sonin.mn

Казахстан Улсын аялал жуулчлал, спортын сайд Ербол Мырзабосынов Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланг Астана хотноо дөрөвдүгээр сарын 22-нд хүлээн авч уулзлаа.


Талууд аялал жуулчлал, спортын салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцав. Сайд Е.Мырзабосынов нь Казахстан, Монгол Улс хоорондын түншлэлийн хамтын ажиллагаа өндөр байгааг дурдаад үндэсний спортыг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.


нэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магад

"Монгол Улс үндэсний спортоороо алдартай. Үндэсний бөх, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа нь Монголын баяр наадмын салшгүй нэг хэсэг. Монголын баг тамирчид олон улсын тавцанд, тэр дундаа чөлөөт бөх, жүдо, боксын төрлүүдэд өндөр амжилт үзүүлдэг. Үндэсний морин спортыг хөгжүүлэх, сурталчлах зорилгоор Монгол Улсад олон улсын тэмцээн зохион байгуулах боломжийг бид судлан үзэхийг санал болгож байна" гэж сайд Е.Мырзабосынов хэлэв.


бичвэр нарын зураг байж магад

Уулзалтын үеэр боловсролын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж саяхан Астана хотноо байгуулагдсан “Үндэсний спортын их сургууль”-ийн боломж, тус сургуульд гадаадын оюутнуудыг хүлээн авч байгаа талаар мэдээлэл хийсэн байна. Тус их сургууль нь спортын шинжлэх ухаан, анагаах ухаан, цахим технологийг нэгтгэсэн орчин үеийн судалгаа, боловсролын төв болжээ. Уулзалтын дараа талууд аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, туршлага солилцох ажлыг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.