sonin.mn

6-р сарын 22-нд Хятадын Зам тээврийн яам “2025 оны Зам тээврийн салбарын хөгжлийн статистикийн тайлан”-г нийтэлжээ. Тайланд дурдсанаар, 2025 онд Хятад улс зам тээврийн үндсэн хөрөнгийн салбарт нийт 3.67 их наяд юаниас дээш хөрөнгө оруулалт хийсэн нь өндөр түвшний өсөлтийг үргэлжлүүлэн хадгалсан байна. 


Тайлангийн мэдээллээр, 2025 онд Хятад улсын зам тээврийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 3.67 их наяд юаниас давсан бөгөөд үүний дотор улсын авто замын нийт урт анх удаа 5.5 сая км-ийг давжээ. Ялангуяа хурдны тээврийн сүлжээний бүтээн байгуулалт шинэ ахиц гаргаж, Бээжин–Тяньжинь–Хэбэй, Хөх мөрний сав газрын эдийн засгийн бүс, Гуандун–Хонконг–Макаогийн Их булангийн бүс, мөн Чэндү–Чунчингийн эдийн засгийн тойрог зэрэг гол бүс нутгийн хотуудын хооронд 2 цагийн дотор хүрэх боломж бүрдсэн байна. Мөн 2025 онд Хятад улсын хөдөө орон нутгийн авто замын нийт урт 4 сая 711.2 мянган км болж, өмнөх оноос 67.5 мянган км-ээр нэмэгдсэн байна.


Г.Бямба