Нийслэлийн Прокурорын Газрын Авлига, мөнгө угаах гэмт хэрэг хянан шийдвэрлэх хэлтсийн дарга А.Дүүрэнбилэг сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр:
"Нэгдүгээрт,
Нийслэлээс хэрэгжүүлж байгаа Сэлбэ дэд төвийн барилгын ажлын тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор Професионалсрой ХХК-ийн удирдлагууд болох НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн Ба Зөв намын ЕНБДарга Ш.Мөнхсайхан нарыг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-2 дахь хэсэг /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэрэгт нэр бүхий иргэдийг холбогдуулан шалгаж, мөрдөх байгууллагаас хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Хоёрдугаарт,
ЭЦА-ын мөрдөгчийн саналын дагуу прокуророос “Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д.Даваадалай, “Авангард уран дизайн” ХХК-ийн захирал Н.Билгүүн, “Хуваймонголиа” ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа” нарт холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1 дэх хэсэг /албан тушаалын байдлаа ашиглаж завших/, 18.6-1 дэх хэсэг /Мөнгө угаах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Даваадалай болон нэр бүхий иргэний орон байр, хуулийн этгээдийн ажлын байранд хойшлуулшгүйгээр нэгжлэг хийж, баривчилсан.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна." гэлээ.
М.Чой
Даваа - 04 сарын 27,
2026
Сэтгэгдэл5
Мөнх хааны гэрээслэлтэй хүмүүс энэ улс орныг засахгүй бол ерөнхийлөгчөөсөө эхлээд хулгайчууд идэж уугаад улс орныг хулгайчуудын дайны талбар болгож мөхөөх юм байна. Ерөнхийлөгч хүртэл газар нутгаа зарах оролдлого хийж байх шиг тэнэг хүмүүсээс болж энэ улс орон ард түмний амьдрал сүйрлээ.
Хүрэлсүхийг огцоруулах хэрэгтэй боллоо.
Нямбаатартаа цуг багадаа нэг ангид байсан гэсэн ! 8 р ангид байхдаа авахуулсан нэг зураг нь фёйсд гарсан байсан ! Нямкаа баригдахгүй хулгайд оролцуулахгүй муу найз байна шүү !
манай нямка хэнээр юу хийлгэхээ мэднэ ээ? Урьд өмнө мэнгэт Нямка гэж нэг хүн байсан, Хандгайт хавийнхан нямкагийн гүүр гээд нэг гүүр заадаг байсан.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч, хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!