sonin.mn

Хятад-Европын ачааны галт тэрэгний нэгдсэн брэндийг 2016 онд албан ёсоор нэвтрүүлснээс хойш үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар болон тээврийн сүлжээ эрчимтэй өргөжлөө.


6 дугаар сарын 19-нд Хятадын Үндэсний төмөр замын группийн мэдээллээр, Хятад-Европын ачааны галт тэрэгний жилийн аяллын тоо сүүлийн 10 жилд 10.8 дахин өссөн байна. 


Тодруулбал, жилийн аяллын тоо 2016 онд 1702 байсан бол 2025 онд 20,022 болж нэмэгдсэн бөгөөд жилийн дундаж өсөлт 31.5 хувьд хүрчээ. Мөн 2020 оноос хойш жил бүр 10 мянгаас дээш аялал тогтмол үйлдэж байна. 


Одоогийн байдлаар Хятадын 129 хотоос хөдөлж буй Хятад-Европын ачааны галт тэрэг Европын 26 улсын 236 хоттой холбогдож байгаа нь 2016 онтой харьцуулахад тус бүр113, 216 хотоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Ингэснээр Хятад-Европын ачааны галт тэрэгний тээврийн сүлжээ Евразийн эх газрын ихэнх бүс нутгийг хамарлаа. 


Г.Бямба