“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуулсан. Түүнийхээ шанд албан тушаалтнуудад 110 сая ам.долларын авлига тараасан. Энэ асуудал ойрд Монголын нийгэмд дуулиан тариад байна.
Юутай ч АТГ уг мэдээлэл дээр “ажиллаад” эхэлжээ. АТГ-аас “...Өнөөдрийн байдлаар зургаан хүнээс мэдүүлэг авсан. Гурван баримтад үзлэг хийсэн. Аж ахуйн нэгжүүдээс удаа лавлагаа авсан. Арилжааны долоон банкаас лавлагаа мэдээлэл авахаар ажиллаж байна” гэвж мэдээлэв.
Үүнтэй холбоотойгоор 50 орчим хүнийг гэрчээр асуух юм байна. Одоогоор, уг 110 сая ам.долларын хэрэг голдуу улстөрчид, албан тушаалтнуудтай холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ, үүнийг баримтаар, гэрчийн мэдүүлгээр тогтоох хуультай. Гэтэл, гол гэрчүүд нь хэдийнэ Монголоос явцгаажээ. Гол гэрчүүд нь мэдээж, “Бодь интернэшнл”-ийн удирдлагууд юм. Мөн, тухайн үед уг төслийн гэрээ, үйл ажиллагааг гардан гүйцэтгэж, санхүү мөнгөний хуваарилалтад нь гарын үсэг зурсан хүмүүс бол “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК- “Эрдэнэс “Тавантолгой төмөр зам” компанийн захирлууд ч гол гэрч болно. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг шүүхээс ял шийтгүүлэн хоригдож байгаад саяхан суллагдсан.
Түүнийг “...Эх орондоо байна”, “...Гадагшаа нисчихлээ” гэсэн өөр өөр мэдээлүэл түгж байна. Харин 110 сая ам.долларыг “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй хэвээр байгаа юм.
Тэрээр 2022 оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гээд Монгол Улсын хилээр гарч явсан. Тэгээд эргэж ирээгүй юм. Түүнийг явснаас сар гаруйн дараа Монголд нүүрсний хулгайн эсрэг олон нийтийн тэмцэл өрнөсөн. Улстөрчид, албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгэхэд хамгийн ихээр нэхэгдэж байсан хүн нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Н.Удаанжаргал байв. Улмаар, Засгийн газраас олон нийтийн шахалтын дагуу дээрх Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээ болон бусад бүтээн байгуулалтын гэрээнүүдийг улсын нууцаас гаргасан. Нүүрсний хулгайн “сэдэв” өндрөө авч байгаад буусан үед буюу 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр Н.Удаанжаргал Аргентин улсад очсон нь тогтоогдсон. Ингээд Монголын хууль хяналтын байгууллагаас Аргентины талтай яриа хэлэлцээр хийж байтал зугтчихсан. Удалгүй Тайландад очсон нь мэдэгдсэн. Тэндээсээ 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд Малайз улсын хилээр орсон байдаг. Тухайн үед эх сурвалжууд “...Н.Удаанжаргалыг олж тогтоогоод, пасспортыг хүчингүй болгож, түүн рүү мөнгө гуйвуулах үйл ажиллагааг зогсоосон” талаар мэдээлсэн. Тэгсхийгээд сураг алдарсан. Түүнээс хойш гурван жил өнгөрлөө.
Өдгөө “...Н.Удаанжаргал амьд уу” гэдэг асуулт тавигдаж эхлээд байна. Тэгвэл, энэхүү 110 сая ам.долларын асуудал дээр түүнтэй яг адилхан “статус”-тай “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа мөн л гадагшаа нисжээ. Тэрээр энэ дуулианыг дэгдэнгүүт Монголоос явж, өдгөө Америкт амьдарч байна.
