sonin.mn

Зэвсэгт хүчний 2026 оны аварга шалгаруулах цэргийн дөрвөн төрөлтийн тэмцээн 04 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд гранат шидэлт, саадын зурвас, буудлага, 3000, 2000м гүйлт гэсэн дөрвөн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүд тодорлоо. Шилгүүдэд шагнал гардуулах ёслолд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга хурандаа Д.Баттүвшин, Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Ч.Мөнхтүшиг, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нар оролцсон юм.


бичвэр нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэрэмжит цэргийн дөрвөн төрөлтөд эрэгтэй 35, эмэгтэй 30 баг өрсөлдсөн бөгөөд энэ жил цэрэгжлийн спортын түүхэнд хэд хэдэн анхдагчийг бүтээж чадсанаараа онцлог болов. Тухайлбал, энэ жил анх удаа гурван төрөлтөд саадын зурвасын тэмцээнийг нэмж, дөрвөн төрөлт болгон зохион байгуулахын зэрэгцээ эмэгтэй цэргийн алба хаагчдыг баг болгон оролцуулж, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг нь сорьж, анхны шилдгүүдийг тодруулсан нь бас нэгэн түүхэн болж үлдсэн юм.


Зургийн тодорхойлолт алга байна.

Тэмцээний нэгдсэн дүнгээр (эрэгтэй):


  • Тэргүүн байрт хурандаа Г.Амартүвшин захирагч, дэслэгч Г.Жавхланбаяр дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг
  • Дэд байрт хурандаа Б.Адъяа захирагч, хошууч Н.Мөнхболд дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн баг
  • Гутгаар байрт хурандаа Б.Олзбаяр захирагч, ахмад Б.Жаргалбаатар дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг
  • Тэмцээний нэгдсэн дүнгээр (эмэгтэй):
  • Тэргүүн байрт хурандаа Ш.Гантулга захирагч, хошууч Д.Баасанжав дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн багДэд байрт хурандаа Б.Энхцаг захирагч, тэргүүн ахлагч Г.Хатантөмөр дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн баг
  • Гутгаар байрт хурандаа Б.Адъяа захирагч, хошууч Н.Мөнхболд дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн баг тус тус шалгарлаа.


Ширүүн өрсөлдөөн дунд явагдсан цэргийн дөрвөн төрөлтөд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийнхан 2024 оныхоо аваргыг баталсан бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид дэд байр болон гутгаар байрт шалгарч, хос медаль хүртлээ.


бичвэр нарын зураг байж магад

‎"‎ים G Ж.ИЛ 0‎" гэсэн бичвэр‎ нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.


Эх сурвалж: "Соёмбо" сонин