Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281,0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.
Лхагва - 04 сарын 08,
2026
Сэтгэгдэл5
Дэлгэрсайхны төрийн нарийн бичиг тэгэж л таарна ! Сайд нь тэг гэж зөвлөдөг байх ! Овсгоотой сэргэлэн бай ! чи одоо л идэж авахгүй бол хэзээ идэх юм гэж хэлдэг байх ! Өөрөө сайд болохын тулд цагтаа Хүүк Данх хоёрт бөгсөөр нь гартал нь мөнгө чихэж байсан хүн !
Хамаг муу муухай бүхэн Зам тээврийн яаманд гардаг Хүн ална, хулгай хийнэ, авлигал авна газар нутгаа хятадуудад өгнө . Харин 20 эхнэртэй хөгшин үрчгэр азарга сайд нь албан тушаал дээрээ наалдаастай.
орос хятад хоёрт төсвийн мөнгө схем гаргаж идсэн хүмүүсийг генерал нь байна уу сайд дарга нь байна ууу оффшор шевецарын банкинд хийсэн гэр орондоо зуслангийн байр подвол агулахад хадгалсан бүх мөнгийг хөрөнгийг хурааж бүх насаар нь шоронд хийж байна ялангуяа батлан хамгаалахын дайны цагийн байлдааны хэрэгсэл цэргийн хангамж пенсионный фонд тэтгэврийн сангийн идсэн хотын төсвийн мөнгийг идсэнийг шалган тогтоож хөрөнгийг хурааж бүх насаар нь хорьж байна
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтоход холбогдох хэрэгт 7,5 тэрбум төгрөгийн 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ
ТӨРИЙН ОРДОН , ЗАМ - ТЭЭВРИЙН ЯАМ хоёр БУЗАРТСАН ГАЗАР . Трампаар бөмбөгдүүл ....