АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-р сарын 4-нд өгсөн ярилцлагадаа Ормузын хоолой “тун удахгүй” нээгдэнэ, эс бөгөөс Иран “маш хүчтэй цохилт”-од учрах болно гэж мэдэгдэв.
Ирантай хийж буй харилцаа, хэлэлцээний талаар Д.Трамп хэлэхдээ: “Бидний зөвшилцөл маш сайн урагшилж байна. Ираны тал үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь жаахан эвгүй байдалд оруулж байна. Саяхан бидний яриа маш сайн болсон гэж олон нийтэд хэлсний дараа Ираны талаас хэн нэгэн гарч ирээд ‘бид огт уулзаагүй’ гэж хэлж байна. Энэ бол цэвэр худал зүйл. Тэд үнэндээ хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа” гэжээ.
Хэрэв Иран дахин хэлэлцээнээс гарвал АНУ хэрхэн хариу арга хэмжээ авах талаар асуухад Д.Трамп: “Хэрэв тэд дахин буцаж няцвал маш хүчтэй цохилтод өртөх болно” гэж хариулжээ. Гэхдээ тэр мөн “ийм арга хэмжээ авах шаардлага гарахгүй байгаасай гэж хүсэж байна” хэмээн онцолсон байна.
Г.Бямба
Лхагва - 08 сарын 05,
2026
Сэтгэгдэл0