Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх барьж суусан таван жилийн хугацаандаа “амаргүй цаг үе” гэдэг үгийг мөн ч их ашиглаж билээ. Гэвч экс Ерөнхий сайдын амаргүй цаг үе нь дотоодын хэдэн аж ахуйн нэгжээ дайсан гэж зарлачихаад, тэдэнтэйгээ зодолдож байснаас халиагүй гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй. Начир дээрээ жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна.
Гэлээ гэхдээ “амаргүй байна” гэж гоншигоносонгүй, тохирсон цаг хугацаандаа таарсан шийдвэр, шийдлээ гаргаад улс орныг уруудан доройтуулчихгүй, урдах төр засгаа муулж, дэвсэлчихгүй авч явахыг хичээсээр байгааг нь та бид харж байна.
Ард түмний санал хүсэлт, шүүмжлэлд мэдрэмжтэй хандаж, хүссэн шийдвэрийг нь, хүлээсэн бодлогыг нь 100 хоногийн хугацаанд чөлөөлж байгааг нь худлаа гэх хүн гарахгүй байх. Гэвч экспортлогч бус импортлогч орны зовлон Н.Учралын Засгийн газрын толгойн өвчин болж, урд өмнөх жилүүдэд олонтай давтагдсан ч шийдэж чадахгүй явж буй шатахууны хомсдол намрын их улс төртэй зэрэгцэн босож ирлээ. Дэлхий дахины геополитикийн амаргүй цаг үе гэдэг чинь одоо л жинхэнэ утгаараа дан ганц Н.Учралын бус монголчуудын толгойн өвчин болоодхов.
Дайн өчигдөр болоогүй...
Ингэж хэлж, шүүмжилсэн олон хүн байгаа. Энэ бол мэдээжийн асуудал. ОХУ-ын Украинтай хийж буй дайн 4.5 жилийн хугацаанд үргэлжилж буй нь туйлын үнэн. Өнөөдөр бус өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэд, хэдэн удаа шатахууны хомсдолд орж, улсаараа шатахуун түгээх станцуудынхаа гадаа очерлож байсан нь бас үнэн. Ерөнхий сайд Н.Учралын яг одоо туулж буй бэрхшээлтэй асуудал Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газрын үед ч монголчуудын хэрүүлийн сэдэв болж байсныг эргэн санацгаая. ОХУ тухай бүрт гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, хилийн үнэдээ өөрчлөлт оруулахгүйгээр өөрөөсөө илүүчилж, өөр нэг улсын ард түмний асуудлыг шийдэж явсан нь бас үнэн.
Дэлхийн геополитикийн нөхцөл байдал цаашдаа улам бүр тодорхойгүй байдал руу орно гэдгийг төр засгийн удирдлага, экс Ерөнхий сайдууд маань эртнээс тооцоолж, нөөц бүрдүүлэх ажилдаа яагаад анхаарсангүй вэ гэдэг нь харин асуултын тэмдэгтэй сэдэв.
Монгол Улс өнгөрсөн 30 гаруй жилийн туршид яагаад шатахуун нөөцлөх агуулах, саваа бэлдэж болоогүй юм бэ. Яагаад дайн эхэлсэн 4.5 жилд дотоодын хэдэн аж ахуйн нэгжээ “зодож”, худалч хулгайчаар нь цоллон хөөцөлдөж гүйх бус гадаад нөхцөл байдлаа анхаарч, нөөцийн саваа бэлдсэнгүй вэ гэдэг нь шүүмжлэх ёстой сэдэв мөнөөсөө мөн. Муу, муухайгаар цоллуулж, муухай сайхнаар дуудуулж байгаа ч Г.Дамдинням эрдэс баялгийн салбар удирдаж, Н.Учрал засгийг толгойлж байх цагтаа харин агуулах савтай байя гэдэг санаачилга гаргаж, 33 жилийн дараа Монгол Улс анх удаа 3 сарын нөөц бүрдүүлэх 300 мянган м3 багтаамжтай, 22 шатахууны нөөц, агуулах сав барихаар 20 тэрбумын зээл олгох шийдвэр гаргажээ. Нөөц бүрдүүлэлтэд хамгийн чухал нөлөө үзүүлэх, Монгол Улсын нэн тэргүүнд шийдэх ёстой 3 том асуудлын нэг гэдгийг Долоон буудлын Должин эмээ ч мэдэж байв. Гэтэл манай эксүүд үүнийг мэдээгүй юу эсвэл мэдсэн ч мэдэн будилсаар энд хүрсэн үү.
