“Ноёноор оролдвол толгойгүй, нохойтой уралцвал хормойгүй” гэдэгчлэн хойноос чимээгүйхэн гэтэж ирээд хотонд маань “жаалж”, эзэн суусан “Рио Тинто” буюу Оюутолгойн эсрэг дуугарсан бүхэн чимээтэй, чимээгүй намнуулдаг жишиг Монголын төрд амь бөхтэй болжээ. 2009 оноос хойш энэ компани Монголын улстөрчдийг ил, далд тэжээн тэтгэж, өөрийн армиа бүрдүүлээд зогсохгүй, 17 жилийн хугацаанд баялгийг маань ашиглахдаа нэг ч төгрөгийн ногдол ашиг өгч үзээгүй нь 2025 оны сүүлээр зохион байгуулагдсан УИХ-ын “Хяналтын сонсгол”-оор ил болж байлаа.
“Оюутолгой” гэсэн малгайн дор ганцхан гэрээгээр хүдрийн асар их нөөцтэй Жавхлант, Шивээтолгойн хоёр том зэсийн ордыг маань “Онтрэ”-гээр халхавчлан ашиглахаар улайрч, усны төлбөрөөс зугтааж, татварын асар их өрийг бий болгосон гээд компанитай холбоотой сайнаас илүү саар мэдээлэл нь жин дарж байсныг гурван өдөр хуралдсан нээлттэй сонсголоор ил болгож байлаа.
Үүний дараа Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойгоос Монголын хүртэх өгөөжийг 60 хувьд хүргэх, зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах, 2026 онд ногдол ашиг авах шаардлага тавьж байсныг уншигч та тодхон санаж буй биз ээ. Гэвч улс төрд юу өрнөсөн нь тодорхой бөгөөд иргэдийнхээ эрх ашгийг хамгаална аа хэмээсэн Г.Занданшатар зургаан сар ч хүрэхгүй Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, дараагийн Засгийн газар байгуулагдсан түүхийн гэрч нь бид өөрсдөө юм. Тэгвэл дараагийн Засгийн газрыг толгойлсон залуу Ерөнхий сайд Н.Учрал ч Оюутолгойтой ойлголцолд хүрэхийг эрмэлзсэн, уулзсан, хүссэн, шаардсан нь бас үнэн.
Төрийн сайд дуудахад ч ирдэггүй “том толгой”-той Оюутолгойн удирдлагууд хийгээд “Рио”-гийн талын төлөөллийг өмнөө суулгаж байгаад “Оюутолгой өгөөж биш өр үйлдвэрлэж байна.
53 хувийн өгөөж хүртэх төслөөс зөвхөн татвараа л авлаа. Үйлдвэрлэл явагдах тусмаа Монгол Улсыг өрөнд оруулж байгаа энэ төслийн хүүг бууруулъя. Зээлийн хүүг 7 жил хэлэлцэж байгааг богиносгох ёстой. Саналыг хүлээж авахгүй бол та бүхэнтэй хамтран ажиллах боломжгүй. Бидний эцэг өвгөдөөс үлдээсэн Монголын баялаг бол ард түмний өмч” хэмээн эрс шулуухан мэдэгдэж байлаа. Үүний дараа Риогийн тал буулт хийж,
-Зээлийн хүү болон менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах
-Зардлыг 30 их наядаар бууруулах
-Хүртэх өгөөжийг 13 их наядаар нэмэх
-Ногдол ашгаа 2026 онд авах гэсэн хэлцэлд хүрч байлаа.
Хамгийн чухал нь 2037 онд гацчихаад байсан ногдол ашгаа бид 2026 ондоо багтааж өгөх амлалтыг тэд Ерөнхий сайдад өмнө нь сууж байгаад өөрсдөө өгсөн шүү. Н.Учралын түүхэнд үлдэх шийдвэр ч энэ юм. Гэтэл өнөөдөр өрнөж буй улс төрийг анхааралтай ажиглавал Оюутолгой дахин Засгийн газрын хувь заяаг хөндөхөөр улайрч эхэлсэн дүр зураг ажиглагдах болов.
“КОП”-ын дараа Засгийн газар хөдлөх нь ээ гэсэн мессежийг нийгэмд хаяж өгч, Н.Учралын Засгийн газар унах нь тодорхой боллоо хэмээн гар хөлүүдээрээ бичүүлж, улстөрчдөө хөлслөх ажилдаа ч тэд улайран орцгоожээ.
