Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болох гэж байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” болон соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Тажикистан Улсад төрийн айлчлал хийн, Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хамт “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан.
Хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон юм.
Энэ хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурсан.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Душанбе хотноо анх удаа бизнес форум зохион, морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, Үндэсний урлагийн их театрын хамт олон уран бүтээлээ толилуулсан юм.
Баасан - 08 сарын 07,
2026
Сэтгэгдэл8
гамин цэргийн бага дарга Хү Сю Жан гэдэг цолыг Монголын ард түмнээс хүртсэн энэ сармагчинтай гар барихаас цээрлэх хэрэгтэй. Энэ сармагчинд хийх ажил үнэндээ байхгүй ихэнхдээ чөмгөө дундартал тэмцэнэ гэж шулганачихаад хошногоо ухан үнэрлэж суудаг ажилтай шүү. Засгийн эрх баригч МАН хэмээх нам нь Монголын 100 мянга иргэнийг алж цаазалсан алуурчин коммунист маоист нам бөгөөд өдгөө манж хятад хятад цусны дархлагдсан алуурчид хулгайч нарын мафийн бүлэглэл юм.
Тусгаар Тогтносон Бүрэн Эрхэт улсын сайд 20 эхнэртэй МАН -ын хөгшин хар азарга Дэлгэрсайхан " Одоо цаг нь болсон 2 улс нэгдэж байж..." гэж үг хэллээ! Энэ Монгол Улсын бодлого уу?!
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар энэ сармагчны хошногоо ухдаг гараас ихэд сэжиглэдэг юм .
Псда, ямар заваан сэжгийн юм бэ!
Хүрэлсүхэд хошногоо ухаж Кофи Аннан гэж балайрахаас өөр чадах юм огт байхгүй. Харин элдэв янзын гаднынхныг сармагчлан дууриаж навсаганахдаа тун сайн . Боловсрол байхгүй хэл байхгүй ийм маанаг хулгайчыг МАН-ын Сү.Батболд.Номтойбаяр. цаашилбал АН -ын Бао Цай ,Эби нар нар уяаныхаа нохой болгож ашигладаг.. Бас тэд нар дуртай үедээ ажлын ширээн дээр нь комоон бэби орилон гонжигоддог..
энэ стануудтай юугаа хийж сүжрээд байдаг байна аа? эднээс юу хүлээх юм бэ? яагаад ийм балай байна аа? хасгийн асуудал хүн бүр мэдэж байгаа ш дээ. энд ноцтой асуудал бий шүү
ШХАБ д элсэхгүй шүү, ард нь орос, урд нь зунгаа,
Хүрэлсүх , Учрал, Дэлгэрсайхан нар Хятад улсдаа нэгдэцгээе гээд уриалаад эхэллээ.