Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн албан тушаалтныг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж хойшлуулшгүйгээр баривчиллаа.
Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч “Н” нь нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас хийх ёсгүй үйлдэл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдал бий болгосны хариуд 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20.00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50,000,000 төгрөгийн хахууль авч байх үед нь саатуулж, хойшлуулшгүйгээр баривчлан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Даваа - 05 сарын 18,
2026
Сэтгэгдэл8
Нийгмийн хавдар шаар хог болсон хулгайчийг нэр устай зурагтайгаар нь зарлаач
Том акулуудаа ингэж барь л даа, та нар!!! АТГ-ын дарга нь гэж нэг амьсгаа дарга нараас айгаад халдаж чаддаггүй бололтой??
Та жаахан андуурч бна ! АТГ-ын дарга чнь авилагыг илрүүлдэг хүн бус дарга нарын авилгыг дарагдуулдаг л хүн ш дээ !!!
Бөөн сүр хүч, инээдэмийн жүжиг. Нэг муу жижгийн жижиг жараахай бариад сүр хүчээ үзүүлэв
ХУЖААГААС МӨНГӨ АВСАН ЗАМЫН ҮҮДИЙН АВГАЙГ БҮХ НАСААР НЬ ХОРЬ. БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг яагаад даргаа гэж долигнож дууддаг мортлоо Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжилдог вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????????
Ээ нүүрний булайнуудаа
COMPANIIN ZAHIRALIIN AR GER N TEND MONGOO OGOH GEJ BNA GED ALTAN HOSHUU ORGOSON GENELEE