ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 25 /RIA Novosti/. АНУ-ын засаг захиргаа мөргөлдөөнөөс гарах тухай төлөвлөгөөг Ираны талд хүргүүлсэн талаар нэрээ нууцалсан албан тушаалтнууд “New York Times” сонинд мэдээлжээ.
“Ойрх Дорнодод дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлсэн нь Дональд Трампын захиргаа мөргөлдөөнийг зогсоох гарц олохыг эрмэлзэж байгааг илтгэж байна” гэж тус сонины нийтлэлд дурдаад, Иранд явуулж буй ажиллагаанаас эдийн засагт учирч буй үр дагавартай тэмцэж буй үед ийм алхмыг хийж байна гэж бичсэн байна.
Үүнээс гадна, уг төлөвлөгөөнд Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүд зэрэг гол асуудлуудыг тусгажээ. Мөн далайн тээврийн аюулгүй байдлыг сэргээх, ялангуяа Ормузын хоолой дахь нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлыг тусад нь тусгасан байна. Хоолойг хаасны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээлд газрын тос, хийн үнэ огцом өссөн юм. АНУ-ын төлөвлөгөөг Ираны талд дамжуулахад Пакистан зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.
Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын хамтарсан ажиллагаа хоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилж байгаа бөгөөд талууд харилцан цохилт өгсөөр байна. Д.Трамп Иранд шахалт үзүүлж, Ормузын хоолойг нээхийн тулд тус улсын Харк арлыг эзлэх авахаар зэхэж байгаа тухай өмнө нь “Axios” цахим хуудсанд мэдээлжээ.
Вашингтон, Техран хоёр маш үр бүтээлтэй хэлэлцээ хийсэн тул Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх цохилтыг тав хоногоор хойшлуулахыг Пентагонд үүрэг болгосон гэж Д.Трамп даваа гарагт мэдэгдсэн юм. Харин Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф үүнийг няцааж, зах зээлд нөлөөлөх гэсэн худал мэдээлэл гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 03 сарын 25,
2026
Сэтгэгдэл4
АНУ ын энэ санал ямар ч үр дүнгүй бөгөөд үнэ цэнэгүй. Ираны тал дайн өдөөж, дайн хийхэд хүргэж үүсгэсэн хохиролоо төлж барагдуулж байж дараагийн асуудал ярина гэдгээ аль эрт хэлчихсэн байгаа. Тэр огт тусгагдаагүй байгаа учраас цагаа огт явахгүй.
Анусууд өөрсдөө гуйгаад эхэлсэн байна дайнаа зогсооёо гээд ! Тэгж л таарна ! Дайны төлбөр болгож 200 тэрбум доллар өгөхгүй бол зогсоохгүй гээд иранууд гэдийх хэрэгтэй !!
Анусууд өөрсдөө гуйгаад эхэлсэн байна дайнаа зогсооёо гээд ! Тэгж л таарна ! Дайны төлбөр болгож 200 тэрбум доллар өгөхгүй бол зогсоохгүй гээд иранууд гэдийх хэрэгтэй !!
иран хаашаа ч хамаагүй нефтийн базууд руу пуужин бөмөг чимээгүй хаяад хусаад бай нефтийн бааз цэргийн баазта устаг хуурай замын дайн хий яона ахиад л мар болоход сав суулганд нефтээ хийгээд таьчмхсан зарна