НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн цахим хуудасдаа Туулын хурдны замтай холбоотой худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандах тухай мэдэгдлээ.
Тэрбээр “Иргэн Ганцогийн Уянга нь өөрийн /Hariad Uyanga/ сошиал сувгаар дамжуулан "Туулын хурдны зам" болон нийслэлийн бусад томоохон төслүүдийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээллийг удаа дараа зорилготойгоор тарааж байна. Г.Уянга нь "Даваадалай" болон холбогдох төслүүдийг хувийн ашиг сонирхлоор хэрэгжүүлж, мөнгө идэж байна гэх утга бүхий гүтгэлгийг олон нийтэд түгээж байгаа нь хувь хүний болон байгууллагын нэр хүндэд бүдүүлэг халдсан үйлдэл юм.
Иргэн Г.Уянга нь төслүүдэд шалгарсан компаниудын мэдээллийг мушгин гуйвуулж байгаа бөгөөд бодит байдал дээр дараах компаниуд хууль ёсны дагуу шалгарч, ажил гүйцэтгэж байна” гэлээ.
Мөн тэрбээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй зарим төслийн мэдээлжээ.
Метроны төсөл: Зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ-г БНСУ-ын "DOHWA ENGINEERING CO., LTD" шалгарч гүйцэтгэж байна. (Эх сурвалж: tender.gov.mn)
1-р тойрог зам төсөл: ТЭЗҮ-г Хятад улсын "CSCEC AECOM CONSULTANTS CO., LTD" шалгарч гүйцэтгэсэн. (Эх сурвалж: opendataLab.mn)
1-р тойрог зам төслийн гүйцэтгэгч: Олон улсын нээлттэй тендерт "China first highway engineering company limited", "Shandong Luqiao Group Co., Ltd", "China Railway 16th Bureau Group Co., Ltd" (Эх сурвалж: tender.gov.mn) зэрэг компаниуд материалаа ирүүлсэн байна.
Эдгээр компаниуд болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төслүүд нь нээлттэй сонгон шалгаруулалт, олон улсын аудитын хяналт дор явагдаж байгаа бөгөөд хувь хүний хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье гэжээ.
Түүнчлэн хуулийн хариуцлага Бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, баримтгүй мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж буй үйлдэл юм. Иймд энэхүү асуудлаар Дүүргийн цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, нэр төрөө сэргээлгэх, худал мэдээлэл түгээсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ мэдэгдлээ.
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл7
Чи нүглээ даах уу сүг минь
энэ зүгээр байгаагүй ойлгомжтой.
Метроны төслийг Даваадалайн дүү бас эхнэр нь хариуцах болсон гээд нийтлэл гарчээ Хэн нь худлаа яриад байнаа Ямар ч байсан ашиг сонирхлын зөрчил байх есгүй яалбан тушаалаа ашигласан гэмт хэрэг арван хоероос хорин жилийн ялтай шүү Оэ Нчмбаатар нарын хуульд орууосан нэмэл
umhii unertesen halzan buhandai
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ийм заваан хэрүүл хийж байхаар наад гүүрээ барих гэрээн дээрээ ажиллаж сайжруул, орж ирсэн хятадуудаа буцаах, хэрэг төвөгт орооцолдохгүй давхар ажил хийхгүй байх, нутгийн иргэдийг хүндэлж, хууль соёлыг нь хүндлэх гээд заалтуудаа нэмж оруулж хий, хоорондоо хэрэлдэнэ, ард түмэнтэй хэрэлдэнэ, та нар ямар нохой гахай юу
За Т. Даваандалайн дүү нь Т. Мөнхдалай нь метроны төсөл базаж байгааг нь өөрөөс асуучихаа халзан духаас