Хүний оюун санааны ертөнц олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Хэсэг нэг бүр нь өөр өөрийн үндэс, шалтгаан, онцлогтой. Иймийн учир хүний сэтгэл санааг учир ялгаварлан ойлгож, таних, судлах нь чухал юм. Жишээ нь хэн хүнд л хүндэтгэх, дээдлэх, хайрлах зүйл байдаг. Энэ бол мухар сүсэг болон шашны зан үйлээс ялгаатай. Шүтэн биширч бурхны хөрөгт сөгдөн мөргөж болно. Дээдлэн хүндэтгэж төрийн сүлд, далбаанд сөгдөн мөргөж болно. Бас төрсөн буйр бууц, унасан газар, угаасан усандаа сөгдөн мөргөж болно. Ээж, аавынхаа булш, бунханд сөгдөн мөргөж, адис авч болно. Сөгдөн мөргөх зан үйл нь адилхан байгаа хэдий ч цаана агуулагдан буй санаа, сэтгэлийн учир, үндэс өөр өөр юм.
Унасан газар, угаасан усаа хайрлаж, дээдэлж сөгдөн мөргөж болно. Ээж, ааваа дурсан санагалзаж булш, бунханд нь сөгдөн мөргөж гүнээ хүндэтгэж болно. Гэхдээ энэ бол мухар сүсэг, шашин сурталтай ер холбоогүй сэтгэл, хүндэтгэл юм.
Байгалийн элдэв хүчинд, уул усны эзэн савдагт сөгдөн мөргөж, аврал, ивээл эрж, залбирал үйлдэх нь эхэн үедээ мухар сүсэгт, яван лавширсаар бурхдад, эцэст нь шашинд хөтлөн хүргэжээ. Эртний хүмүүсийн арчаагүйдэл, хүчин мөхөсдөл, танин мэдэхүй дэх төөрөгдөл зэрэг нь элдэв шашны үүслийн шалтгаан, нөхцөл юм. Арчаагүй байдалд орсон, цөхрөл, гутралд автсан, аливаад итгэл алдарсан, хүчин мөхөсдсөн хүмүүс л шашинд амархан автаж, архинд түргэн ордог. Амьдралын зорилготой, түүндээ хүрч чадах бэлтгэлтэй, үнэн мэдлэг, зөв мэдээлэлтэй хүн бол мухар сүсэг, сохор итгэлд хөтлөгдөн төөрөлдөхгүй, архинд орж зүг чигээ алдахгүй. Хүндэтгэл, дээдлэл, хайраа илэрхийлж уул усандаа сөгдөн мөргөх атлаа сүм хийдэд ороод бурхад шүтээнүүдийг нь сонирхож хараад л өнгөрдөг хүн байдаг. Тэгвэл шүтлэгтэй хүн бол бурхан бүхэнд мөргөж, мөнгө төгрөг тавьж, залбирч, алга хавсран, амандаа юу ч юм уншсаар, өргөл мөргөл болсоор гардаг. Дээдлэл, хүндэтгэл ба шүтлэг ийм ялгаатай. Нэг зан үйлийн цаана хоёр өөр сэтгэл санаа байдаг. Хоёр өөр сэтгэлзүй, хоёр өөр ухамсар байна гэсэн үг. Хүмүүс байгалийн элдэв хүч, ер бусын үзэгдлүүдээс өөрсдөө илүү их хүчтэй ч юмуу, эсвээс тэдгээрээс эмээх айх, гайхах, бишрэх ямар ч хэрэгцээ, шаардлага байгаагүйсэн бол мухар сүсэг ч тэр, шашин ч тэр үүсэхгүй байжээ. Хүмүүс мөн бүх юмны учрыг бүгдийг яг таг таниад мэдчихсэн, анхнаасаа л өргөн, гүнзгий мэдлэгтэй байсансан бол мухар сүсэг болон шашны төөрөгдүүлэлт мөн бололцоогүй зүйл байх байлаа.
Хүчгүйдэл болон мэдлэггүйдэл хамтраад л олон шашин болон түүний урсгалуудыг төрүүлэн гаргасаар иржээ. Далай дээр ямар ч аюул байдаггүйсэн бол далайн бурхан, хүмүүсийн хооронд ямар ч дайн байдаггүйсэн бол дайны бурхан, тэнгэрт аянга, цахилгаан ниргэдэггүйсэн бол галын бурхан мэт нь мөн л байхгүй байх байжээ.
