Улаанбаатар хотод Туул голтой холбоотой хоёр том төсөл байна. Шулуухан хэлэхэд нэг нь Туул голыг аврах, нөгөө нь "сүйтгэх". Туулын хурдны замын маргаан ид өрнөж, иргэд талцаж байгаа тул түр ийш нь тавиад Туулын усан цогцолбор төслийн "тоос шороо"-г жаахан арчаадхая.
Энэ төсөл аль 1970-аад оноос яригдаж, ТЭЗҮ нь хийгдсээр ирсэн ч өнөөдрийг хүртэл "хадаг, цай булсан газар"-гүй л явна. Улаанбаатарчуудын ирээдүйд уух цэвэр усыг нөөцлөх төсөл гэдгээрээ Туулын хурдны замтай харьцуулашгүй үнэ цэнэтэй, амин чухал төсөл юм.
Өнөөдрийг хүртэл нийслэлчүүд газрын гүнийхээ усаар хоолоо хийж, хувцсаа угаасаар ирсэн. Гачууртын дээд нөөц шавхагдсан. Одоо Шувуун фабрикын доод нөөцөө хэрэглэж байна. 2040 он гэхэд өдрөөс өдөрт тонн, тонноор өсөн нэмэгдсээр байгаа хотын ундны усны хэрэглээ асуудалд орж хүндрэх эрсдэлтэй судалгаа байна.
- За тэгээд яах уу, хотын даргаа? Эхлээд усаа нөөцлөх үү? Замаа барих уу?
Туул усан цогцолборыг барихад ойролцоогоор 1 их наяд төгрөг л хэрэгтэй юм билээ. Хурдны замын маань төсөв 2.3 их наяд байх аа. Бас болоогүй хөөрхөн цахилгаан станцтай гэж байгаа. ДЦС-3, ДЦС-4 зэрэгт дэм болох л байх даа. Дагалдаад хотын бохир агаар, тоос, шороотой хуурай уур амьсгалыг чийглэх, зөөллөх том хиймэл нуур үүснэ, загасны аж ахуй, усалгаат газар тариалан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, иргэдийн амралт, аялал жуулчлалын усан цогцолбор гэх мэт олон талын ач холбогдолтой сайхан төсөл. Хамгийн гол нь баталгаатай цэвэр усны нөөц. Туул голын урсацыг сэргээнэ. Газрын гүний усыг тэжээнэ.
Энэ усан цогцолбор баригдсанаар дээр дурьдсанаас гадна олон дагалдах өгөөжийг өгнө дөө. Байгаль, экологи, цаг уурт ээлтэй, мөнгө олох, зардлаа нөхөх төсөл. Адаглаад л автомашинаа газрын гүний цэнгэг усаараа угаахгүй шүү дээ.
"Хурдны зам" хотын түгжрэлийг 50% бууруулна гэж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх даа хэлж байсан. Хотын дарга саяхан 30% бууруулна гэв. Олимпын гүүрийг анх барих даа түгжрэлийг 30% бууруулна гэж байлаа. Одоо хар.
Ядаж Яармаг, ДЦС-4 холбосон замаа Хархорин руугаа гүйцээчихээд, дүүжин тээврээ ажиллуулчихаад дараагийн төсөл рүүгээ ормоорсон. Даахгүй нохой булуу хурааж энд тэнд "цээмэнт"-ээр булсаар л байх уу.
Энэ төсөл түгжрэлээс илүүтэй Туулын урсгалыг л бууруулах төсөл бололтой.
Сая болсон эсэргүүцлийн жагсаал дээр Зам, тээвэр судлаач Э.Тэмүүжин гэх залуу сэтгүүлч Б.Пүрэвт өгсөн ярилцлаган даа 600 тэрбум төгрөгөөр 60 км зам бариад нийслэлийн түгжрэлийг шийдэх, дэлхийн томоохон хотуудад байдаг "торлог" замын төслөө танилцуулж байсан нь сонирхол татахуйц байлаа. Энэ төслөө шийдвэр гаргагч нарт танилцуулсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл яагаад 600 тэрбумын хямд үнэтэй Монгол залуугийн төслийг бус бургас хядаж, гол ширгээх дөрөв дахин их үнэтэй 2.3 их наядын "урд хөрш"-ийн төслийг сонгов оо, мэр минь?
