sonin.mn

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Бээжингийн цагаар 2026 оны 5-р сарын 11-ний өглөөний 8:14 цагт Тяньжоу-10 ачааны сансрын хөлгийг тээвэрлэсэн Чанжэн-7 Y11 зөөгч пуужин Хятад улсын Вэньчан сансрын хөөргөх талбайгаас хөөрч, ойролцоогоор 10 минутын дараа Тяньжоу-10 ачааны сансрын хөлөг болон зөөгч пуужин амжилттай салж, урьдчилан тогтоосон тойрог замд орсон байна. Үүний дараа сансрын хөлгийн нарны хавтангууд жигд ажиллаж, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон байна. Үүний дараа Тяньжоу-10 ачааны сансрын хөлөг нь тойрог замдаа байгаа сансрын станцын цогцолбортой уулзаж, залгагдсан байна.




Тяньжоу-10 ачааны сансрын хөлгөөр задгай сансарт үйл ажиллагаа (EVA) явуулахад өмсөх хувцас, мөн сансрын нисгэгчид тойрог замд байх хугацаандаа хэрэглэх зүйлс, түлш, туршилтын тоног төхөөрөмж зэрэг хэрэглээний материалуудыг тээвэрлэсэн байна.




Энэхүү ажиллагаа нь Хятад улсын нисгэгчтэй сансрын хөтөлбөр сансрын станцын хэрэглээ хийгээд хөгжлийн үе шатанд орсноос хойш хийж буй тав дахь ачаа хангамжийн ажиллагаа болох юм, мөн ч төслийг эхлүүлснээс хойших 39 дэх удаагийн хөөргөлтийн нислэг бөгөөд "Чанжэн" нэрэмжит зөөгч пуужингийн 641 дэх нислэг, мөн "Тяньжоу" сансрын хөлгийн 10 дахь нислэг болно. 


Г.Бямба