Монгол цэргийн өдөр өнгөрсөн долоо хоногт тохисон. Үүнийг дурдсаны учир нь, УИХ-ын гишүүн асан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан, Хотын дарга асан Д.Сумьяабазар нүүр номдоо нэгэн “мэндчилгээ” нийтэлсэн юм. Тэрээр “…Монгол эр цэргийн баярын мэндийг хүргэе” гээд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хаяглажээ.
Д.Сумьяабазар мэндчилгээндээ “…Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг Монгол Улсын хуульзүйн салбарыг удирдаж буй сайд Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг Баялгийн хараал хүрчээ гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ.
Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотыг хөгжүүлэх Түр хороо байгуулж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа, ковидын хүнд нөхцөлд юу болж батлууллаа даа. Өнөөдөр Улаанбаатар хот эрхзүйн болон эдийн засгийн реформыг хийж, жинхэнэ бүтээн байгуулалтын ажлууддаа ханцуй шамлан ороод байна. Ажлын гүйцэтгэлийн үр дүн ч нүдэнд харагдахуйц гарч байна. Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Тавантолгой, Ухаа худаг, “Бодь” групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1.5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга.
Авлига албан тушаалын гэмт хэргийн жинхэнэ гогцоо тэндээс чинь хөвөрдөх болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлье. Энхбаяр минь үнэн байгаарай, шударга байгаарай” гэжээ.
Д.Сумьяабазар бол УИХ-д хоёр ч удаа сонгогдсон. Эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан. Харин хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, Хотын дарга болсон. Тэгж байгаад улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Хотын дарга, Хотын МАН-ын даргын ажлаа өгч байсан юм. Түүний дараа МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сая намд нь “газар хөдлөх”-д чөлөөлөгдсөн байдаг.Түүнээс хойш Д.Сумьяабазар нам жим байсан юм. Харин энэ удаад Монгол цэргийн өдрөөр сонин хачин мэндчилгээ дэвшүүлж, тэр дундаа түүнийгээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хаягласан нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, тэрээр мэндчилгээндээ өөрийн хариуцан ажиллаж байсан уул уурхайн салбар, нийслэл Улаанбаатар хотын асуудлуудыг хөндөөд “…Тавантолгой, Ухаа худаг, “Бодь” групп, Төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1.5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга” гэжээ. Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хувьд Д.Сумьяабазарын “мэндчилгээ”-нд ямар нэг хариу өгөөгүй байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
Хаалтаа нээгээд Энхбаяр .МАНынхан мал байсан бол шууд алаад тогоогоо тослохсон
Монгол улсын иргэд циркээ хайгаад байна шуу !!!!!
их монголын урдуур баянгол руу гарсан авто амыг тэр чигээр нь шууд явган хүн дугуйн замтай нь авто замтай нь хамт нэвт хангай буудлын урд талаар цааш нэвт явуулж өгөөчээ сумъяабазарын циркийн арын хиймэл дов уулыг авч хаяж цэлгэр болгож их монгол рестораны урдуур явж байгаа замыг буянгийн жагаагийн "ХАННГАЙ" зочид буудлын урдуур цааш явж байгаа авто замтай шууд холбон замд саад болж байгаа циркийн арын дов толгдыг буулгаж авто зам тавьж сургуулийн хөгшид хүүхдэд цэлгэр аваар осолгүй зам болгож өхийг АВТО ЗАМЫН ГАЗАР ХОТЫН УДИРДЛАГУУДАД МЭДЭГДЭЖ БАЙНА машин шүргэх мөргөх явдал гарсаар байна бусад замуудыг хааж түгжрэлгүй болгоно уу
Алтан гарт Сонько маань гэнэт хэл орсон байна ! Энхбаярт биш Нямбаатарт хандаж хуурай агсан тавих хэрэгтэй ш дэ Сонько минь !
Энхбаярт нударганы амт үзүүлж өгвөл ухаан суух биз.
Ховдог бульдог нохой царайлчихаад цаадах нь зодуулахгүй ээ ! харин зодчих байх шүү !
Хү Сю Жан ,Энхбаяр нарын завьж нь яагаад буьдог нохойных шиг унждаг юм бол?
бяргүй хүний завж унждаг.
Ганбат гэдэг бас нэг бидон шиг унжсан бульдог нохой байна. Бульдог нохой бол маш идэмхий байдаг.
Сумъяабазарын зөв.
TENEG BUH BAS YU BE ?