sonin.mn


Дэлхийн 2-р дайн ялалтын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг "Өнө мөнхийн хороо"-ны жагсаал Офицеруудын ордноос эхэлж, маршал Г.К. Жуковын нэрэмжит талбайд өндөрлөлөө.


Өнөөдрийн ой тэгш тэмдэглэлт жилийн ой биш хэдий ч баярын жагсаалд нийслэлчүүд болон Оросын иргэд урьд өмнө байгаагүй өргөнөөр оролцов. Жагсаалд оролцогчдын тоо мянгаар хэмжигдэж, замын зорчих хэсгээр хуучны ГАЗ-69 автомашинаар тэргүүлүүлсэн мотоциклийн цуваа явж өнгөрлөсөн юм.


Оросын иргэд болон эх орон нэгтнүүд Аугаа дайны фронтуудад тулалдаж явсан өвөө, элэнц өвөө, хуланц өвгөдийнхөө хөргийг барин алхсан бол Монголчууд дайны жилүүдэд ЗХУ-д сурч, ажиллаж байсан өвөг дээдсийнхээ хөрөг, мөн Монголын цэргийн жанжид болон 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчдын дүр төрхийг авч явлаа.


Энэ үеэр жагсаалын зам дагуу байрлах Улаанбаатар хотын Оросын үнэн алдартны сүмийн Ариун Гурвалын сүмийн хонхны дуугаа дуугаргасан юм.




Энэ тухай ОХУ-ын ЭСЯ-ы эх сурвалж: "Энэхүү арга хэмжээний өргөн цар хүрээ нь дахин сэргэж буй нацизмын чөтгөрийн өмнө манай хоёр орны иргэдийн эв санааны нэгдэл улам бэхжиж буйг харуулж байна. Найман арваны өмнө болж, хүн төрөлхтний түүхийг өмнөх ба дараах үе болгон хуваасан дэлхий нийтийг донсолгосон тэрхүү аймшигт үйл явдлын гэмт хэрэгтэн, хорон санаатнуудыг цагаатгах, өнгөлөн далдлах шударга бус оролдлого, түүхийг гуйвуулах үзлийн сүүдрийн эсрэг бид хамтдаа зогсож байна." гэв.



Баярын албан ёсны арга хэмжээнүүдийн төгсгөл нь Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн Баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо.