БЕРН, 2026 оны наймдугаар сарын 21 /Kazinform/. Чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулсан газар дорх сайтар хамгаалагдсан хадгалах байгууламжуудыг Швейцарын Альпийн нуруунд барьж эхэлжээ. Энэ тухай BILD цахим хуудсанд бичсэнийг эш татан Kazinform агентлаг мэдээллээ.
Энэхүү байгууламж нь газрын гадаргуугаас 100 гаруй м-ийн гүнд байрлах бөгөөд үйлчлүүлэгчид алт, мөнгөн дэвсгэрт, урлагийн бүтээлүүд болон үнэтэй автомашинуудаа хадгалах боломжтой.
Агуулахын төслийг Швейцарын бизнес эрхлэгч Томас Гассерын эзэмшлийн Brünig Mega Safe AG компани хэрэгжүүлж байгаа ажээ. Барилгын ажил энэ оны нэгдүгээр сард эхэлсэн бөгөөд хамгаалалтын бүсийг босгох ажил үндсэндээ дууссан байна. Эхний байгууламжууд 2028 онд бэлэн болно. Нэг байгууламжийн үнэ ойролцоогоор 1 сая евро бөгөөд худалдаж авсан үйлчлүүлэгч түүнийг 99 жилийн хугацаанд ашиглах эрхтэй. Эхний гэрээ хэлцлүүдийг хэдийн байгуулжээ.
Нийтдээ Альпийн нуруунд 20-25 хадгалах байгууламж барих бөгөөд тэдгээрийг ашиглах эрхийг газрын бүртгэлд оруулах тул энэ нь ердийн банкны сейф бус харин бүхэл бүтэн үл хөдлөх хөрөнгө болж байгаа юм.
Мөн хулгай, халдлага, байгалийн гамшгаас хамгаалахын тулд аюулгүй байдлын олон түвшний системийг байрлуулжээ. Агуулах руу орж буй хүмүүс хэд хэдэн хаалт, хяналтын цэгүүдээр дамжина.
Сүүлийн нэг жилд дэлхий даяар өдөр бүр хоёр хүн тэрбумтнуудын эгнээнд орж байгаа тухай Hurun Report судалгааны төв мэдээлсэн байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 09 сарын 10,
2026
Сэтгэгдэл5
газар доор амьдардаг тербумтнууд үлдээд бусад нь хамаагүй юу
Швейцарийн баян улс гэж шаана. Үнэндээ Швейцарийн банкинд оффшор данс байдаг тэр дансаар нь дэлхийн улс орнуудын томоохон улс төрийн хулгайч авилгачид мөнгөө Швейцарийн банкны офшор дансанд хийж Швейцарийн засгийн газар тэр бохир мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж ашигладаг.
Тэгвэл шал балиар сэжгийн улс байна ш дээ! Бохир, бузартай мөнгийг хадгалдаг, хулгайч авлигчид ад үйлчилдэг улс юм байна!
66.181.179.202 Одоогоос арваад жилийн өмнө Швейцарийн банкинд монголын 17 тэрбум доллар байгаа гэсэн мэдээ их гардаг байсан одоо энэ мэдээ сураггүй болсон байна. Энэ нь монголын 17 тэрбум доллар Швейцарийн банкны офшор дансанд байна гэсэн үг. Швейцарийн банкны офшор дансанд дэлхийн бүх авилгачид мөнгөө хадгалж Швейцарийн банк засгийн газар тэр мөнгийг эргэлтэнд оруулж ашигладаг.
Dear the citizens of Europe: End endless bloodshed regardless of outcome. Failure to end will kill your future. Collect the taxes from rich,richer and the richest people. Deport all illegal foreigners back to their origin. End this rat lifestyle.Regardless of the wealth bunker lifestyle is rat mentality. Law and order.Rule of law.No one is above the law.Separation of powers.Free speech. Racism segregation are heinous crimes against humanity. Death to kleptocracy and cronyism. Sincerely Iron Leader the Great