МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 6 /interfax/. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийхээр лхагва гаргийн өглөө Бээжин хотноо хүрэлцэн ирсэн тухай Press TV суваг мэдээлжээ.
Уулзалтын талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Сайд нар хоёр талын харилцаа, мөн бүс нутгийн нөхцөл байдал болон олон улсын асуудлуудыг хэлэлцэнэ гэж "Press TV" сувгаар өмнө нь мэдээлж байв.
А.Аракчи, Ван И нар тавдугаар сарын 14-15-нд болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн хэлэлцээ хийлээ. Энэхүү уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Америк-Ираны мөргөлдөөн байх юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр Хятадын байр суурийн талаар тодруулахдаа, "Иран улс Ормузын хоолойг хаасан нь Хятад улсад хохирол учруулж байгаа тул Ираны тал уг хоолойг бүслэн хаахаа зогсоох нь Хятадад ашигтай" хэмээн мэдэгджээ.
Ираны Гадаад хэргийн сайд А.Аракчи Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яам өмнө нь мэдээлэхдээ "Аракчи улс орнуудтай хийх дипломат зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлж байна" хэмээн онцолж байсан юм. А.Аракчи өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Пакистан, Оман, ОХУ-д айчилжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл4
Хятадын "Чимээгүй давалгаа": Орон гэргүй, ажилгүй иргэдийн нүүдэл Монголд ямар эрсдэлтэй вэ? Геополитикийн асуудлыг бид ихэвчлэн танк, пуужин зэрэг цэргийн хүчин чадлаар төсөөлдөг. Гэвч орчин үед хамгийн том өөрчлөлтүүд аргаа барсан хүмүүсийн нүүдлээр дамжин чимээгүйхэн явагддаг. Цэргийн дайралт биш, харин Хятадын орон гэргүй, тогтмол орлогогүй, ажилгүй иргэдийн асар том давалгаа Монгол руу чиглэвэл юу болох вэ? Энэхүү хувилбарыг бодит тоо баримт болон эдийн засгийн логик дээр тулгуурлан төсөөлж үзье.1. Бодит тоо баримтын цаана буюу "Хөвөгч хүн ам" Хятадын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр хамгийн түрүүнд жирийн иргэд хөлд нь үрэгдэж байна. Албан ёсны статистик мэдээлэл үүнийг тэр бүр харуулдаггүй ч, хөндлөнгийн судлаачид болон third-party дата аналистууд маш ноцтой дүр зургийг гаргаж ирсээр байна.
Хятадын залуучуудын ажилгүйдлийн тэсрэлт: Хятадын засгийн газар залуучуудын ажилгүйдлийн тоо 20 гаруй хувьд хүрсний дараа мэдээлэхээ зогсоосон. Гэвч Бээжингийн Их Сургуулийн зарим эдийн засагчдын тооцооллоор "Tangping" (хэвтээгээрээ байх буюу нийгмээс өөрийгөө тусгаарлах) хөдөлгөөнд нэгдсэн залуусыг оруулаад тооцвол бодит ажилгүйдэл 46.5%-д хүрсэн байх магадлалтай. Орох оронгүй болсон ажилчид: Хятадад 290 сая орчим "хөвөгч хүн ам" (migrant workers) бий. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт тэднийг барилгын салбарын ажлын байргүй болгосон. Тэдний олонх нь интернэт кафе, түр хоргодох байраар амьдарч, өдрийн хоолоо арай ядан залгуулж байгаа бөгөөд хөндлөнгийн судлаачид тэднийг албан бус "homeless" (орон гэргүй) буюу нийгмийн хамгийн эмзэг давхарга гэж тодорхойлж байна.
2. Сценари: Цагаачдын давалгаа хил давах нь: Хэрэв дотоодын эдийн засгийн байдал нь улам муудаж, нийгмийн халамжийн систем нь ачааллаа дийлэхээ больвол юу болох вэ? Хүмүүс үргэлж амьд үлдэх гарц хайдаг. Уул уурхайн соронз: Монголын өмнөд говийн уул уурхайн мега төслүүд болон түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь амьдрах аргаа барсан сая сая хүмүүсийн нүдэнд амьд үлдэх баянбүрд мэт харагдана. Сүвэрхэг хил: 4,700 гаруй километр үргэлжлэх урт хилийн зурвасаар албан болон албан бус шугамаар орж ирэх хямд ажиллах хүчний урсгал эрс нэмэгдэнэ. Энэ бол ямар нэгэн зэвсэгт ажиллагаа биш, харин эдийн засгийн дүрвэгчдийн чимээгүй, тасралтгүй урсгал байх болно.
3. Монголд үзүүлэх нийгэм, эдийн засгийн шок. Хятадын энэхүү хүн ам зүйн халилт (demographic spillover) нь Монголын нийгэмд хэд хэдэн шууд нөлөөг авчирна: Хөдөлмөрийн зах зээлийн хямрал: Хагас цалингаар, ямар ч нөхцөлд ажиллахад бэлэн асар олон хүн орж ирснээр Монгол ажилчдын цалингийн үнэлгээ унаж, дотоодын хөдөлмөрийн зах зээлд үнэгүйдэл үүснэ. Дэд бүтэц, үйлчилгээний ачаалал: Улаанбаатар болон хилийн бүсийн хотуудын ачаалал дээд цэгтээ хүрнэ. Албан бус суурингууд тэлж, эрүүл мэнд, цагдаа, нийгмийн үйлчилгээний систем бүрэн гацаанд орно. Далд эдийн засаг: Татвар төлдөггүй, бэлэн мөнгөөр эргэлддэг далд эдийн засаг цэцэглэнэ. Энэ нь гэмт хэргийн гаралт болон нийгмийн эмх замбараагүй байдлыг өдөөх маш том суурь шалтгаан болно. Орчин үед үндэсний аюулгүй байдлын бодлогод зөвхөн газар нутгаа хамгаалах бус, хөрш орны хүн ам зүй, эдийн засгийн хямралаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөний эрсдэлийг тооцоолох асуудал маш дээгүүр тавигдсан байх учиртай.