sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Панам Усын Гадаад хэргийн сайд Хавиер Эдуардо Мартинез-Ача Баскезтай утсаар ярив.


Талууд бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулах нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах чухал алхам болохыг онцолж, уг хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.


Түүнчлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа, эдийн засаг болон олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцож, панамын тал Монгол Улсын уул уурхай, ялангуяа зэсийн салбар болон төмөр замын хөгжлийн туршлагыг сонирхож буйгаа илэрхийлэв.