sonin.mn

 7-р сарын 8-нд Ираны Исламын хувьсгалт харуулын корпус (IRGC) мэдэгдэл гаргаж, АНУ-ын хүчин тухайн өглөө Ираны Хормозган мужийн эрэг орчмын бүс нутаг, мөн Махшахр дахь зарим эргийн бааз болон цэргийн бус байгууламжид агаарын цохилт өгсөн.


IRGC эдгээр үйлдэл нь гал зогсоох хэлэлцээр болон “Исламабадын харилцан ойлголцлын санамж бичгийг” зөрчсөн гэж мэдэгдсэн байна.


Мэдэгдэлд дурдсанаар, халдлагын хариу арга хэмжээ болгон IRGC-ийн Тэнгисийн цэргийн болон Агаар-сансрын хүчин хамтарсан пуужин болон нисгэгчгүй онгоцны ажиллагаа явуулж, Салман боомт, Бахрейн дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн тавдугаар флотын төв байр, Кувейт дэх Али Аль Салем агаарын бааз зэрэг АНУ-ын 85 гол цэргийн байгууламжид цохилт өгсөн гэнэ. Мөн ажиллагаанд саад учруулахыг завдсан MQ-9 нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан гэж мэдэгджээ.


Г.Бямба