6-р сарын 11-нд болсон “2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум”-ын нээлтийн ёслолын үеэр “Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (2026–2030)”-ийг албан ёсоор эхлүүллээ.
Уг төлөвлөгөөнд тэмдэглэснээр , 2021-2025 оны хооронд Хятадын засгийн газар Хүний эрхийн үндэсний дөрөв дэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд Хятад улсын хүний эрхийг хамгаалах түвшин мэдэгдэхүйц дээшилж, дэлхийн хүний эрхийн үйл хэрэгт тогтвортой байдал, эерэг хувь нэмэр оруулсан юм.
Өмнөх шатны ололт амжилтад тулгуурлан, хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах тухай Үндсэн хуулийн зарчмыг баримталж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох олон улсын хүний эрхийн баримт бичгүүдийн үзэл санааг удирдлага болгон Хятадын засгийн газар Хүний эрхийн үндэсний тав дахь үйл ажиллагааны төлөвлөгөө болох “Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2030)”-ийг боловсруулжээ. Тус төлөвлөгөө нь Хятадын бодит нөхцөл байдал болон “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хөгжлийн зорилтуудтай уялдан боловсруулагдсан бөгөөд 2026-2030 оны хугацаанд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, ахиулах чиглэлээр хэрэгжүүлэх үе шаттай зорилт, тодорхой зорилго, бодит арга хэмжээг тусгасан байна.
Үйл ажиллагааны төлөвлөгөө нь хүний амь нас, үнэ цэнэ, нэр төрийг дээдлэх зарчимд тулгуурлаж, системтэй сэтгэлгээгээр хүний эрхийн хөгжлийг төлөвлөн хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн хүний эрхийн үйл хэргийг хуульд нийцсэн, тэгш, бодитой, уялдаа холбоотой байдлаар ахиулж, олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилжээ.
Уг төлөвлөгөөний зорилт нь гэвэл: ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэдний үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн шударга ёс, тэгш байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна. Мөн орчин үеийн хөгжлийн үр өгөөжийг нийт иргэдэд илүү өргөн хүрээтэй, илүү шударга, тэгш байдлаар хүртээх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьжээ.
Даваа - 06 сарын 15,
2026
Сэтгэгдэл0