sonin.mn

Америкийн реппер, продюсер P. Diddy буюу Шон Комбс 2028 оны хоёрдугаар сарын 5-нд шоронгоос суллагдахаар болжээ. Анх түүнийг 2028 оны тавдугаар сард суллахаар төлөвлөж байсан ч хорих ангид сахилга баттай байсан, засарч хүмүүжих хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдсан зэргийг харгалзан хугацааг нь наашлуулсан байна.


Өдгөө 56 настай Комбс Нью-Жерси муж дахь холбооны хорих ангид 50 сарын ял эдэлж байгаа юм. Тэрбээр сүүлийн 25 жилд анх удаа архи, мансууруулах бодис болон бусад хорт зуршлаас бүрэн татгалзаж, эрүүл амьдралын хэв маягт шилжсэнээ мэдэгджээ.


2025 онд шүүх түүнийг биеэ үнэлүүлэх зорилгоор хүмүүсийг тээвэрлэсэн хэрэгт буруутай гэж үзсэн ч хүн худалдаалах болон гэмт бүлэглэл байгуулсан гэх илүү ноцтой хэргүүдэд буруугүй гэж дүгнэсэн юм. Харин Комбс ялтай санал нийлэхгүй байгаа бөгөөд хэргийг дахин хянуулах хүсэлт гаргасаар байна.


Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Шон Комбс өөрөөс нь өршөөл хүссэн талаар өмнө нь мэдэгдэж байжээ.


М.Чой