Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга, байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган ашиглалтад оруулж, барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр барилгын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Баатарын Жүгдэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат барилгачин цолоор:
- “АКСИОМ констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Шаравын Төрбат,
- “Гангар групп”-ийн ерөнхийлөгч Сүрэнжавын Пүрэв,
- “Көшелик” ХХК-ийн зөвлөх инженер Сахабылын Мадетхан,
- “ОДТОБ” ХХК-ийн сантехникийн инженер Намсрайн Батжаргал,
- “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Дагвын Гүньбазар,
- “Сант номун” ХХК-ийн зургийн ерөнхий инженер Хөхийн Оюунчимэг,
- “Эн Си Ди прекон” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Доржийн Энхтүвшин,
- “Түшиг багана” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Цэндийн Ганхүрэл,
- “Цант Буянт констракшн” ХХК-ийн захирал Чогсомын Батзориг,
- “Сойл Трейд” ХХК-ийн ерөнхий захирал Анандын Батсайхан,
Сүхбаатарын одонгоор:
- Барилга, хот байгуулалтын сайд асан, ЮНЕСКО-гийн үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Бэгзжавын Мөнхбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженер Зунайн Нэрмөнх,
- “ББСМО” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэдэн-Ишийн Төгсжаргал,
- “Жигүүр гранд групп” ХХК-ийн заслын мастер багш Бямбацэрэнгийн Чанцалдулам,
- “Монкон групп” ХХК-ийн ерөнхий захирал Чимэдцэрэнгийн Дарханбаатар,
- “Аж богд Моунтэйн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвжавын Эрдэнэхүү,
Алтан гадас одонгоор:
- “Тэргүүн чансаа” ХХК-ийн дотоод засал чимэглэлчин Жүүжингийн Уранчимэг,
- “Бусана” ХХК-ийн захирал Зүмүүгийн Жаргалсайхан,
- “Могсу” ХХК-ийн мужаан Амгаланбаатарын Отгонбаяр,
- “Таван Богд Холдингс” ХХК-ийн барилгын төслийн албаны дарга Эрдэнэбаатарын Цогтбат,
- “Тоонот элеватор” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Дамирангийн Бүтэмж,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Баясгалангийн Хашчимэг,
- “Хурд групп” ХХК-ийн хяналтын инженер Дамдинсүрэнгийн Сүх,
- “Макс өргөө” ХХК-ийн дулаан, сантехникийн инженер Мөнх-Очирын Болорцэцэг,
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот, суурин, ариутгах татуургын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Пүрэ-Ойдовын Очирдаваа нарыг шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл9
орос гуравдугаар сургуулийн эцэг эхийн мөнгийг авсан сурагчдын орон сууцны барилга барихаар хотоос газар худалдаж аваад 70 хувийг барьж гэрчилгээ авсан 12 давхрын материиалтай битүүлэх үлдсэн компаныг зогсоосныг дуудаж ажлыг нь хийлгэнэ үү эсвэл гадаад зугтаж гарсан уу дуудаад үүрэг өгч болдоггүй юм уу гучин зургаан айл хүүхпийн орон сууц зогсоогоод хоёр жил боллоо луйварчдын хөрөнгийг хураах зарлиг гаргаж өгөөчээ
тэтгэвэрт гараад 20 30 н жил зүгээр суусан хөгшчүүл хөдөлмөрийн баатар болоод байх юм. Сонирхолтой! Үнэхээр амжилт гаргасан бол тухайн үедээ ажил хөдөлмөр хийж байх үедээ л шагнагдмаар юм.
Монголчуудаа өөрсдөө дизайн хийж барь. Хамаагүй хямд өртөгөөр илүү сайхан онгоцны буудлыг Монгол дангаараа бариач. Үргэлж гадаадынханд найдах хэрэггүй. Барилгачид онгоц буудал барих чадалгүй, дизайн хийх чадваргүй, үндэсний барилгын тооцоо хийдэг программгүй хэрнээ хөдөлмөрийн баатар цолоор шагнуулах нь ичиж үхмээр гутамшиг юм.
Mongoliin arhetektyr gej haichsan yum be?...Bidend arhetektyriin zyrag nom Maidar dargiin nomnuud soz-iin yed baidag bailaa,odoo ene chagt chini ter deer yeiinheesee dordood baigaam bis uu?....yndesnii eerdiin arhetektyraaraa baharhmaar bna,yagaad Mongold irsen gadniihan MONGOL ARHETEKTORIIN yraar yysgesen barilaga baisin harj bolohgyi gej,manai arhertektyr gebel yu bna be?.?..oiriin yed niitleed egeech!!!!!!!ger helbertei tom tom baisin ch yadag yum be?......Odoo sineer barih gej baigaa sine hotdoo ene talaasaa yndesnii barilagiin talaasaa bodmoor bisuu.........
Монголд өөрийн гэсэн барилгын хийц, ачаалал, даац, газар хөдлөлд тэсвэрлэх чадварыг тооцдог программ байхгүй юм чинь яаж барилга архитектур хийхэв. Хятадын бэлэн загварын тооцоог ашиглаж барилга барих гэж байгаа Монголд зохион бүтээгч төрөхгүй шүү. Гутамшигтай худалчууд өөрийнхөө улсын программ бүтээчихгүй хятадын царайг харж суудаг.
тэтгэвэрт гараад 20 30 н жил зүгээр суусан хөгшчүүл хөдөлмөрийн баатар болоод байх юм. Сонирхолтой! Үнэхээр амжилт гаргасан бол тухайн үедээ ажил хөдөлмөр хийж байх үедээ л шагнагдмаар юм.
Монгол ч яах аргагүй найдваргүй оросжсон орон юм. Буриадуудыг өөд татаж, Хужаа Хасаг, Дөрвөд гэж турхирдаг Хүрэлсүхийн үед бүүр утгаа алдлаа.
Монгол ч яах аргагүй найдваргүй оросжсон орон юм. Буриадуудыг өөд татаж, Хужаа Хасаг, Дөрвөд гэж турхирдаг Хүрэлсүхийн үед бүүр утгаа алдлаа.
Жүгдэр гэж хамгиин хогиин хүн чанаргүй хииж бүтээсэн гавьтай зүйлгүй өвгөн баатар болж бх шиг