Хэн хүний сэтгэлзүйн түвшин дэх элдэв зан үйл, мөн ухамсрын нь түвшин дэх элдэв зан үйлийг ялгаварлан ойлгож, судалж, уг үндсийг нь таньж, тогтоож, хүндлэл, дээдлэл, хайраас мухар сүсгийг, шашин суртлыг ялгаж, салгаж байх нь чухал байна. Хүн өөрөө ч гэсэн өөрийнхөө сэтгэл санааны элдэв тал, шинжийг зөв мэдэрч, зөв илэрхийлж, үр хүүхэд, залуу үедээ ялгаж, салгаж өвлүүлж, үлдээж байх нь сайн үр дагавартай, зөв үнэлгээтэй байх болно. Сунаж мөргөх зан үйлийг огт өөр сэдлээр, хөдөлгөөн болон гимнастикийн нэгэн төрөл хэмээж хийдэг хүн ч мөн байдаг. Чухам ямар сэдэл, зорилгоор тухайн зан үйлийг (шашны) хийж буйг нь эдүгээ цагт ойлгож, тооцож хандах нь чухал болчихжээ. Учир нь шашны зан үйлийн дотроос ашигтай, хэрэгтэйг нь таньж тогтоогоод, сүсэг бишрэлийн шавааснаас нь салгаж олон дахин давтан хийдэг хүн ч бас байх ажээ. Энэ бол тун ч бүтээлч хандлага юм.
Шашны олон янзын зан үйлүүдийн зарим хэсэг нь ийнхүү цаанаа шашингүй болж эхэлжээ. Зан үйл нь огт өөр утга, сэдэлтэй болж байна гэсэн үг. Сүм хийд, шашиндаа итгэдэггүй лам нар ч мөн буй болжээ.
Амар, хөнгөн ажил (хүч шаардахгүй, хөлс урсгахгүй), аюул багатай ажил (цэрэгт дайчлагдаж дайнд оролцохгүй), орлого болон үнэлэмж сайтай ажил гэх мэтээр үнэлж лам болсон хүн ч байх ажээ. Энэчлэн юм юм л өөрчлөгдөж байна даа. Дэлхийн нийт хүн амын 85 хувь нь ямар нэгэн шашныг шүтдэг хэмээн тооцогддог боловч тэдний дунд гүнзгий шүтлэгтний эзлэх хувь аажим хэдий ч буурсаар байга ажээ. Харин шүтлэггүй хүмүүсийн тоо нийт хүний 15-18 хувь болсон гэх мэдээ мөн буй. Дэлхий дахинд шашны шууд, хатуу нөлөө ялангуяа ХХ зуунаас хойш байнгад буурсаар иржээ. Бөө мөргөл, олон бурхны шүтлэг, тахилга мэт нь үеэ үндсэндээ өнгөрөөгөөд байна. Аль нэг шашин бусдынхаа дээр гарах, бусдыгаа үгүйсгэх оролдлого ч ихэд суларлаа. Одоо шашин бүр аль болохоор л олон хүний оюун санааны ертөнцөд үлдэхийг хичээж, ихэд эдүгээжиж, шинжлэх ухаанруу ойртохыг чармайж, зарим нь бүр шинжлэх ухаанч дүр эсгэх болов. Ингэ ингэсээр цаашид яадаг бол? Бүгд л бүүдгэрэн бүүдгэрсээр мөхөж ч болно. Аль нэг нь ганцаараа шалгаран үлдэж ч мэднэ. Нийгэм дэх элдэв зөрчил хурцдаж, хүмүүсийн итгэл, сэтгэл элдвээр алдагдаж, дайн, хямрал, өлсгөлөн, цар тахал байн байн нүүрлэх аваас шашин бүхэн дахин, давтан идэвхийжиж ч мэднэ.
Нийгмийн ирээдүй, хойчийг урьдчилан хэлэхэд бэрх, бараг л бололцоогүй шүү дээ. Шинжлэх ухаанруу ханьсах, ойртох оролдлогыг аль ч шашин хийх боломжтой.