Н.Учралын Засгийн газар харин шатахууны хараат байдлаас гарах 3 том асуудлаа шийднэ гэдгээ олон нийтэд зарлалаа.
-Нэгдүгээрт, 1 сарын л нөөц бүрдүүлэх агуулахын багтаамжаа өргөтгөж, 3 сарын нөөц бүрдүүлэх агуулах барих
-Хоёрдугаарт, 3 сая тонн газрын тосны нөөцтэй ч дөнгөж 400 мянган тонны нөөцөө тогтоогоод буй учраас хайгуулаа эрчимжүүлж, нөөцөө нэмэгдүүлэх
-Гуравдугаарт, Газрын тос боловсруулах үйлдвэрээ нэн яаралтай ашиглалтад оруулна гэв. Улмаар, Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд үүсээд байгаа гацааг нэн яаралтай горимоор хууль батлуулан арилгаж, 4500 ажилтан, алба хаагчид 24 цагаар үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажиллаж байгаа нь энэ Засгийн газрын хийсэн том ажил.
Монополь байдлыг задлах нь зөв, буруу
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2026.08.05/ хуралдаанаас гаргасан “Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор шатахууны бүх төрлийн гаалийн албан татварыг 2027 оны 02 дугаар сар хүртэл тэглэж, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан ААН хийгээд иргэд хилээр чөлөөтэй шатахуун, дизель түлш нэвтрүүлэх буюу “нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлнэ” гэдгээ зарлалаа. Үүнийг олон хүн хүсэж, хүлээж байсан нь үнэн. “Монополь байдлыг хал, хэн чөлөөтэй нь хилээр шатахуун оруулж ирэх боломжийг хангаж өг. Тэгвэл дутагдалтай, хараат байдлаас гарна” хэмээн иргэд шүүмжилж байлаа.
Ерөнхий сайд Н.Учрал ч үүнийг соргог анзаарч, шатахуун импортлох зөвшөөрөлтэй 200 гаруй ААН-ийн хэн нь ч хуулийн нөхцлөө хангаад оруулж ирсэн байсан хориг саад тавихгүй гэдгээ зарлав. Гэтэл дахиад л мушгин гуйвуулж “Н.Учралын Засгийн газар үнэнд бууж өглөө. Өөрсдөө чадахгүй учраас иргэдээ амиа бодоорой гэчихлээ” хэмээн шүүмжлэх нь тэр.
Эндээс нэг л асуулт гарч ирнэ. Монополь байдлыг задлах нь зөв юм уу, эсвэл буруу юм уу. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдэгдэл хийхдээ “Шатахуун импортлох зөвшөөрөлтэй 200 гаруй ААН байгаа ч ердөө 20 хүрэхгүй нь шаардлагаа бүрэн хангаж, хилээр шатахуун оруулж ирдэг. Энэ байдлыг задална. Хуулийн шалгуураа хангасан иргэн байсан ч 200 литрээр нь оруулж ирэх эрхийг нээж байна. Гагцхүү шатах, тослох материал гэдгээ бодож стандарт, дүрэм журмаа мөрдөцгөөе” гэв. Товчхондоо, дургүйгээ хүрвэл хаалгаа барьж, хавчин гадуурхдаг гэж шүүмжлүүлдэг цөөхөн хэдхэн ААН-үүд бус та бүхэнд ч оруулж ирэх эрх нь нээгдсэн шүү гэдэг мессеж өгчээ. Гэтэл “Импортлогч хэдэн ААН-тай үгсэн хуйвалдаж байна. Цаашдаа үнээ нэмнэ гэдгээ зарлалаа. Тэдэнд төрийн мөнгөөр агуулах барьж өгөхөөр шийдчихлээ” гэсэн утгагүй улстөржүүлэлт болгоотхов.
Илжгээ унавал шүүмжилнэ, хөтөлвөл шүүмжилнэ, эхнэрээ суулгавал шүүмжилнэ, өөрөө суувал шүүмжилнэ гэдэг үлгэр шиг л улс төр өрнөж байна. Хэн гэдгийг нь ч манай ард түмэн мэдэж байгаа.
Өөрсдөө хийгээгүй атлаа өрөөл бусад нь хийгээд эхлэхээр утаа, хиншүү ханхлуулж буй улстөрчдөө ялгаж, салгадаг болчихсон нь авууштай. Шатахууны зөвшөөрлийг чөлөөлж буй энэхүү шийдвэрийн араас “хуурамч шатахуун” гэсэн үлгэр, цуурхал ч хэсэг бүлгээс тун удахгүй гарна гэдэг нь ойлгомжтой болов. Гэлээ гэхдээ энэ өдрүүдэд маш тодорхой, ойлгомжтой шийдвэрүүдийг гаргаж чадсан нь талархууштай.
Үнийн өсөлтөөс илүү хангамжаа хэвийн байлгах нь нэн чухал
Өмнө хэлсэнчлэн, дайн нэг л өдөр болоогүй. Дэлхийн хэд, хэдэн бүс нутагт дайн, хүчтэй мөргөлдөөн, зэвсэгт халдлагууд өдөр, шөнөгүй болсоор. Орос, Украинаас гадна Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн 3 дугаар сараас хойш дэлхийн зах зээл дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 85.97 ам.доллар болтлоо өсөв. ОХУ хэдийгээр Монгол Улстай гэрээтэй, үүргээ зөрчихгүй, шатахууны хилийн хориг тавьсан ч танайд өгсөөр байна гэдгээ мэдэгдсэн ч сүүлийн 5 сар тасралтгүй дээш, доош хэлбэлзэж буй газрын тосны үнээс шалтгаалан хилийн үнэд өөрчлөлт оруулна гэдгээ долдугаар сарын эхээр мэдэгдэж байлаа.
Өөрөөр хэлбэл, “Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 3 сарын хугацаанд өссөн тохиолдолд үнийг эргэж харна” гэсэн гэрээний заалтынхаа дагуу 705 ам.доллар байсан хилийн үнээ 110 ам.доллараар нэмэгдүүлж, 815 ам.доллар болгох саналыг манай талд ирүүлсэн билээ.
Бид эрчимтэй яриа хэлцэл хийсний үр дүнд 800 ам.долларт тогтоож, дотоодын зах зээлд шатахууны үнийг 150-200 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй болж байлаа. Долдугаар сарын сүүлчээс шатахууны зах зээлийн үнэ дахин өсөж, ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ энэ сард хоногт 3.6 сая баррел болж, 2002 оноос хойшх хамгийн доод түвшиндээ хүрлээ. Украины хүчтэй дроны довтолгооны улмаас шатахууны гол нөөц агуулах, үйлдвэрүүдээ тэд бүрэн алдлаа. Энэ тохиолдолд ч нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэж буй нь харин талархууштай. Гэхдээ үнийг нь дахин эргэж харна аа гэдгээ мэдэгдсэн ажээ. Бидний урд хөрш БНХАУ-ын тухайд дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн дотооддоо амаргүй байгаа ч АИ-95 автобензин нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Зарах үнэ нь 5600 төгрөг гэж мэдэгдсэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд өчигдөр хэллээ. Гуравдагч хөрш БНСУ-ын тухайд өмнө авч байсан онгоцны түлшээ нэмэгдүүлж өгөхөө мэдэгдсэн сайн мэдээ дуулдаж байна.
