Шадар Сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэрээ: " Өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудлууд гарч, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан.
Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан. Одоогоор допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болно.
Хурдан морьдын сэрвээний өндөр намтай холбоотой хэл дагуулсан асуудал гардаг. Энэ удаад дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулдаг байх байдлаар зохион байгуулагдаж байгаа. Хоёр хоногийн өмнө Хүй долоон худагт газар дээр суурилагдаж, туршилтууд хийгдсэн. Цаашдаа Монгол морины удмын санг бүрдүүлнэ.
Маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс танилцуулга хийж, ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоолын төсөл гарна. Монголыг зорьж ирдэг жуулчдад зориулсан бодлогын шинж чанартай бүтээн байгуулалтын ажлыг танилцуулна. Ер нь бид Үндэсний их баяр наадмыг арай өөр байдлаар зохион байгуулна.
Энэ жил наадмаар 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүд хаалга нээлттэй байна, үнэ төлбөргүй үзүүлнэ гэсэн үг. Долоодугаар сарын 13-нд дэлхийн адууны өдрийн баяр Хүй долоон худагт болно" гэв.
М.Чой
Мягмар - 06 сарын 30,
2026

Сэтгэгдэл2
Баян хулгайч нарыг нэг нэгээр нь агнаж бүх хөрөнгийн хурааж авах юмсан.
12-nd naadam het sunjirch oroltsdog tul hoishid ch Behiin barildaanii neriin davaag 10-nd barildiilj kevshvel zugeer bus uu? hyazaalan, shudleechdiig narnii morinii uraldaan Negent hevshil boloo shuu dee