sonin.mn

Зургадугаар сарын 16-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурал хийв.




Хэвлэлийн бага хурлын үеэр Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь эрсдэл үү, эсвэл боломж уу гэдэг талаар гадаадын аж ахуйн нэгжүүдийн үнэлгээ хамгийн үнэн бодитой байдаг. Хятадын цогц аж үйлдвэрийн систем, олон төрлийн хэрэглээний хувилбарууд, өндөр чанартай авьяастнуудын сан, тасралтгүй сайжирч буй бодлогын орчин нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аж ахуйн нэгжүүдийн инновацид таатай болзлыг бүрдүүлж байна. Гадаадын компаниудын тоо нэмэгдэж, "Хятадад судалгаа хийж хөгжлөө хайх" стратегийг хэрэгжүүлж, орон нутгийн үйлдвэрлэлийн баазуудаа инновацийн төв болгон сайжруулж байна. Хятадын зах зээлийн өргөн орон зайд чадавхаа бэхжүүлснээр эдгээр компаниудын олон улсын өрсөлдөх чадвар сайжирч байна. Хятад улс өндөр стандартын нээлттэй байдлыг урагшлуулахын төлөө тууштай байж, гадаадын аж ахуйн нэгжүүдэд "Хятадад бүтээн байгуулалт хийх"-эд илүү их дэмжлэг үзүүлж, хялбарчилсан таатай орчинг бүрдүүлж өгнө гэжээ.