Наймдугаар сард Монгол Улс 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийчихсэн сайн мэдээтэй сууж байгаа ч үнэ дахиад өсөх нь ойлгомжтой сэдэв. Тэгэхээр иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах үүднээс гаалийн татварыг тэглэхээс өөр аргагүй байсныг дор бүрнээ ойлгоцгооё. Хамгийн чухал нь үнийн өсөлтөөс илүү нөөцөө бүрдүүлэх, тун удахгүй Монголд болох олон улсын COP17 бага хурлын үеэр шатахууны очер, тасалдалгүй суух, ирэх намрын ургац хураалтын үеэр түлшний хомсдолгүй байх нь нэн тэргүүний ажил учраас гал унтраах гэхээс илүү галтай, дөлтэй, амаргүй шийдвэрийг цаг алдахгүй гаргасанд нь Засгийн газарт талархах учиртай биш үү. Жинхэнэ утгаараа амаргүй цаг үеийг ирэх өдрүүдэд ч бид хамтдаа л даван туулна. Тэр цаг бүхэнд сайдыг огцруулъя гэж хөөсөрдөг, нэг хэсгийн суртал ухуулга, улс төрийн хар хоронд хордож, хөөсрөх бус хамтдаа л амаргүй цаг үеэ давж, туулаад гарах нь бас үнэн.
Б.Мөнх
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл32
Долоосон сэтгүүлч нэрээ бичихээс ичиж.
Жинхэнэ хүнд үеийг Оюунэрдэнэ л туулсан. Учрал оросын эсрэг үзэлтэй сайд хүн танхимдаа авсны горыг л амсаж байгаа. Коронагийн дэргэд бензин бол чацга юмаа. Оростой хэл амаа ойлголцож чадахгүй энэ пацаан удахгүй далд орох болтугай.
Оюунэрдэнийн засгийн газар, улс орноо урагшлуулах, хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр чамлахааргүй их ажлыг хэрэгжүүлсэн,Үүнийг иргэд мэднэ,Харлуулах гээд бүтэхгүй, Ковидын аюулыг богино хугацаанд хохирол багатай даван туулж, эдийн засаг бизнесээ сэргээн,иргэдийн амьдралыг хэвийн байдалд оруулсан, Хил гаалийн чиглэлээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж гадаад худалдааг өргөжүүлэн,улсын төсвийг мэдэгдэхүйц эрс нэмэгдүүлсэн гэх мэт олон зүйлийг дурьдаж болно, Харамсалтай нь сөрөг хүчний дайралтад өртөж онхолдсон,Сөрөг хүчин ялангуяа АН-ын гол зорилго бол төрийн эрхэнд байгаа улс төрийн хүчний нэр төрийг унагаж ,луйврын аргаар төрийн эрх авах явдал,Монголд элдэв бэрхшээл хүндрэл гарч байх, төр засаг тогтворгүй байх,иргэд элдэв зүйлээр гачигдаж байх,ялангуяа хөрш орнуудтай харилцах харилцаанд сэв суух зэрэг явдал бол эдний хувьд ашигтай,
Тоглоомын Ерөнхий сайд гэдгийг хүн бүх л мэдэж байгаа. Даргын үгийг үг дуугүй биелүүлэхээр аягүй их магтдаг. Харин өөрийнхөөрөө ард түмний төлөө юм хийгээд байвал Ерөнхий сайдыг огцоруулчихдаг ийм цаг үед бид амьдарч байна даа...
буриадуудад болон төр удирдах заяагүй боолуудад амар биш байгаа нь мэдээж шүү дээ хүрэлсүх гэж тэнэг боолоос болж их хохирч байна даа. Энэ буриад залуу бас өмнөх буриад шигээ монголын төр амаргүй юм байна гээд хуцуулаад уналаа.
