Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.21/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.
Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
НҮБ-ын Усны конвенц, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тиймээс зөвхөн “Оюу толгой”компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов.
Бямба - 03 сарын 21,
2026
Сэтгэгдэл3
Ингээд байхаар чинь амеркийн визийг бүр мөсөн зогсоочихно ш дээ. Б энхбаяр оюу толгойн нээлттэй хэлэлцүүлэг хийсэн чинь барьцааны 35 сая төгрөг визийн барьцаанд өгдөг болчихлоош дээ
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг гэдэг нь усны үнийг дээрэмдэнэ гэж хэлж буйтай адил. ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА ??? 16 жилийн усны төлбөрийг аваагүй нь “эзэнгүй монгол”-ын нэг тод жишээ мөн. ..Гэрээндээ усны төлбөрөө тусгахгүй яадаг тэнэгүүд вэ? Усгүй хэрнээ усаа үнэгүй өгсөн гэрээг хийсэн этгээдүүдээс мөнгийг төлүүлж гаргуулж авъя…. Төлбөр өгөхгүй бол усыг нь шууд лацдаж хаах хэрэгтэй.
Хүрэлсүхийн янаг баньд Сэлэнгийн луухаан хятад Бао Яао Цай, хятадын эфү хүргэн ямааны хошного нүүрт Баяр нар ус үнэгүй ашиглуулах гэрээ хийсэн. Эдгээр хулгайчуудаас эхлээд усны төлбөр авах естой.