Монголын 3.5 сая ард иргэдэд ногдол ашиг өгөхөөс илүү угжны хэдэн улстөрчдөө тойглож, санхүүжүүлэх нь тэдэнд хамаагүй хямдхан учраас арга ч үгүй биз. Оюутолгойг сөхөхгүй байх цагт улс төр үхмэл байдалтай намжиж, эрх ашиг нь хөндөгдөх бүрт улсаараа талцан зодолдож, Засгийн газрын “тойрох” зурагддаг энэхүү жишиг дахин давтагдах магадлал өндөрслөө. Хамгийн анх Н.Алтанхуягийн Засгийн газраас эхлээд л “Рио Тинто” өөрт таалагдсанаа албан тушаалд нь ам бөх байх амлалт өгүүлэн амь бөхтэй суулгаж, эрх ашгийг нь хөндсөн хэнбугай ч “өшиглөн” буулгаж байсан жишээ энэ удаа ч давтагдах магадлалтай болжээ гэсэн үг.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх асуудлыг хөндсөн нь манай Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болсон. Оюутолгойн эсрэг дуугарсан Ерөнхий сайд бүхэн огцордог” хэмээн сонсголын үеэр мэдэгдэж байлаа.
Тиймээс дараа, дараагийн Засгийн газрууд ч ам бөхтэй байя, амьд л үлдэх нь чухал хэмээн толгойг нь илж явсаар Монголын улстөрчдийг Риогийнхон хүслээрээ удирдаж чадна гэдэгтээ эрдсэн нь эндээс ил болж байна. Оюутолгой сөхөгдөх бүрийд эрх баригчдын дотоод зөрчил хурцдаж, бүлэглэлүүд идэвхжиж, эхэлдэг нь нууц биш болжээ. Эндээс ганц л асуулт гардаг нь өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн оролдлого хэнд ашиггүй вэ. Энэ асуултад хариулахын тулд мөнгө хаашаа явдаг, хэнийг санхүүжүүлдэг, ямар гэрээ байгуулагдсан, ямар компаниуд үйлчилгээ үзүүлдэг, ашиг сонирхол нэг хүмүүс нь хэн бэ гэдгийг гаргаж ирэхэд л болох асуудал юм. Монголын ард түмний баялаг болох стратегийн энэ том ордын үлдэх өгөөж, гарч буй зардал, төлж буй татвар, зээлийн хүү, ногдол ашиг цөм ил байх ёстой ч тэр асуудлыг ил гаргаж ирсэн, сөхсөн, хөндсөн, үр дүнд хүрэх гэж оролдсон улстөрч бүрээ намнаж, Засгийн газар болгоноо нураагаад байвал тамын тогоондоо 10, 20 жил гацаж, ногдол ашиг авах үлгэрээ дахиад ч арван жил ярьсаар суух биз ээ.
Тиймээс одоо ард түмэн өөрсдөөсөө хийгээд өрөөлийн гар хөл болж буй улстөрчдөөсөө нэг л зүйлийг асууя. “Монголын төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүд та бүхэн манай тал уу, баавгайн тал уу” гэж. “Та бүхэн Монголын эрх ашгийг хамгаалах уу, тогтолцооноос ашиг хүртэх буюу Риогийн гар хөл болох уу” гэдгийг асууя.
Оюутолгой зөвхөн уул уурхайн нэг төсөл, эсвэл өнөөдрийн Засгийн газрын хувь заяаны асуудал биш бөгөөд Монголын алс ирээдүйн асуудал учраас ард түмэн одоо л санаж, сэрж, асууж шаардаж, ногдол ашгаа авахын төлөө шаардлагатай бол жагсаж, тэмцээд ч хамаагүй Засгийн газрынхаа талд зогсох нь чухал өдрүүд намрын их ажилтай зэрэгцэн үүсэж магадгүй болжээ. Монголын ард түмний заяа гэж байдаг бол маргааш бид ногдол ашгаа авч чадна. Харин Риогийн ноёдын гар хөл болсон улстөрчид санасандаа хүрч төр засгаа тонгорч гэмээнэ 2037 он хүртэл төрөө самарч, түмэн олноороо талцаж суух л ганцхан сонголт бидний өмнө ирлээ. “Рио”-гоор оролдвол суудалгүй болдог жишгийг Н.Учрал давтах вий дээ.
Х.Цэцэн
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
ОЮУТОЛГОЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА РИОТИНТО КОМПАНИЙ АРД ДЭЛХИЙН ЭЗЭД РОТШИЛДЫН ГЭР БҮЛ БАЙДАГ‼️ Ротшильд бол зүгээр нэг баян нэр нөлөөтэй гэр бүл биш, Тэд бол орчин үеийн улс төр банк санхүү, геополитикийн "архитектор" буюу үндэслэгчид юм. Ротшильдын гэр бүлийн хүч хүрээ нь тэдний ил харагдах хөрөнгөндөө биш, харин төв банкуудын сүлжээнд байдаг. Тэд НҮБ Дэлхийн олон орны Төв банк, Олон улсын валютын сан Дэлхийн банк зэрэгт хувь эзэмшил эсвэл шийдвэр гаргах түвшний далд нөлөөтэй гэгддэг. Дэлхийн баялаг мөнгийг хэн хянана, тэр улсыг хянана" гэдэг Майер Ротшильдын алдарт зарчим одоо ч хэрэгжсээр байгаа юм. Тэдний гэр бүлийн хамгийн том нууц нь "Strength in Unity" буюу эв нэгдэл. Тэд өөрсдийн хөрөнгийг гадагш урсгахгүй, зөвхөн гэр бүл дотроо хянах хатуу дүрэмтэй. Европын хаад, язгууртнуудаас эхлээд өнөөгийн АНУ-ын Ерөнхийлөгчид хүртэл тэднээс үүрэг даалгавар эсвэл санхүүжилт улс төрийн эрх мэдэл авдаг нь нууц биш.