Наад зах нь л сайн ба муу үйлс, буян ба нүгэл, зовлон ба жаргал, зөв ба буруу гэх мэтийн ёс суртахуун, хүмүүжлийн асуудлаарх сургаал, номлол нь ойшоогдож, үнэлэгдсээр байдаг билээ. Үндсэн, голлох таван шашин (Хинду, Иудын, Буддын, Христийн, Исламын) ихэд бэхэжсэн болохоор тэдний байр суурь ганхах нь бага, зохион байгуулалт нь ч хэвээрээ шахам байгаа юм. Гэхдээ л нэр, нөлөө нь буурсаар байна. Учир нь шинжлэх ухааны олон салбарын хөгжил, нэр хүнд, үнэн мэдлэг, зөв мэдээлэл, шалгагдаж нотлогдсон байгалийн шинжлэлийн мэдлэгүүд шашны олон олон хуурамчлалыг бүрэн үгүйсгэсээр байгаа болохоор арга ч үгүй юм. Хүн төрөлхтний мэдлэг, чадавхын оройд нь шинжлэх ухаан зогсож байгаа болохоор түүнд ойртох, ханьсах арга, замаар шашин нэг бүр нэр, хүндээ хадгалахыг хичээх болов. Гэхдээ зарим нь бүр шинжлэх ухааныг шашинжуулах гэж оролдох ч болжээ. Энэ хэрэгт нь оролцож, нэмэр нөөлөг болдог эрдмийн зэрэг цолтой судлаач нар ч буй болж эхэлжээ. Манайд ч яг ийм үзэгдэл ажиглагдах болов.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл31
Багабанди шиг титэм үг айлдаж сурах хэрэгтэй Чуукаа өвгөөн ! Тэгвэл Оюутолгойн ТУЗ д орчиж магадгүй шүү !
Sejigiin uvgun uheh yostoi gdgee medehgui bh yum.Yu mdhgui sejig hurem mongold gai boloood bgaagaa medehgui
Sejigiin uvgun uheh yostoi gdgee medehgui bh yum.Yu mdhgui sejig hurem mongold gai boloood bgaagaa medehgui
яг ямар учиртай ингээд давтамжтай ийм юм бичээд байдаг юм бол
юмны эх олдохгүй болсоон. сэгсгэр жалын өртэй ээжийн данс л гэнэ, ххамбын ээж, самбуугийн ээж л гэнэ.
төрд байхдаа төрийн ажил хийгээгүй хувиа борлуулж довоо шарлуулсан концесс ждүчин айл өрөө төлөхгүй рекит … иймэрхүү сэжиг гай үүсжээ
7 хэмжиж 8 огтлох 😄
хамбк хумс мумсаа авцгаагаачээ. чөөгий шугий өтөгтэй холбоотой гэсэн шиг хумсаа ургуулаад байхымаа шал заваан. од тахилгад явгийн гэсэн. шөнө майхнаас гарыг нь татаж гаргаад хумсыг нь хайчлах 😂
хамбк эхийн ач хариулах гээд ээждээ эрэгтэй кальсон авч өгсөн. ээж нь нүхээр нь 👈🏻 хуруугаа харуулсан гэнэ.
дэвшүүлэн зайлуул ?! тахиж гээ. ололцох авалцах бус ном хаялцах
хаялцах дээрээ тулбал ялагдсан нь шууд үхэх юм гэсэн. одооноос энэ агуу их хуурамчлал худал дүр эсгэлтээ болих. хоолойдоо тулаахаар ойлгохыму хайшаа.
шанх наа. эгэмнээс татах, ер нь бол хуграна.
collarbone clavicle sakotsu swaegol suǒgǔ hansalee 🗝ключица yoqa suyagi kaduk kho chhaoengokang xương quai xanh бұғаналық clavicola eazamat altarqua targhooh atzem habrich köprücük kemiği solisluu schlüsselbein κλείδα
Sejig hur zavaan uvgund yu huseed bgaa yum.Sejig hurem amidral ni heniu buruu yum .Zugeer uheh yostoi hendch sonin bush gdgee medehgui zavaan yumaa?.Zavasn uvgun henx hamaatai yum ve?.Uheechee
сэжиг хүргэсэн заваан өтөг, хүн гөрөөс, баавгай, буг bug баг 🎭 багши… сэжиг хүүрчиг ёзоороорооганхлааяасан хогургамал бутаа цавчихгүй заваан. формат хийхгүй валяр … 💩ярих💩үхүүл гэнэ үү
Sejig hur zavaan uvgund yu huseed bgaa yum.Sejig hurem amidral ni heniu buruu yum .Zugeer uheh yostoi hendch sonin bush gdgee medehgui zavaan yumaa?.Zavasn uvgun henx hamaatai yum ve?.Uheechee
хүчээр дарж байгаад сахил хүртсэн хүүхдүүд хэцүү юм даа. том болоод хурал хурдан тараасай л гээд бдг шг бгн. бурхан багш нь: миний хүүгийн хар мориндоо хайртайгээ … гэсэн байлээ шүү.