Сэтгүүлч Ч.Явуухүү
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл13
Замаа барь, ёстой гоё зам болно
Голынхоо наанаа цаана ээлжлэн гараад ямар гоё зам болно гээ
хужаа далд ор
Л.Оюун-эрдэнэ: "Таван Толгой Төмөр” замын ТУЗ-ийн дарга Мэргэн гэдэг хүний шийдвэрээр 110 сая ам.доллар “Эрдэнэс Монгол”-оос “Таван толгой төмөр зам” руу шилжүүлсэн. Ингээд “Таван толгой төмөр зам” өөрийн Голомт банк дахь 8145100943 данснаас “Бодь интернэшнл” компанийн Голомт банк дахь 8154100935 данс руу 110 сая доллароо Валют арилжаа гэдэг утгатай хийсэн. Энэ мөнгөө орой нь бэлнээр гаргаж авч хуваагаад хүүхдийн парк, нэр бүхий саун, зочид буудал, мөн төрийн тусгай хамгаалалттай газарт хүргэж энэ 110 сая долларыг улстөрчдөд тарааж өгсөн. Энэ авлигын үр дүнд Бодь-ийн 600 сая ам.долларын оффтек гэрээ 1.3 тэрбум ам доллар болж өссөн. Энэ мөнгөнөөс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан 1 сая доллар авсан. Гэрээ хийсний дараа яг энэ схемээр нүүрс гарсан тонн тутамд нь улстөрчид тодорхой мөнгөн дүнгээр үргэлжлүүлэн хувь авсан. Хувь нь багадаа 80-100 сая доллар байх магадлалтай байна. Энэ байдал нь сүүлдээ зөвхөн Бодь нүүрс гаргана, бусад нь дараа гэдэг байдал руу орсон.
Энэ хувь авсан улстөрч нар нь Хүрэлсүх, Энхбаяр , Занданшатар нар нь өөрсдөө юм байна.
Yavuukhuu undur tsarailag goe zaluu baidag yum bn lee
баахан хужаа нар ирчихсэн буугаа бэлдээд зогсчихсон хужаагаар юм хийлгээд нэмэр болдоггүй юм шүү.
Хэрэв хотын дундуур давхар зам баривал маш үзэмжгүй хог болно шүү. Тэр замаасаа буугаад зогсох газар угаасаа байхгүй цементэн ширэнгэ шүү. Тийм тул гол дагуу явсан нь зөв
Түгжрэлийг бууруулах цорын ганц арга өол хотын хүн ам машиныг цөөрүүлэх Хөдөөгөөө эзэнтэй болгох шүү
Тийм, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Шинэ Хархорин хотоо байгуулах төмөр замаа барих хэрэгтэй. Тэгвэл шинэ хотыг барих бүх түүхийн эдийг зөөж, хурдан бариад тэнд № сая хүн амьдарвал боллоо шүү. Төмөр зам барихгүй бол 1 сая хүний нүүрс, барилгын материал, хүнс, хүн тээврийг хийх өөр тээвэр байхгүй. Дулааны цахилгаан станцын нүүрсийг төмөр замаар тээвэрлэнэ.
Манай хотын дарга нар байгаль экологийн мэдлэг ойлголт байх биш дээ Хятадуудаас зээл авч мөнгө угаахаа л бодно Тууоын усан цогцолборыг хэрэгжүүлэх хэрэгтэй
Манайд мэргэжилтэн үнэгүй болж,мэргэжил шороонд хутгалдлаа.Мэргэжилтэн биш улс төрч болчихвол амьдрал нь дээшлэнэ. Зөвшөөрөлтэй хулгайч л гэсэн үг. Хамгийн ойрын жишээ нь улсын төсвийн бараг тал хувийг шингээдэг хотын даргын төлөөх тэмцэлд алалдаж байгааг харж байна уу. Тэд Улаанбаатарыг усаар дутагдах үед олдгоо олчихоод далайн хөвөөнд хаузтай болчихсон гэдсээ илээд хэвтэцгээж байх болно.