Орос ялначууд дайны гэмт хэрэгт хамсан оролцогч болоод олон улсын биш гэхэд, Путины дараах Ардчилсан Оросын шүүхээс ял сонсоно шүү, мэдээтэй байгаарай !!!!!!!!
орсын 32 шатахууны үйлдвэрийн 13-ыг устгалаа гэжээ монголд удахгүй орсууд бензин өгч чадахгүй болно гэж шалны хог хөөрцөглөжээ москвад үй олон хүнийг автоматаар шүршиж алуулсан украйны нацист фашист алуурчид удахгүй бүрэн устах ёстой өдөр бүр белгородын хот руу бөмбөгдөж үй олон байшин хүн үхсээр байна ОРСУУД БАРУУН ХИЛ РҮҮГЭЭ ИСКАНДЕР ЦИРКОН КИНЖАЛ БУРЕСТНИК АВАНГАРД ТАНКУУДАА КРЫМИЙН ГҮҮРЭЭР МӨН ХАР ЗАИААР МӨН ХУУРАЙ ГАЗРЫН ТӨМӨР ЗАМААР БЕЛГОРОД ДОМБААС РҮҮ ЦУВААГААР ЦУВРУУЛААЧЭЭ КОНЦЕРТ ОЛОН ХҮН ЦУГЛАСАН ГАЗАРТ ЯАГААД БУУТАЙН ХҮМҮҮСЭЭР ИРГЭДИЙГ Ч ГЭСЭН АМЕРИК ШИГ ЗЭВСЭГЛЭДЭГҮЙ ЮМ БЭ ЯАГААД ЦААЗААР АВАХ ХУУЛЬ ГАРГАДАГГҮЙ ЮМ БЭ БУСАД УЛС ЦААЗЫН ХУУЛЬТАЙ УЧРААС ТЕРРОР ГАРАХГҮЙ БАЙНА
АМЕРИКИЙН ЗУРГААДАХЬ ЯЛАГДАШГҮЙ ГЭСЭН ""АБРАМСЫГ УСТГАЖЭЭ ГЕРМАНЫ ХУУЧИН ТАНКИЙГ ОЛЗОЛЖ АВСАНЫГ ТАНКАЧИД НЬ СУДАЛЖ БАЙНА
Оросын Путлер тэргүүтэй энэ үеийн удирдагчид Гитлерээс дутахгүй алуурчид болжээ! Тусгаар тогтносон нэг улсын эсрэг ийм балмад халдлага хийж байгаа нь оросууд үнэхээр тэнэгтэж байгаагаас өөрцгүй боллоо! Орос, баруун хоёр Украйны цөмийн зэвсгийг хураөж авсан байдаг! Одоо украйн цөмийн зэвсэгээ буцаагаад сэргээх хэрэгтэй! Оросыг тогтоон барих хүч бол цөмийн зэвсэг юм байна.
Америк Украйнд хориглосон олон задардаг кластерийн бөмбөг нийлүүлж байгаа шдээ.