Халаасны ерөнхий сайдад хэцүү байлгүй яах вэ. Танхимын гишүүд нь бүгд татаасны олигархууд, тал тал тийш чангаагаад
Учрал- Ухралт
Мөнгөний Мөнх сэтгүүлч ерөнхий шадар сайдууд,,засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга шиг шоудахаас өөр юмгүй Буриад бололтой. Монголчууд бидэнд өөрсдийгөө ажилсаг ухаантай зоригтой гэдэг та нарын итгэдэг шиг залхуу тэнэг аймхай биш л дээ. Хэдхэн сард мөнгөний уналт, өрийн дарамт Ковидын үеэс давж байна.
yneniig egyylsen l baina?...yu,niih ni byryy baih bilee.Jinhene ardchilal gedeg ene biz dee!!ta nariin syymjleh ni zeb ch biz byryy ch biz!!!enyyniig chini ardyyd bidnii ikhenh ni syymjlej baij zeb byryyg ni hardag jamtai daa....ajil hiij baigaa zeb siidbert hyrch baigaa hesegee demjij baibal sain asan.harin demjihiin orond hopron myy bygdee egyylegchid hohimoi tolgoidoo itgedee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
үнэндээ Оюун Эрдэнэ, женко нар л Монголыг балласан
“Монополь байдлыг хал, хэн чөлөөтэй нь хилээр шатахуун оруулж ирэх боломжийг хангаж өг... Энэ зөв л байх. Гэхдээ, аюулгүй байдлын хяналтаа чангатгахгүй бол аюултай. Энд тэнд баахан дэлбэрэлт болох вий. Манайхнын зарим нь ч мангардуу хүмүүс шүү дээ. Бод бод...
Olson baival une ch yaamai gedegtei evlereh tsag Negent bolson shuu deeBenzinii une buuruulah gej gazriin useg tsugluulah tenegtehgui baihiig guij baina
Хөшөө зөөлгөсөн даргад авсан хахуухиас нь хэдэн зуу дахин бага мөнгөөр торгосон нэр хэмээж авлигыг өөгшүүлэгч учралын ажил хийх гэж хаашаа харсан юм байдгийн. Хөшөө зөөсөн хахуулиа хуваагаад найрлаж байгаа биз
He he hedeer zoosoor iim yum bichij suugaa yum boldoo. Oyunerdene jinhene amargui ueiig amjilttai davsaniig humuus martaagui bga.
Ийм мэдээнд итгэх хүн олддог л юм байх даа?
shn uyangaljiinaa garchig edr bogs doloogch
Солиотой хүний өдрийн тэмдэглэл л байна. Мөнгөний бүлэглэлийн захиалгаар Оюун-Эрдэнийг унагасны шагналд Ерөнхий сайд болсон хүн амсах ёстой зүйлээ л амсаж байна. Харин улс орныг минь л битгий сүйрүүлчихээсэй гэж л залбирч суувал таарна
Хүн шоолоод шанд нь элсэж ордог тусгай алба гэж хаа ч бхүү лдэ
Халаасны ерөнхий сайдад хэцүү байлгүй яах вэ. Танхимын гишүүд нь бүгд татаасны олигархууд, тал тал тийш чангаагаад
Алуурчин хулгайч нартаа сайд даргын албан тушаал суудал зарж худалдаж АВЛИГАЛ АВААД харин ч сайхан байгаа юм биш үү?
Худалч пялдага байна даа хэний тархи угаах гэж байгаан?
Пял гарууд онигоо болж дуусдаг шүү хүү миньээ.
Uchraliin ZG MUNDAG baigaa ni unen. Daravch dardaigaad garch irj Ene Delhiin Hiamralaas Ulsaa HUNGUHUUN AVAAD GARCH CHADAJ bn. Gehdee tsaashid bodoh bur orvongoor ni uurchluh um mundahgui bgaa. Odoo bish ch tsaashdaa Angarsk-iin uildveriig gazariin hursnuus archij nialga delbeleh Umsan. Buteegdehuun Huvaah Gereenii Zaaltiig uurchluh-guigeer Olborlolt Tuuhiigeer ni Achuulalt .... zeregiig zuvshuurch erguuteed yavah um uu.
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац
Ухсэн ацаараа амаргуй гэх шиг сэжигийн тураалтай пизда 3 сая 500 мянган монголчуудаа хун шиг аваад явж чадахнуй тархины тураалаа хэнд оролхоод байгаа багалзуур вэ чи унэхээп чадвлгуй чадваргуй дарвайсан хун ац