ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жо Хён нар 8-р сарын 19-ний өдөр Сөүл хотноо хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ, өдгөө дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиогоогүй өөрчлөлт эрчимжиж, ялангуяа энэ он гарснаас хойш олон улсын нөхцөл байдал огцом донсолгоотой болж, орон нутгийн мөргөлдөөн хурцдан өргөжиж байна. Энэ нь дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ч таагүй үр дагавар учруулж байна гэжээ.
Тэрбээр, БНХАУ, БНСУ бол мөнхийн найрсаг хөрш, урт хугацааны хамтын ажиллагааны түншүүд юм. Иймээс хоёр тал харилцаагаа эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. БНСУ-ын тал өөрийн язгуур ашиг сонирхолд тулгуурлан, гадаад харилцаагаа бие даан хөгжүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн байна.
Хэдхэн хоногийн дараа БНХАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жилийн ой болно. Хятадын тал БНСУ-тай хамтран хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг шинэ шатанд гарган, хөгжлийн шинэ төлөв нээхэд бэлэн байна. Хоёр тал дээд түвшний харилцааг үргэлжлүүлж, ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулан, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулах хэрэгтэй гэж Ван И онцлов.
Жо Хён хэлэхдээ, БНСУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар харилцан амжилттай айлчилсан нь хоёр орны харилцаа бүх талаар сэргэх эрчийг бэхжүүлсэн гэв. Тэрбээр Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ оны 11 дүгээр сард Шэньжэнь хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус уулзалтад оролцох, мөн ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг боломж болгон дээд түвшний харилцааг улам нягтруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн эдийн засаг, худалдаа, өндөр технологи, хиймэл оюун ухаан, залуучуудын зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээг түргэтгэн, БНСУ, БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг хүсэж байна гэсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 09 сарын 10,
2026
Сэтгэгдэл3
Монголд оршин суугаа гадаад иргэдээс гэмт хэрэг, зөрчилд хамгийн их холбогдож буйн хятад иргэд байна. 2026 оны эхний улиралд 34 улсын 2340 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоноос 1506 буюу 64% нь хятад иргэд байна. Өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хятадын 794 иргэнийг албадан гаргасан бөгөөд энэ жилийн байдлаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хятад иргэдийн тоо хэд дахин өссөн болох нь харагдаж байна. Хятадууд Улаанбаатар хотод тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газар ширээний охидтой караоке зэргээр халхавчлан хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж хууль бусаар хятад руу гаргаж биеийн үнэлүүлсэн хэрэг гарч байсан бөгөөд улмаар тус монголын 28 иргэнийг хятадаас эх оронд нь буцаан ирүүлж байсан гашуун түүх бий. Саяхан хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж дууссан Ногоон нуур 1008 айлын орон сууц төслийн удирдагч Янг Яао нь оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй олон тооны хятад иргэдийг хууль бусаар ажиллуулсан гэх хятадуудын монголын хуулийг үл тоож гэмт хэрэг үйлдсэн
死局!中國人家底光光了:全民靈活就業,何不食肉糜?撿垃圾變難,有人改成偷了;萬千行業萎靡,都弄不到錢;女性靠賣色,也賺不來錢了。還有救?Муухай төгсгөл! Хятадын нөөц баялаг шавхагдаж байна: Бүх хүнд уян хатан ажлын байр олгох нь улам бүр хүсээгүй болж байна. Хог хаягдлыг цуглуулах нь хэцүү болж, заримыг нь хулгай хийхэд хүргэж байна; тоо томшгүй олон салбар зогсонги байдалд орж, мөнгө олоход хэцүү болгож байна; биеэ зарж буй эмэгтэйчүүд хүртэл ашиг олохоо больсон. Ямар нэгэн найдвар байна уу?
Dear foreign ministers: A lot of things will happen. Nuclear North Korea is the sign of failed establishment. Both of you need reform and modernization. The people are sick and tired of this rotten establishment.Income and wealth inequality will destroy your legacy-fake communism. Sincerely Iron Leader the Great