Үнэн ба Зөв намын удирдлагууд мэдээлэл хийв.
Энэ үеэр тус намын дэд дарга М.Уранчимэг: "Өнөөдөр Монгол Улсад төрийн бодлого, санал асуулга, Улсын Их Хурлын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийн асуудал яригдаж байгаатай холбоотойгоор төрийн бодлого гацсан байдал үүсээд байна. Үүнийг та бүхэн мэдэж байгаа.
Бидний байр суурь бол төрийн бодлого ямар ч нөхцөлд гацах ёсгүй. Эрх баригчдын эрх ямбаас илүүтэйгээр иргэдийн нийгмийн асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой гэж үзэж байна. Иймээс энэ агуулгын хүрээнд 4 дүгээр сарын 14-ний өдөр “Бүх ард түмний хаврын чуулган”-ыг зарлан хуралдуулах товыг албан ёсоор зарлаад байна.
Өнгөрсөн өдрүүдэд бид энэхүү мэдээллийг өөрсдийн албан ёсны цахим сувгуудаар түгээсэн. Үүний дагуу Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргээс, нийгмийн бүх салбарын төлөөллүүд оролцохоо илэрхийлж байна.
Тухайлбал, эрдэмтэн судлаачид, багш нар, эмч нар, нийгмийн идэвхтэй оюутан залуучууд, мөн төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, нэгдэх хүсэлтээ ирүүлж байна.
Энэ бүхнээс харахад өнөөгийн парламентын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлэлт тодорхой байна. Хэрэв төр үүргээ биелүүлэхгүй, ажлаа хийхгүй байгаа бол иргэд өөрсдөө санаачилга гарган, асуудлын шийдлийг эрэлхийлэх ёстой гэсэн ойлголт давамгайлж байна.
Иймээс бид хариуцлага тооцох, бодит шийдэл гаргах гарц гаргалгааг хамтдаа хэлэлцэх зорилгоор энэхүү “Бүх ард түмний хаврын чуулган”-ыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл5
Яааяя даа байз энэ галзуучуудыг..?! Энэ улсад хууль засаглаж байна уу% хулгайч дээрэмчид засаглаж байна уу? Яагаад хэн дуртай нь юу ч хамаагүй ярьдаг, хийдэг болчихов оо? Ардчилал л гэж битгий хэлээрэй. Ардчилсан улсад ч гэсэн хууль засагладаг юм. Гадуур инкээд солиороод яваа галзуучуудаа СЭМҮТ рүү аваачих уу яах уу???
Оюун-Эрдэнэ: Оффтэйк гэрээний 110 сая ам.долларыг Тавантолгой төмөр замаас "Бодь Интернэйшнл"-ийн данс руу шилжүүлсэн ч оройд нь бэлнээр аваад, 📌Хүүхдийн парк, 📌Олон нийтийн САУН, зочид буудлууд, 📌Төрийн тусгай хамгаалалттай обьектуудад, 📌Гэрээ байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж тараасан‼️ Үүнийг ТУЗ-ийн дарга н.Мэргэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 💢Б.Энхбаяр "Бодь Интернэйшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 2 хүний хамт очоод 500 мянган ам.долларыг 1 удаа, 800 мянган ам.долларыг 1 удаа буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг гэрчүүд надад баримттайгаар хэлсэн‼️ 💢Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн‼️ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан‼️Дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаа дээр байгаа камерын бичлэгийг устгах оролдлогыг хийж байна‼️‼️
💢Б.Энхбаяр цагдаа нарын цалингийн үлдэгдэл 5 тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавт шилжүүлсэн 💢110 сая ам.доллараас Аюурсайхан 1 сая доллар авсан. Т.Аюурсайхныг нотлох баримтын хамт АТГ-д өгч байгаа‼️
2019-2021 оны замын цагдаа дээр байгаа камерын бичлэгийг устгахыг ямар зорилгоор хийж байна вэ?
Ерөнхий юм яриад нэмэргүй ээ Тодорхой ажил хийгээч Юмны үнэ шатахууны үнэ үндэслэлгүй нэмж байгаа эсэхийг чваад шаогаж болно ш дээ