Н.Учрал Рио Тинтогоор оролдож чадаагүй ээ, харин ч гар хөл нь болчихоод яваа шүү дээ. Худлаа ганц, хоёр худлаа өөрчилсөн болж хэлэлцээрт гайхамшигтай үр дүн гарлаа гэж хүмүүсийг хуурахаас, шийдэх сонирхол, мэдлэг чадвар байхгүй болох нь тодорхой болсон. Ард түмэн Оюу Толгой дээр хууртахаа больсон...
Н.Учрал Рио Тинтогоор оролдож чадаагүй ээ, харин ч гар хөл нь болчихоод яваа шүү дээ. Ганц, хоёр худлаа тоо өөрчилсөн болж жүжиглээд, хэлэлцээрт гайхамшигтай үр дүн гарлаа гэж хүмүүсийг хуурахаас, шийдэх сонирхол, мэдлэг чадвар байхгүй болох нь тодорхой болсон. Ард түмэн Оюу Толгой дээр хууртахаа больсон...
ОЮУТОЛГОЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА РИОТИНТО КОМПАНИЙ АРД ДЭЛХИЙН ЭЗЭД РОТШИЛДЫН ГЭР БҮЛ БАЙДАГ‼️Эртний хаад газар нутгийг эзэлдэг байсан бол, Ротшильд шиг гэр бүлүүд "Мөнгөний урсгалыг" эзэлсэн. Тэдний гарт байгаа мөнгө бол зүгээр нэг цаас биш, харин Дэлхийн хүн бүрийн амьдралыг удирдаж болох "Хүчний удирдлага" юм. Ротшильд болон Рокфеллерийн гэр бүлүүдийн хоорондын "Нөлөөллийн хуваарилалт" буюу Дэлхийг хэрхэн хувааж авсан тухай мөн Монголтой холбогдох Уул уурхай, банкны салбарт сэжүүрүүдийн талаар бичье! Энэ хоёр гэр бүлийн талаар ярихад Дэлхийн "Банкны эзэнт гүрнийг Ротшильд "Эрчим хүчний эзэнт гүрнийг" Рокфеллер гэж хоёр хувааж үзэж болно. Тэдний нөлөөллийн хуваарилалт болон Монголтой холбогдох сэжүүрүүд маш сонирхолтой. Монгол шиг баялаг ихтэй орон эдгээр гэр бүлүүдийн хараанаас гадуур үлдэнэ гэдэг боломжгүй юм. Тэд дэлхийг шууд утгаараа "хувааж" аваагүй ч, салбар бүрт хэн нь "Загалмайлсан эцэг" байхаа тохиролцсон байдаг.
МОНГОЛЧУУД 2026 ОНД ОЮУТОЛГОЙГООС АШИГ ХҮРТЭХ БАЙХГҮЙ БОЛСОН УУ? ?????????????
ОЮУТОЛГОЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА РИОТИНТО КОМПАНИЙ АРД ДЭЛХИЙН ЭЗЭД РОТШИЛДЫН ГЭР БҮЛ БАЙДАГ‼️Ротшильд Европыг эзэмшиж Тэдний хараат Төв банкууд болон алтны арилжаа дээр тогтдог. Европын холбоо, Их Британийн санхүүгийн систем, Израилийн геополитик бол тэдний "тоглоомын талбай". Тэд Дэлхийн санхүүгийн урсгалыг "сувгаар" нь хянадаг. Ротшильдын гэр бүлийн Монголын алтны салбар дахь нөлөө нь шууд уурхай ухахаас илүү алтны арилжаа, үнэлгээ, санхүүгийн зуучлал дээр төвлөрдөг. #Ротшильдын гэр бүл олон зуун жилийн турш Дэлхийн алтны үнийг тогтоодог цөөн хэдэн банкны нэг байсаар ирсэн. Монгол Улсын Төв банк гэгдэх Монголбанкны алтны нөөц олон улсын зах зээлд гарахдаа тэдний тогтоосон үнэ, тэдний хянадаг биржийн системээр дамждаг. Оюу Толгойн алт, зэсийн баяжмалыг борлуулах, даатгах, олон улсын банкны хамтын ажиллагааг зохион байгуулахад Ротшильдын нөлөө бүхий санхүүгийн байгууллагууд стратегийн зөвлөхөөр оролцдог. Тэд Монголын баялгийг газар дээр нь биш, харин "дансан дээр" нь хянадаг.
ОЮУТОЛГОЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА РИОТИНТО КОМПАНИЙ АРД ДЭЛХИЙН ЭЗЭД РОТШИЛДЫН ГЭР БҮЛ БАЙДАГ‼️Тэд Монголын алтыг хэзээ, ямар үнээр, хаашаа урсгах вэ гэдгийг олон улсын валютын нөөцийн дүрэм журмаар дамжуулан "алсаас" удирддаг. Рокфеллерт бол Америкт төвтэй бөгөөд Тэдний хүч Газрын тос Аж үйлдвэр, болон Боловсрол/Анагаах ухааны сангууд дээр тогтдог. Хойд ба Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн зарим хэсэг тэдний нөлөөнд байдаг. Тэд бодит баялаг болон технологийг хянадаг. Рокфеллерийн гэр бүл мөнгөнөөс илүү "системийг" өөрчлөхдөө гаргууд. Тэд Монголд эрүүл мэнд, боловсролын салбарт "буяны үйлс" нэрээр нөлөөгөө тогтоодог. Рокфеллерийн сайн үйлсийн сан Дэлхийн анагаах ухааны боловсролыг ялангуяа Барууны стандарт, эм тарианы хамааралыг үндэслэгчид юм. Монголын эрүүл мэндийн салбарын стандартууд, ДЭМБ-аас өгч буй удирдамжууд нь эцсийн дүндээ Рокфеллерийн санхүүжүүлдэг судалгааны хүрээлэнгүүдээс эхтэй байдаг.
ОЮУТОЛГОЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА РИОТИНТО КОМПАНИЙ АРД ДЭЛХИЙН ЭЗЭД РОТШИЛДЫН ГЭР БҮЛ БАЙДАГ‼️ Тэд "биднийг эмчилж байгаа" мэт боловч цаад утгаараа Дэлхийн эмийн зах зээлийн хамаарлыг бий болгодог. Рокфеллерийн тэтгэлэг болон тэдний санхүүжүүлдэг Барууны их сургуулиудад Монголын үе үеийн бодлого тодорхойлогчид, эдийн засагчид боловсордог. Эдгээр хүмүүс эх орондоо ирээд Рокфеллерийн загварчилсан "Чөлөөт зах зээл"-ийн дүрмийг хэрэгжүүлдэг нь нэг ёсондоо "Оюуны колоничлол" явуулдаг юм. Монголын эдийн засгийн "зүрх" болсон Оюу Толгой төслийн гол хувьцаа эзэмшигч Rio Tinto групп болон түүнийг санхүүжүүлэгч томоохон хөрөнгө оруулалтын банкуудын ард Ротшильдын гэр бүлийн нөлөө түүхэн утгаараа маш гүнзгий байдаг. Тэд стратегийн зөвлөх болон санхүүгийн гүүр болж ажилладаг.
ОЮУТОЛГОЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА РИОТИНТО КОМПАНИЙ АРД ДЭЛХИЙН ЭЗЭД РОТШИЛДЫН ГЭР БҮЛ БАЙДАГ‼️Рокфеллерийн ашиг сонирхол ихэвчлэн эрчим хүч болон стратегийн ашигт малтмал дээр төвлөрдөг тул Монголын нүүрс, уран, газрын ховор элементийн салбарт орж ирж буй Барууны томоохон сангууд BlackRock, Vanguard дотор Рокфеллерийн гэр бүлийн сангуудын оролцоо далд хэлбэрээр байдаг. Монголын арилжааны банкуудын гадаад дахь харилцагч банкууд болон валютын урсгал нь эцсийн дүндээ тэдний хянадаг Европын том банкуудын сүлжээгээр дамждаг.
Засгийг огцруулая гэж АН ыхан яриад байгаа Тэхлээр тэд Риогийн гар хөл гэсэн үг үү Нээрээ нөгөө ногдол ашгаа яриачээ 2026 онд гэсэн биз дээ АН тэрний эсрэг байна уу Тайлбар хиймээр
Мэдрэлүүдээ Еврей эзэдтэй Рио Тинто Оюу Толгойг зуун хувь эзэмшиж байгаа. Оюу Толгойгоос ногдол ашиг авна гэсэн мэдрэл бодлоосоо сал. Оюу Толгойгоос ашиг хүртэх ганц л арга байна тэр бол Оюу Толгойн луйврын гэрээг зогсоож Рио Тинтог хөөж явуулаад Оюу Толгойгоо авч үлдэх ганц л арга байна.