Тиймээс, түүнийг Н.Удаанжаргалын “араас” явчихав уу гэлцэж байна. Б.Долгормаагийн тухайд “Бодь”-д ажиллаад 20 гаруй жил болсон. Тэрээр 2021 оны эхнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хоорондох нууц гэрээнд гарын үсэг зурсан хүн юм. Мөн тэрээр нүүрсний хулгай ид яригдаж байх үед, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “... “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан оффтэйк гэрээнүүдийн улмаас 187 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоог хийлээ. Иймд гэрээнд өөрчлөлт оруулъя” гэхэд татгалзсан хариу өгч байв. Ингээд яриад байвал “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нь 110 сая ам.доллар хаачсаныг мэдэх хүн гэдэг нь харагдана. Харин, тэр гэрч үү, өгч авалцсан хүмүүсийн нэг үү гэдгийг мөрдөгчид тогтоох юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл9
МАН удахгүй байхаа
Женкод халддаг хүн, хууль хүчний байгууллага Монгол Улсад алга уу, таминь ээ !!! Энд бичсэн бүх зүйлийг Төвдийн гарз нохойн гөлөг Женко луйварчин сэдэн төлөвлөж,улайм цайм удирдан хэрэгжүүлж бгаа ш дээ !!!
Цоохор дээлт тангадын ар талд хятадын эрлийзүүдийн мафийн бүлэглэл хамгаалж байгаа.
bugd MAN iihan hiijee
Гадаад паспортыг нь хүчингүй болгоход гүйцээ. Гэвч МАН өөрөө үүнийг хийлгүлэхгүй байдаг. Энэ мөнгөнөөс Хүрэлсүх 1 сая доллар авсан гэдэг яриа байдаг юм.
А.АМУНДРА ГЭРЧИЙН ХАМГААЛАЛТАД АВБАЛ Б.ЭНХБАЯР НАРЫН АВЛИГЫН ХЭРГЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГНӨ ГЭВ "Бодь интернэшнл" группийн захирал асан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан А.Амундра одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарын авлигын амьд гэрч болоод байгаагаа өөрөө мэдээлсэн. Улс төрийн өндөр албан тушаалтан болох Б.Энхбаярыг 500 мянган ам доллараар нэг удаа, 800 мянган ам доллараар нэг удаа авлига авсан. Мөн 110 сая ам.долларыг улс төрчдөд хуваан тараасан гэх том авлигын асуудлыг хөндөж, материалыг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгсөн билээ. Харин ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ бусдаас 10 тэрбум төгрөгийн гэрээт үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр авлига авсан гэж ярьж байгаа. Тэгвэл энэ ноцтой авлигын сүлжээг илчлэх баримтыг Монгол Улсын иргэн А.Амундра АТГ болон прокурорт мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа ч гэрчийн хамгаалалтад авахаас нааш юу ч ярихгүй гэж өөрийн цахим хуудастаа бичжээ.
Данхыг шоронд ясын нь цайтал суулгаж камераас камерт хэсүүлэхэд тэр муу галч үнэнээ хэлж л таараа. Шоронгийн хулгаруудын боовыг хөхүүлж хошногдуулаад байж байхдаа таарсан хөгийн хулгайч байгаа юм.
Төрийн оролцоо гэж гай дагуулдаг!!! Лойсон төртэй улсад харин ч пм босгож өгч бна! Ямар их атаархал хорсол вэ!
Лалрын хулгайчууд одоо шоронд орохгүй тулд Хятадаар айлгадаг болжээ! Харбины хэдэн зуун млрд дллларын хулгайн гнрээг ил болгоё гсн чинь , тэгвэл хужаадаа хэлж бгаад нүүрсний экспортыг чинь зогсоогоод Улсаар чинь дампууружлна шүү гэж Дарамталж бна даа Монгол Улсын Төрийн саыд? Одоо яах уу? Ингээд 2 намын нийлсэн хэдхэн хулгайч дээрэмчдэд улсаараа доромжлуулаад суух уу? Угаса энэ Харбинымгэрээ бол Монгол Улсыг Хятадад бэлэглэсэн гэрээ юм бнадаа? Яана даа?