битгий загинаарай л гэнэ, сэрээгүй бгаа л гэнэ… зөрүү гартал хүлээ л гэнэ. 🍪 ид л гэнэ
цантуулсан манантуулсан хараатай л гэнэ. бараг minecraft юм бишүү.
наж, лус дүлий, хараа муутай гх
жамцын шинжлэх ухаан, жамц шүтлэг? по уг да шашин. физикийн шашин? 🧐
Хаана оюуны хоосрол, эдийн ядуурал, төрийн дарангуйлал байна тэнд аливаа ХУУРАМЧ шашин ГАЛЗУУРЧ, ЛАМ гэх луйварчин хачигууд нь туйлдсан, итгэл алдарсан, гуйланчлан амьдрах ард олныг хоосон мухар сүсгээр хууран мэхлэж, оюуны судал, хүзүүнийх нь гүрээнд гүн шигдэн сорсоор ХУВАЛЗ БОЛОН ДЭЛБЭРЭХ нь ээ! ЭНЭ ЦАГИЙН МОНГОЛ БОЛ ДЭЭРХИЙН ТОД ЖИШЭЭ! ТӨР нь ч, ШАШИН нь ч ХУВАЛЗААР ДҮҮРСЭЭН, ДҮҮРСЭН, дүүрсээр !!! АЙ ХӨӨРХИЙ ... !
лам муу болхоор галзуучууд, мээ, сэтгэл мэдрэлийн өвчтөн олшроно гэж. 👌🏼 чимх төдий хэрэглэхийг тасралтгүй байнгын болгосон. элийртлээ.
Шашны үе үндсэндээ өнгөрөөд байгаа юм...хүмүүс ихэд оюунжиж.шинжлэх ухааны мэдлэгээр өөрийгөө цэнэглэх болов..харин шашин хүнийг эевэрхүү зөөлөн болгох орон зайруу хазайж буй..манай шашны хуврагууд одооноос үүнийг анхаарна биз...САРУУЛ УХААНАААС ИЛҮҮ САЙН НӨХӨР БАЙХГҮЙ гэж Чингис хаан захижээ...одоо САРУУЛ УХААН - ы үе ирлээ....МЭДТҮГЭЙ хэмээвээ
Ustguulsan geh olon zuun sum hii dee sergeen baiguulsan bolovch ihenhed ni Hohn ni baivch LAM ni TAG.Aldart Bereeven hiid baingiin hural ugui baisaar l..
лам нарын өөрсдийн ярьж байгаагаар нэгэн газрын бясалгаачин гарч ирээд энэ ямар цаг үе вэ гэж асууж, түүнд “сүү” өгтөл их муу байна гээд жигтэйхэн голж. одоо бол нус цэр ялгадас л байгаз.
намтрууд дээр нь хэмжээтүүд нь. намтрыг унш мөн түбэд хэл дээр ганжан хайх вий зүг заана зөн хаа паа… мил түбэдүүд эх эцэгээ гэхгүй бна сүмбэ хамба өөрөөсөө бүтсэн цасны цагаан нүүрсний хар гм. ер нь дандаа доод үзлүүд суурь. гавтлизм хомун соц базис надстройк. лам нар малгайдаа цэнхэр залаа хаджээ. цэнхэр зал
лам сүмдээ ам нь цагасан орж ирээд нэг лонхтой шингэн байхаар нь шүүрч аваад залгилтал шүлс цэртэй лонх байж гэнэ. тасрахгүй байсан тул ууж дуусгахаас өөр аргагүй болжээ
нэгэн том лам өөрийхөө зурлагаа зурж байтал гортигт нь нэгэн бүсгүй гарч ирээд байх юм гэнэ. сайн зураад хаана байгааг нь олж мэдээд охиныг дөнгөж төрөнгүүт нь гэрт очоод ээж аавы нь орж гарч байх хооронд өлгийг нь яраад хоолойноос хэвлий доош хүртэл хутгаар хүү татаж ярчихаад яваад өгч. хожмоо нэгэн сайхан бүсгүйтэй учираад нийлж. гэтэл биедээ томоо ‘зурагтай’ байсныг асуутал болсныг ярьж өгчээ.
nndn tstsg nndn tstsg prvdsh purevdashdchihvaa ‼️
зурхай - хувь заяаны н. 🏹сурын зурхай. шагайн з. хурдны морь эргэх газар - морины зурхай